메뉴 건너뛰기


Солонгос АНХААРУУЛГА

2019.04.05 11:42

МИX Уншсан:290

Мэдээлэл хүргүүлэх тухай

БНСУ-ын Ганвөн мужийн Госөн суманд 4 дүгээр сарын 4-нд 19:17 цагт цахилгааны гал хамгаалагчаас үүдсэн гал ойролцоо уул руу өргөжиж их хэмжээний ойн түймэр болсон бөгөөд 4 дүгээр сарын 5-ний өглөөний 08.00 цагийн байдлаар галын 80 орчим хувийг цурманд оруулаад байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна. Хүчтэй салхи /20-30 м/с/ ихтэй, хаврын хуурайшилтын үе таарсан нь гал түймэр богино хугацаанд өргөн талбайд тархсан. Одоогийн байдлаар түймэрт БНСУ-ын иргэн 1 иргэн амь насаа алдаж, 11 хүн гэмтэж, 125 хувийн орон сууц, 11 хүлэмж, амралтын барилга байгууламж, 250 гаруй га талбай ой шатсан ба 3100 гаруй иргэн, цэргийн ангийн албан хаагчдыг /2500 цэрэг/ аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авав. Гал унтраахад 45 нисдэг тэрэг, 18 мянга гаруй гал унтраагч, цэрэг, цагдаа, албан хаагчдыг дайчилжээ.

sogcho.jpg



Шөнө хэрэглээний газыг нийтэд нь хаасан ба өглөөний 6 цагаас айл өрхөд хэрэглээний газ өгч эхлэв. Төмөр замын хөдөлгөөний бүрэн зогсоож, зарим авто замыг хаагаад байна. Түймэрт өртсөн орон нутагт ЕБС-ын хичээлийг түр хаасан байна.

Согчо хотын Гёндон их сургуулийн гадаад оюутны дотуур байр шатсан мэдээний дагуу тус сургуулиас тодруулахад “...телевизээр ташаа мэдээлэл цацасан байна. Манай сургуульд монгол оюутан суралцдаггүй, нэг монгол оюутан суралцаж байгаад төгссөн” гэсэн мэдээлэл өгөв. Ганвөн мужид 617, Согчо хотод 15 монгол иргэн албан ёсоор оршин суудаг бөгөөд Одоогийн байдлаар монгол иргэн хохирсон мэдээлэл БНСУ-ын холбогдох байгууллагааас ирүүлээгүй байна.

Иргэдийн зүгээс ямар нэгэн мэдээлэл байвал ЭСЯ-нд мэдэгдэнэ үү.

Иймд манай иргэд БНСУ-ын Цагдаа, Онцгой байдлын газраас өгч буй заавар, чиглэлийн дагуу нэн тэргүүнд түр орогнох байранд нүүх, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. Яаралтай тохиолдолд ЭСЯ-ны 02-794-3464, 010-9605-9798, 010-5307-7220 дугаар утсанд холбогдоно уу.

МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
216 Өмнөд Солонгост COVID-19 (корона вирус)-ийн халдвар бүхий хүний тоо 556 болов. file МИX 2020.02.24 459
215 БНСУ-н Мүн Жэ Ин ерөнхийлөгч ард түмэнтэйгээ чөлөөтэй ярилцахын тулд 19.11.19-ны оройны 20 цагт "Ард түмэн асууна, file МИX 2019.11.22 538
214 Гадаад оюутны эрүүл мэндийн даатгалын талаар file МИX 2019.06.26 2443
213 경찰이 직접 알려주는 진상들로부터 당하지 않는법. file МИX 2019.06.04 1224
212 Солонгост ажлын дөрвөн өдөртэй долоо хоногийг туршиж эхэлжээ file МИX 2019.05.22 601
211 Солонгосын алдартай TV хөтлөгч Роберт Хали хар тамхины хэргээр баривчлагджээ file МИX 2019.04.10 589
210 Cолонгосын өвчинтэй тэмцэх газраас file МИX 2019.04.08 1022
209 Korean Air компанийн ерөнхийлөгч Чо Ян Хо нас баржээ file МИX 2019.04.08 385
» АНХААРУУЛГА file МИX 2019.04.05 290
207 Бичиг баримтын зөрчилшгүй нь хөдөлгөөнд оролцоорой! file МИX 2019.03.20 703
206 Докто(독도) арлын ойролцоо тэнгисийн гүнд судалгаа хийхээр болжээ. file МИX 2019.03.11 283
205 Өмнөд Солонгос - Америкийн хамтарсан цэргийн сургуулилт хүрээгээ багасгана file МИX 2019.03.04 184
204 Ухаалаг солонгос ээж 200 зорчигч тус бүрт захидал, амттан, чихний бөглөө бүхий уут бэлджээ file МИX 2019.02.27 445
203 Дээд шүүх биеийн хөдөлмөр эрхлэх тэтгэврийн насыг албан ёсоор 60 наснаас 65 нас болгожээ file МИX 2019.02.22 210
202 Улсаа үйлдвэрлэгч орон болгоцгооё file МИX 2019.02.08 341
201 БНСУ гадаадын ажилчдын гэр бүлийн асуудалд анхаарлаа хандуулна file МИX 2019.01.08 432
200 БНСУ тамхины хуулиндаа шинэчлэл хийх шаардлагатай гэж иргэд нь үзэж байна file МИX 2019.01.08 195
199 БНСУ -Хорт хавдрын 70%-ийг нь эмчилнэ file МИX 2019.01.02 160
198 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8350 вон болгон нэмэгдүүлж file МИX 2019.01.02 686
197 Гадаадын 646 хууль бус иргэдийг саатуулж, эх оронд нь буцаажээ file МИX 2018.12.04 458