메뉴 건너뛰기


Өмнөд Солонгос улсын 14 дэх удаагийн Ерөнхийлөгч Ким Ёнг Сам өнгөрсөн онд 87 настайдаа таалал төгссөн ажээ.

    Тэрээр таалал төгсөхөөсөө өмнө Сөүл хотод байрлалтай хувийн байшин болон Коче арал дээр байдаг том хэмжээний газар гээд нийт таван тэрбум вон буюу Монгол төгрөгөөр 8-н тэрбум 250-н сая төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгийг, өөрийн нэрээр байгуулсан сайн санааны санд хандивласан байна.

    Гэвч түүний 57-н настай, гэр бүлээс гадуурх харьцаанаас нь төрсөн хүү нь "Би эцгийнхээ үлдээсэн эд хөрөнгөнөөс өв залгамжлах хүсэлтэй тул надад 346-н сая воныг олгож өгнө үү" гэсэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

    Тэрээр 2010 онд Сөүл хотын шүүхэд хандаж эцэг тогтоолгох хүсэлт гаргаж байсан ба шүүх "Ерөнхийлөгч Ким нь түүний төрсөн эцэг мөн болно" гэдгийг баталж байсан удаатай.

    Харин Ерөнхийлөгч аав нь бүх эд хөрөнгөө сайн санааны санд хандивласан тул нас барсаны дараа түүнд ааваас нь эд хөрөнгө өвлөгдөн үлдээгүй ажээ.

    Тиймээс гэр бүлээс гадуурх харьцаанаас төрсөн хүү нь, аавынхаа нэр дээр байгуулагдсан сангаас ийнхүү мөнгө нэхэмжилж байгаа юм байна.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
176 Өмнөд Солонгосын үйлдвэржсэн түүх (2) МИX 2016.04.11 21792
175 ЧЭЖҮД АЯЛАХ ГЭЖ БАЙГАА БОЛ АНХААРААРАЙ МИX 2016.04.11 14837
174 Ж.Довчинсүрэн: Төр засаг амжилт гаргасан үсчин, гоо сайханчдаа шоовдорлож байна МИX 2016.04.11 5824
173 Умард Солонгос цөмийн тав дахь туршилт явуулахаар төлөвлөж байна file МИX 2016.04.18 12930
172 Солонгос эмч нар монгол хүүхдүүдэд мэс засал хийв file МИX 2016.04.18 13347
171 Монголруу 50 хүртэл КГ жинтэй илгээмжээс татвар авахгүй боллоо file МИX 2016.04.21 6465
170 БНСУ-ын иргэн амиа хорлосон хэрэг гарчээ МИX 2016.04.26 5694
169 Улаанбаатар - Пусан чиглэлийн нислэг 2 талдаа 441,600вон байхаар одоогоор албан ёсоор мэдэгдээд байна. file МИX 2016.04.26 42381
168 Японы визтэй иргэд Солонгосоор дамжин өнгөрөхдөө виз авдаг боллоо file МИX 2016.04.27 14562
167 Солонгос гаралтай Америкийн иргэн 10 жил хоригдох ялаар шийтгүүлэв file МИX 2016.04.29 30368
166 "Чингис хаан" нисэх буудалд онгоцны 9 зогсоол ашиглалтад оржээ file МИX 2016.05.02 5436
165 Нобелийн шагналтнууд Умард Солонгост лекц уншина file МИX 2016.05.02 22128
164 Монголын сэтгүүлчид "Yonhap" агентлагт зочлов file МИX 2016.05.02 32096
163 Гурван хүүхдээ галаас аврахын тулд цонхоор шиджээ file МИX 2016.05.05 22758
162 Хүний аминд хүрсэн этгээдийн овог нэр, нүүр царайг олон нийтэд ил болгожээ [1] МИX 2016.05.09 48413
161 ЯПОН УЛСТАЙ ХАМТАРЧ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД 1, 3, 5 ЖИЛИЙН ВИЗ ОЛГОХООР БОЛЖЭЭ file МИX 2016.05.16 5321
160 “Korean Air”-ийн ажилтнууд Багануурт мод тарилаа file МИX 2016.05.16 5338
159 Хятад цэргээ Тажикстан руу оруулж зарим нутгийг нь эзэллээ МИX 2016.05.16 5500
158 "Олон улсын соёлын солилцооны наадам" 2016 оны 05-р сарын 22-ны ням гарагт болно.Чонан хот file МИX 2016.05.19 22481
» Экс Ерөнхийлөгчийн гэр бүлээс гадуурх харьцаанаас төрсөн хүү нь аавынхаа үлдээсэн хөрөнгөнөөс өв залгамжлах хүсэлт гаргажээ [1] МИX 2016.05.30 29809