Солонгос БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан 17,816 гадаад иргэн өөрсдийн хүсэлтээр нутаг буцсан байна.
2016.09.02 19:08
Өнгөрсөн 3сарын хугацаанд БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан 17,816 гадаад иргэн өөрсдийн хүсэлтээр нутаг буцсан байна.
БНСУ-ын Хууль Зүйн Яамнаас өнгөрсөн 4-р сараас 9-р сарыг дуустал 6сарын турш хууль бусаар оршин сууж буй гадаад иргэдийг өөрсдийн хүсэлтээр нутаг буцах тохиолдолд буцаад Солонгос улсад ирхэд нь хориг тавьдаг байснаас хөнгөлсөн билээ.
Нутаг буцсан иргэдээс Хятад улсын иргэд хамгийн их байсан ба үүний дараа Тайланд, Вьетнам, Филлипин, Индонейз улсын иргэд хамгийн ихээр нутаг буцжээ.
2016оны 6-р сарын сүүлийн байдлаар БНСУ-д хууль бусаар оршин сууж буй гадаадын 211,000иргэн байгаагаас 25,000иргэн сайн дураар нутаг буцсан бол 15,000иргэн баривчлагдсан байна.
Цаашдаа ч гэсэн хууль бусаар оршин сууж буй гадаад иргэдийг нутаг буцаах, 5жилээр Солонгос улсад зорчих эрхийг хасах, мөн хууль бусаар хилээр нэвтрүүлсэн зуучлагч байгуулагыг торгох гэх мэт хатуу арга хэмжээ авч эрчимтэй ажиллана гэдгээ мэдэгджээ.
Уг бүртгэл нь 9-р сарын сүүл хүртэл хүчинтэй байх ба та нутаг буцахдаа хүчинтэй гадаад паспорт, онгоцны билетээ аваад Инчон онгоцны буудлын Иммигрэйшн дээр бүртгүүлхэд болох юм байна. Бүртгүүлхэд ямар нэг хураамж торгууль төлөхгүй болно.
Эх сурвалж : http://www.hikorea.go.kr/pt/NtcCotnDetailR_kr.pt