메뉴 건너뛰기


1219172_article_99_20150205163103.jpg


    Солонгос улсын Ерөнхий сайд Жонг Хунг Вон өнөөдөр хуралдсан Үндэсний аюулгүй байдлын хорооны хуралд оролцлоо.

    Тэрээр сүүлийн үед тус улсад оршин суух гадаадын иргэдийн , Солонгос улсын иргэдийн эсрэг үйлдэх   хүнд,  ноцтой гэмт хэргийн тоо өсч байгаатай холбогдуулан  Солонгос улсын  иргэдийн  аюулгүй байдал, амар тайван амьдрах нөхцлийг хангахын тулд,  хууль бус гадаадын иргэдийн дунд хийгдэх хяналт шалгалтыг эрчимжүүлж, тэднийг эх оронд нь албадан буцаах үүрэг даалгаврыг зохих албан тушаалтнуудад өглөө.

    Солонгос улсад 2011 онд гадаадын иргэдийн үйлдсэн  хүнд , ноцтой  696  удаагийн гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол энэ тоо 2012 онд 712, 2013 онд 837 болж жил бүр өссөн үзүүлэлттэй  байна. Үүний адилаар тус улсад амьдран суух хууль бус гадаадын иргэдийн тоо сүүлийн жилүүдэд өссөөр эдүгээ  200 мянга давж байгаа бөгөөд эдгээрт хяналт, шалгалт хийж байх цагдаагийн байгууллагын нэг ажилтанд ноогдох гадаадын хууль бус иргэдийн тоо  өссөн байна.

   Тиймээс 2015 онд хууль бус гадаадын иргэдэд хийх бичиг баримтны шалгалтыг өмнөх жилээс ч илүү эрчимжүүлж, иргэд нь  хамгийн их хараар үлддэг орны иргэдэд олгох бүх төрлийн визийг олгохдоо маш нарийн судалгаа хийж байх үүрэг даалгавар өгчээ.  Мөн тус улсад визагүй зорчдог орнуудаас ирэх гадаадын иргэдэд хийх хяналтыг ихэсгэж, хараар үлдэх магадлал ихтэй гэж тооцсон иргэдийг хил нэвтрүүлэхгүй байхаар боллоо.

   Тиймээс гадаадын хууль бус ажилчдын дунд хийх эрчимжүүлсэн шалгалтыг  2015 оны турш хийнэ гэж ойлгож болох үүрэг даалгаврыг Солонгос улсын Ерөнхий сайд Жонг Хунг Вон  өнөөдөр өгсөн байна.



WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
276 Солонгосын визний барьцааг болиулах санал тавилаа file МИX 2014.06.27 6249
275 “Sewol” хөлгийн эзний хүүг баривчлав mix 2014.07.28 7848
274 тамихны үнэ 4500 болж өснө file МИX 2014.09.11 16304
273 Сериалиас Монгол руу... МИX 2014.09.16 7669
272 Хан мөрөн дээгүүр тавигдсан 31 дэх гүүр 12 сард нээгдэнэ МИX 2014.09.16 14829
271 Хурлын төлөөлөгч 77 иргэн оргон зугтжээ file МИX 2014.09.29 6598
270 Хоёр Солонгосын цэргүүд 10 минутын турш буудалцжээ file МИX 2014.10.20 14621
269 Солонгосын хөлөг Берингийн тэнгист осолдлоо file МИX 2014.12.02 6129
268 “Кorean air”-ийн эзэн охиноо буруу хүмүүжүүлсэндээ уучлалт гуйжээ МИX 2014.12.16 5059
267 Interview”-гийн өдүүлсэн кибер дайнд хойд Солонгос тэр аяараа интернэтгүй боллоо МИX 2014.12.24 5985
266 БНСУ эвлэрэхэд бэлэн file МИX 2015.01.03 5482
265 Шуудангийн илгээмж гаалийн татваргүй боллоо file МИX 2015.01.18 5535
264 Ямар илгээмжийг татвараас чөлөөлөх вэ? file МИX 2015.01.18 5888
263 Хойд Солонгосын “чих зөөлөрсөн үү”? [1] file МИX 2015.01.20 14900
262 Пеньян АНУ-тай хийх дайнд бэлэн гэж мэдэгдлээ МИX 2015.02.05 7978
» Солонгос улс 2015 оны турш гадаадын хууль бус иргэдийн дунд эрчимжүүлсэн шалгалтыг хийнэ МИX 2015.02.05 8681
260 Хятадууд Солонгост газар авах нь ихэсчээ file МИX 2015.02.16 8524
259 -Гаднынхан хөгжүүлж өгсөн улс дэлхийд байхгүй- file МИX 2015.04.10 8143
258 СЭРЭМЖЛҮҮЛЭГ [1] file МИX 2015.06.17 26057
257 Корона вирус "МЕРС"-ийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээ! БНСУ-ын Соүль хот. [1] file МИX 2015.06.17 8203