Солонгос Солонгос улс террорист бүлэглэлийн гишүүдийг тус улсыг зорих онгоцонд суулгахгүй
2015.09.10 13:49
Солонгос улсын Хууль Зүйн яам тус улсыг зорин ирэх олон улсын чиглэлийн нисэх онгоц болон усан онгоцонд террорист бүлэглэлийн гишүүн гэж сэжиглэгдсэн гадаадын иргэдийг суулгахгүй байх тухай хуулийн төсөл боловсруулжээ.
Тухайн хүнийг террорист бүлэглэлийн гишүүн эсэхийг террорист бүлэглэлтэй тэмцэх олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах ажиллагааны дагуу тодруулах ба хэрвээ тухайн хүн хорлон сүйтгэх байгууллагын гишүүн гэж сэжиглэгдвэл, түүнийг Солонгос улсыг зорих нисэх болон усан онгоцонд нэвтрүүлэхгүй байхыг шаардах юм байна. Өөрөөр хэлбэл Солонгос улс хорлон сүйтгэгчдийг эх орондоо нэвтрүүлэхгүй байх урьдчилан сэргийлэх арга хэмжээг тэднийг Солонгос улсад очсоны дараа бус харин очихоос өмнө нь ийнхүү авах юм байна.
WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.