메뉴 건너뛰기


ОТТАВА./ВВС/. Нэгэн канад эмэгтэй 30 жилийн турш нэг ижил тоогоор лото бөглөж байсны эцэст 3.9 сая доллар хожсон байна.

Канадын Нова Скоша мужийн Зүүн Пассаж хотын оршин суугч Ольга Бено гэдэг энэ эмэгтэй 1989 оны тавдугаар сард багц тоог зүүдэндээ харсныхаа дараа тэдгээр тоог ашиглан лотто бөглөсөөр иржээ. Тэрбээр хавдраар өвчилсөн бөгөөд эмчилгээ хийлгэхийн тулд байраа зарсан байна. Гэвч тэрбээр одоо шагналын мөнгөөрөө орж гарахад хялбар ранчо загварын байшин барих ажээ.

“Би тоонуудыг мэдэрч байсан бөгөөд лото бөглөсний орой миний тоонууд зурагтаар гарч байсан боловч би нүдэндээ итгээгүй тул цааш нь үзэлгүй орхисон. Гэвч маргааш өглөө нь сониноос тоонуудыг хартал миний зүүдэлсэн тоонууд байлаа. Тэгээд би дүү рүүгээ утасдаж "би лото хожсон байна" гэж хэлсэн. Харин дүү минь надад итгэлгүй "үнэнийг хэлмээр байгаа үедээ дахиж залгаарай" гэж хэлсэн” хэмээн тэрбээр болсон явдлын талаар ярилаа.

12 дугаар сарын 28-ны өдрийн лотоноос 3.9 сая доллар хожсон хоёр хүний нэг нь Ольга Бено бөгөөд нөгөө нэг хүн нь баруун Канадад амьдардаг байна.

Ольга Бено 10 жилийн өмнө хорт хавдар тусч, эмчилгээний мөнгө олохын тулд байшингаа зарахаас өөр аргагүйд хүрчээ. Энэ өвчнийг даван гарахад миний нөхөр, хүүхдүүд, ач зээ нар ихэд тусалж дэмждэг гэж тэрбээр хэлээд, тэднийг “Disney World”-өөр аялуулна гэдгээ хэлэв. 

Д.Нямтулга

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
196 Хулгай хийсэн Монголын хоёр иргэнд 1-2 жилийн ял оногдууллаа МИX 2016.01.15 15195
195 Чежү аралд аялалаар ирсэн 59-н жуулчин зугатаажээ МИX 2016.01.18 6622
194 Гадаадад байгаа Mонголчуудын хөрөнгө оруулалт file МИX 2016.01.18 13900
193 Солонгос улсад энэ жилийн Цагаан сарын ширээг засахад 257-н мянган вон шаардагдана МИX 2016.01.21 7165
192 Вьетнамын иргэд хууль бусаар хил нэвтэрсэнээс болж баривчилгаа шалгалт ширүүслээ МИX 2016.02.02 6438
191 БНСУ-ын ЭСЯ монголчуудад визний хөнгөлөлт үзүүлэхээр шийджээ МИX 2016.02.03 14554
190 БНСУ гадаадын орнуудаас авах гэрээт ажилчдын тоог 40% хүртэл нэмэгдүүлнэ [1] МИX 2016.02.21 22943
189 БНСУ Швейцарийн банкинд хадгаламжтай иргэдийн мэдээллийг тухай бүр авч байхаар болжээ МИX 2016.02.21 15324
188 БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file МИX 2016.02.26 20592
187 Өмнөд Солонгос Умард Солонгост хориг арга хэмжээ авлаа МИX 2016.03.09 15040
186 Дугуй хулгайлдаг Монгол залууст Солонгос улсын цагаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ МИX 2016.03.09 15288
185 СкайМонгол баг ИннерСөркл багийг 5:3 онооны харьцаагаар хожлоо. МИX 2016.03.15 37497
184 Солонгосын хил дээр монголчуудын мах, сүүг хураахгүй МИX 2016.03.28 6218
183 Өмнөд Солонгосын мэдээллийг Монголын компани няцаав [2] file МИX 2016.03.28 37498
182 Өмнөд Солонгос, Монгол эдийн засгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцлоо file МИX 2016.03.28 25142
181 Солонгосын Залуучууд сонгууль бол нийтээрээ эдлэх ёстой эрх file МИX 2016.03.29 14562
180 Өмнөд Солонгосын компани Монголын компанитай гэрээ байгууллаа МИX 2016.04.05 23056
179 БНСУ хууль бус гадаадын ажилчдын тоог багасгахаар төлөвлөжээ МИX 2016.04.05 34919
178 Парис хотноо 4 сарын 30-д “Бүтээлч үйлдвэрлэлийн хөгжил” МИX 2016.04.08 5767
177 Өмнөд Солонгосын үйлдвэржсэн түүх МИX 2016.04.11 24873