메뉴 건너뛰기


Пак Гын Хе ард түмнээсээ уучлалт хүслээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе авлигын хэргээр шалгагдаж буй эмэгтэй найзынх нь талаархи баримтууд ар араасаа дэлгэгдэж буйтай холбогдуулан мэдэгдэл хийж, ард түмнээсээ албан ёсоор уучлалт хүсчээ. Тэрбээр орон нутгийн телевизээр мэдэгдэл хийсэн бөгөөд камерын өмнө толгойгоо бөхийлгөн “Ард түмнээсээ хичээнгүйлэн уучлалт хүсч байна” гэж хэлжээ.
 
БНСУ-ын Прокурорууд Ерөнхийлөгч Пак Гын Хегийн найз гэгддэг Чой Сун Силийг улсын Ерөнхийлөгчтэй дотно харилцаатай гэдгээ ашиглан олон тооны компаниудаас өөрийн эзэмшлийн хоёр сандаа их хэмжээний хандив авсан гэх үндэслэлээр шалгаж байгаа ажээ. 1963-1979 онд тус улсыг удирдаж байсан Пак Жон Хегийн төрсөн охин үе залгамжилсан улстөрч гэгддэг Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хегийн хувьд авлигын хэргийн дуулианаас зайгаа барихыг хичээж байжээ.
 
Гэвч энэ сарын 24-ний өдөр телевизийн нэвтрүүлгээр Пак Ерөнхийлөгч өөрийн гараар бичсэн хэд хэдэн бичвэрийг найз Чой Сун Силд илгээж, улмаар хэд хэдэн баримтдаа засвар хийлгэж байсан гэх баримтууд дэлгэгджээ. Авлигын хэргийн дуулиан дэгдсэний дараа эх орноосоо зугтсан Чойн албан өрөөнөөс хураасан компьютероос 200 гаруй баримт олдсон бөгөөд үүнд үндэслэсэн баримтууд нэвтрүүлгийн үеэр дэлгэгдсэн байна. Одоогийн байдлаар Пакын найз Чой чухам хаана байгаа нь тодорхойгүй байгаа ажээ.
 
Ард түмнээсээ албан ёсоор уучлалт гуйн толгой бөхийлгөсөн Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч найзынхаа талаар дурсахдаа “Хүнд хэцүү цаг уед тусалж байсан юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны материал, хэлэх үг зэрэгт түүний туслалцааг авч байв. 2013 оны хоёрдугаар сард Ерөнхийлөгчийн албанд томилогдсоноос хойш ч Чойгоос тусламж авч байсан” гэж ярьжээ. Түүнчлэн “Хэд хэдэн удаагийн материалд түүний санаа бодлыг сонсч байсан удаатай. Гэхдээ Ерөнхийлөгчийн туслахыг томилсноос хойш больсон” гэж тайлбарласан байна.
 
Чой Сун Сил нь Пак Гын Хе Ерөнхийлөгчийн багшаар ажиллаж байсан шашин судлаач Чой Тэ Миний охин юм байна. Ямартай ч, Чой Сун Сунийг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн нь Ерөнхийлөгчийн нэр хүндэд санаатайгаар халдах гэсэн оролдлого байж болзошгүй аж. Учир нь хэрэг мандсанаас хойш Пакыг дэмжигчдийн хувь илт буурсан үзүүлэлттэй болж иржээ. БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч энэ сарын 24-ний өдөр одоогийн мөрдөгдөж буй Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн албыг хашиж буй хүн улиран сонгогдож болохуйц нэмэлт өорчтөлт оруулах саналаа илэрхийлсэн. Гэвч сөрөг хүчнийхэн түүнийг авлигын хэрэгт холбогдсон олон нийтийн анхаарлыг холдуулж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудалд хэвлэлийнхний анхаарлыг татахыг оролдож байна хэмээн шүүмжилж байв.


Монголын мэдээ
Б.Даваа

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
91 ГЯЯ-ны сайд Кан Кён Хуа тусгай тоноглол бүхий "Equis 900" болон "K9" маркийн автомашинаас татгалзав МИX 2017.06.21 15087
90 ЯПОН, ХЯТАД БОЛОН ӨМНӨД СОЛОНГОСЫН УДИРДАГЧИД ГУРВАН ТАЛЫН ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ МИX 2018.05.09 9452
89 ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧДЫН ТҮҮХЭН УУЛЗАЛТ ЭХЛЭВ file МИX 2018.04.27 9215
88 ӨМНӨД СОЛОНГОСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ ТУСГАЙ ЭЛЧ АНУ-Д АЙЛЧИЛНА МИX 2018.03.08 9151
87 ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧДЫН УУЛЗАЛТААС ЯМАР ҮР ДҮН ГАРАХ БОЛ? МИX 2018.04.27 9021
86 “Солонгосын хойг дээр дайн болохгүй гэдэгт би итгэлтэй байна file МИX 2017.09.08 7619
85 Пак Гын Хэгийн найз Чой овогтод 3 жилийн хорих ял оноожээ file МИX 2017.06.26 6956
84 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-г шүүх 20 дахь удаагийн шүүх өнөөдөр өглөө 09.00 цагт эхэлжээ. file МИX 2017.06.19 6729
83 Ерөнхийлөгч Мүн Жэ Ин гадаад орнуудад хийх анхны айлчлалаа АНУ-аас эхлэнэ file МИX 2017.06.21 6442
82 БНСУ анх удаа Атомын цахилгаан станцын үйл ажиллагааг зогсоож, ашиглалтаас хасчээ file МИX 2017.06.21 6029
81 Ерөнхийлөгч Пак Гын Хэ хувьдаа бөөтэй байсныхаа төлөө огцорч магадгүй. file МИX 2016.11.28 5350
80 Н.Энхбаяр БНСУ-ын иргэншил авсан нь Монгол Улсын хувьд эмзэг асуудал file МИX 2014.10.09 5249
79 БНСУ-ын Гадаад хэргийн сайд айлчлав file МИX 2014.08.27 5041
78 Солонгосын тагнуулын албанд өөрчлөлт хийнэ 관리자 2014.04.16 4768
77 МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТ-ЭРДЭНЭ БНСУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА file МИX 2014.05.23 3503
76 Пак Кын Хе Батлан хамгаалахын сайдаа солив file МИX 2014.06.02 3428
75 Пхеньян Сөүлээс 10 тэрбум ам.доллар нэхжээ МИX 2015.01.30 3155
74 Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж БНСУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав МИX 2014.04.18 3089
73 АНУ, Солонгосын хоёрдахь дайн эхлүүлэх нь гэж БНАСАУ шүүмжлэв file МИX 2014.12.02 2883
72 Байгалийн түүхийн музейг БНСУ-ын тусламжаар шинэчилнэ МИX 2016.07.17 2689