메뉴 건너뛰기


Солонгос улсын төв мөрдөн байцаах газар тус улсын түүхэнд сүлжээний бизнесээр хамгийн их хэмжээний мөнгө залилсан "Чу Хи Палийн хэрэг"-ийг дахин эхнээс нь шалгахаар болжээ.

    Учир нь түүний хамсаатан бөгөөд Хятад улс руу хамт зугатаасан гэмт этгээд Ким Тэ Юнг эрэн сурвалжлагдсан цагаас хойш долоон жилийн дараа буюу хэдхэн хоногийн өмнө Хятадын цагдаагийн газрынханд  баригдсан байна.

    Тэд 2004-2008 онуудын хооронд эмнэлгийн зориулалттай багаж, хэрэгсэл зэргийг айл өрхүүдэд төлбөртэй түрээслүүлж, оруулсан мөнгөө хэд дахин өсгөж авах боломжтой хэмээн зар тарааж, олон тооны салбар нээсэн бөгөөд нийтдээ 30-н мянган иргэнээс дөрвөн их наяд воныг залилан авсан хэрэг үйлдсэн юм.

     Тэд Хятад руу далайгаар дамжин зугатаахдаа бүх мөнгөө аваад явсан төдийгүй тэдний хэргийг шалгаж байсан дөрвөн мөрдөн байцаагчид хэргийг илрүүлэх ажлыг удаашруулах, тэднийг мөрдөн хөөх ажлыг зогсинго байдалд оруулах зорилгоор 100-250-н сая воны хахууль өгч байсан нь илэрчээ.

     Хэргийн толгойлогч Чу өнгөрсөн 2012 онд Хятадад нас барсан хэмээн гэр бүлийнхэн нь мэдүүлж түүнийг оршуулж буй зураг, видео бичлэгийг Солонгосын цагдаа нарт илгээж байсан удаатай. Гэвч түүний хамтрагч баригдсанаар "Чу Хи Палийн хэрэг" гэгдэх хэргийг дахин эхнээс нь шалгах болсон байна.


www.zaluu.com oos

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
» Сүлжээний бизнесээр ихээхэн мөнгө залилсан хэргийг дахин шалгах болжээ МИX 2015.10.14 6495
235 Муурны үүр барьж байсан иргэнийг тоосго шидэн амь насыг нь хөнөөжээ МИX 2015.10.14 5936
234 Хуваагдсан гэр бүлүүдийг уулзуулахад бэлэн болжээ МИX 2015.10.19 5630
233 ӨНӨӨДӨР ХОЁР СОЛОНГОСЫН ХАГАЦСАН ГЭР БҮЛҮҮД УУЛЗАЛДАНА МИX 2015.10.20 5796
232 Шатрын холбоо БНСУ-д төлөөлөгчтэй боллоо МИX 2015.10.21 7089
231 Монгол иргэн “Korean Air” компанийг БНСУ-ын Шударга өрсөлдөөнийг дэмжих хороонд шалгуулна МИX 2015.10.23 5776
230 Анхны хоёр давхар автобус үйлчилгээнд гарлаа МИX 2015.10.23 6280
229 Солонгос улсад ажилладаг гадаадын 930-н мянган иргэн бүртгэгдлээ МИX 2015.10.26 6314
228 "Самсунг" группийн Ерөнхий захирал И Гон Хи 20-н тэрбум вон хандивлалаа МИX 2015.10.26 6542
227 Солонгосчуудад хууль бусаар газар өгсөн үү МИX 2015.10.26 6254
226 БНСУ-ын виз олголт 60 хувиар нэмэгджээ file МИX 2015.10.26 6220
225 АНУ-ын Цагаачлалын бодлогод өөрчлөлт орлоо МИX 2015.10.28 6008
224 "Hyundai Car" группийн ерөнхий захирал хорин тэрбум вон хандивлалаа МИX 2015.10.28 6541
223 Өмнөд Солонгос батлан хамгаалах чадавхаа бэхжүүлнэ МИX 2015.10.28 6346
222 БНСУ АНУ-аас байлдааны 36 ширхэг онгоц худалдан авах гэрээг үзэглэв МИX 2015.11.03 5933
221 2016 оны 2-р улирлаас эхлэн гадаад паспорт солигдоно file МИX 2015.11.04 6224
220 2050 он гэхэд бензинээр явдаг машин унахаа болино МИX 2015.11.06 5868
219 "Шинсегэ" группийнхэн 10-н тэрбум вон хандивлалаа МИX 2015.11.12 6383
218 Hэг сая гаруй долларыг Солонгост буцаан өгчээ МИX 2015.11.12 6990
217 “Чингис хаан” одонг хүртсэн эрхмүүд МИX 2015.11.12 5717