메뉴 건너뛰기


СӨҮЛ. /KoreaTimes/. Улс төрийн дуулиан шуугианы улмаас албан тушаалаасаа түдгэлзэхэд хүрсэн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэг нүцгэн байдалтайгаар дүрсэлсэн шог зураг маргаан дагууллаа.

БНСУ-ын парламентын ордны танхимд нээгдсэн үзэсгэлэнд уг зургийг тавьсан байна. Үзэсгэлэнг тус улсын хамгийн том сөрөг хүчний гишүүн Пё Чан Вон зохион байгуулжээ.

Ийм зургийг үзэсгэлэнд тавьсныг эмэгтэй хууль тогтоогчид эсэргүүцсэнээр Үндэсний Ассамблейн тамгын газар мягмар гарагт үзэсгэлэнг хаасан байна.

Пё Чан Воныг намынх нь нөхөд ч буруушааж, түүнийг намын ёс зүйн хороогоор оруулж, сахилгын арга хэмжээ авахаа мэдэгджээ. Харин гишүүн Пё тайлбарлахдаа “энэ зураг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хязгаараас даваагүй” гэжээ.

“Удахгүй, баяртай” гэдэг нэртэй уг үзэсгэлэн өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт тус улсын парламентын ордны коридорт нээгдсэн аж.

Пак Гын Хэг дүрсэлсэн “Бохир нойр” нэртэй зургийн тайлбар хэсэгт “2014 оны 4 дүгээр сарын 16 буюу “Севол” гатлага онгоц живдэг өдөр Пак Гын Хэ гоо сайхны хагалгаанд орохын тулд нойрсуулдаг тариа хийлгэснийхээ дараа унтаж байгаа нь” гэж бичжээ. Мөн энэ зургийн тайлбарт бичсэнээр, сурагчид голдуу 300 орчим хүний аминд хүрсэн уг осол болдог өдөр Ерөнхийлөгч Пак  долоон цагийн турш хэл чимээгүй байсан аж.

XIX зууны үеийн алдарт уран зураач Эдуард Манегийн “Олимпия” болон Италийн уран зураач Жоржонегийн “Нойрсч буй Венера” гэдэг алдартай хоёр уран зургаас санаа аван “Бохир нойр” гэдэг зургийг зураач И Кун Ён зуржээ.

Пак Гын Хэг хатуу шүүмжилдэг учраас Өмнөд Солонгосын засгийн газрын хар дансанд орсон 20 орчим уран бүтээлч дээрх үзэсгэлэнг хамтран гаргасан гэнэ.

Г.Доржханд

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
91 БНСУ-ын Ерөнхий сайд И Наг Ён Монгол Улсад айлчилна file МИX 2019.03.22 206
90 Өмнөд Солонгосын үндэсний ассамблейн дэд дарга Ли Жу Ён нь парламентын төлөөлөгчдийг ахлан Марокко улсад айлчилж байгаа юм байна. file МИX 2018.08.29 302
89 Хоёр Солонгос дайны энхийн гэрээ байгуулах уу? file МИX 2018.09.12 346
88 ХОЙД СОЛОНГОС 2020 ОНД ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ БОЛНО file МИX 2018.07.18 417
87 БНСУ-ын Ерөнхийлөгч АНУ-д айлчилж байна file МИX 2019.04.11 437
86 ЦӨМИЙН ТУРШИЛТЫН ТАЛБАЙГ ХААХ ЁСЛОЛД ОРОЛЦОХ СЭТГҮҮЛЧДИЙН НЭРСИЙН ЖАГСААЛТЫГ УМАРД СОЛОНГОС ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ МИX 2018.05.22 457
85 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён бараалхлаа file МИX 2018.09.12 505
84 УИХ-ын дарга Г.Занданшатар Элчин сайд Жон Жэ Намыг хүлээн авч уулзлаа file МИX 2019.03.29 549
83 БНСУ-ын Ерөнхий сайд “Иргэн та эрх баригч” хөтөлбөр, Зөвлөлдөх санал асуулга явуулж шийдвэр гаргадаг талаараа танилцууллаа [1] file МИX 2019.03.26 560
82 КИМ ЖӨН УНТАЙ ХИЙХЭЭР ТОВЛООД БАЙСАН УУЛЗАЛТАА Д.ТРАМП ЦУЦАЛЖЭЭ МИX 2018.05.25 576
81 АНУ-ТАЙ ЯМАР Ч ҮЕД ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ХИЙХЭД БЭЛЭН БАЙГААГАА МЭДЭГДЖЭЭ МИX 2018.05.25 662
80 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ӨМНӨД СОЛОНГОСТОЙ БАЙГУУЛАХ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ИХЭЭХЭН НАЙДЛАГА ТАВЬЖ БАЙНА file МИX 2018.01.17 824
79 ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ПХЕНЬЯНД АЙЛЧЛАХЫГ УРИВ МИX 2018.02.12 850
78 ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ЛИ НАГ ЕН НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ file МИX 2018.01.17 856
77 Зөрчилгүй иргэдийн визийг хүндрэлгүй гаргахад анхаарч ажиллахыг БНСУ-ын Ерөнхий сайдаас хүслээ file МИX 2019.03.26 870
76 ТРАМП-КИМИЙН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БОЛОХ ГАЗРУУДААС МОНГОЛ БОЛОН СИНГАПУР ТУНАЖ ҮЛДЭЭД БАЙНА МИX 2018.04.27 873
75 СОЛОНГОСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ ЖИЛИЙН ЦАЛИН 5 САЯ ВОНООР НЭМЭГДЖЭЭ file МИX 2018.01.17 918
74 Их Хурлын гишүүнийг авилгал авсан хэргээр баривчилжээ МИX 2018.02.05 938
73 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хегийн эд хөрөнгийг хураах эсэхийг хэлэлцэхээр болжээ МИX 2018.01.09 992
72 Хоёр Солонгосын удирдагчид утсаар шууд холбогддог болов file МИX 2018.04.21 1026