메뉴 건너뛰기




Энэ оны эхний өдрөөс эхлэн гадаадын улс орнуудаас шуудангаар дамжин ирсэн илгээмжийг гаалийн татвараас чөлөөлөх тухай хууль хэрэгжиж эхэллээ. ГЕГ-ын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраар нэвтэрч байгаа шуудангийн илгээмжийг гол төлөв гадаадад оршин суугаа Монгол улсын иргэдээс гэр бүлдээ илгээсэн хуучин хувцас, хичээлийн хэрэглэл, хүүхдийн гутал, хувцас, ном, бэлэг дурсгал, бага оврын хүнсний зүйл, эм, эмийн багаж, хэрэгсэл гэх мэт арилжааны бус, хувийн хэрэглээний эд зүйлс эзэлж байдаг. Гэтэл эдгээрээс гаалийн албан татвар нэхэж байгаад байнгын гомдолтой байдаг бөгөөд улмаар энэ байдал нь шуудангийн байгууллагуудын үйл ажиллагаанд ч хүндрэлтэй байдаг байна. Тухайлбал, шуудангийн байгууллагуудад тавьдаг хэрэглэгчийн гомдол, саналын 30 хувь нь гаалийн татвартай холбоотой байдаг бөгөөд үүнийг иргэд шуудангийн байгууллага төлбөр нэхдэг хэмээн ойлгох нь түгээмэл байна.Ийнхүү нэг талаас иргэдийн хувийн хэрэглээг дэмжих, нөгөө талаас энэ боломжийг арилжааны зорилгоор ашиглах явдлаас сэргийлэх зорилгоор дээрх төрлийн барааны үнийн дүнд тодорхой хязгаарлалт тогтоож, албан татвараас чөлөөлж буй ажээ.

Ийнхүү улс хоорондын шуудангийн илгээмжээр илгээсэн арилжааны шинж чанаргүй, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн буюу 1 920 000 /нэг сая есөн зуун хорин мянга/ төгрөгөөс дээшгүй үнийн дүнтэй илгээмжийг гаалийн татвар төлөхгүйгээр хүлээн авах боломжтой боллоо. Энэхүү үнийн дүнг Гаалийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо болон шуудангийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн санал, хүсэлтэд үндэслэн тогтоосон байна.

cargo.jpg

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
276 Солонгосын визний барьцааг болиулах санал тавилаа file МИX 2014.06.27 6249
275 “Sewol” хөлгийн эзний хүүг баривчлав mix 2014.07.28 7848
274 тамихны үнэ 4500 болж өснө file МИX 2014.09.11 16304
273 Сериалиас Монгол руу... МИX 2014.09.16 7669
272 Хан мөрөн дээгүүр тавигдсан 31 дэх гүүр 12 сард нээгдэнэ МИX 2014.09.16 14835
271 Хурлын төлөөлөгч 77 иргэн оргон зугтжээ file МИX 2014.09.29 6598
270 Хоёр Солонгосын цэргүүд 10 минутын турш буудалцжээ file МИX 2014.10.20 14622
269 Солонгосын хөлөг Берингийн тэнгист осолдлоо file МИX 2014.12.02 6129
268 “Кorean air”-ийн эзэн охиноо буруу хүмүүжүүлсэндээ уучлалт гуйжээ МИX 2014.12.16 5059
267 Interview”-гийн өдүүлсэн кибер дайнд хойд Солонгос тэр аяараа интернэтгүй боллоо МИX 2014.12.24 5988
266 БНСУ эвлэрэхэд бэлэн file МИX 2015.01.03 5483
» Шуудангийн илгээмж гаалийн татваргүй боллоо file МИX 2015.01.18 5535
264 Ямар илгээмжийг татвараас чөлөөлөх вэ? file МИX 2015.01.18 5888
263 Хойд Солонгосын “чих зөөлөрсөн үү”? [1] file МИX 2015.01.20 14908
262 Пеньян АНУ-тай хийх дайнд бэлэн гэж мэдэгдлээ МИX 2015.02.05 7978
261 Солонгос улс 2015 оны турш гадаадын хууль бус иргэдийн дунд эрчимжүүлсэн шалгалтыг хийнэ МИX 2015.02.05 8681
260 Хятадууд Солонгост газар авах нь ихэсчээ file МИX 2015.02.16 8524
259 -Гаднынхан хөгжүүлж өгсөн улс дэлхийд байхгүй- file МИX 2015.04.10 8143
258 СЭРЭМЖЛҮҮЛЭГ [1] file МИX 2015.06.17 26057
257 Корона вирус "МЕРС"-ийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээ! БНСУ-ын Соүль хот. [1] file МИX 2015.06.17 8203