메뉴 건너뛰기


БНСУ-ын парламентын гишүүн, Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд асан хатагтай Ким Ен Жуг Монгол, Солонгос хоёр улсын найрамдалт харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын төрийн дээд одон Алтан гадасаар шагнасныг өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулан өглөө.

huukh.jpg



 Хатагтай Ким Ён Жу Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоогоор дамжуулан Монгол, Солонгосын парламентын харилцаа, шийдвэр гаргах түвшний манлайлагч эмэгтэйчүүдийг чадавхижуулах, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог идэвхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн бөгөөд энэ удаад ч гэсэн НАМЭХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн урилгаар манай улсад айлчилж байгаа юм.

 БНСУ-ын парламентад гурав дахиа сонгогдон ажиллаж буй хатагтай Ким Ен Жугийн тухайд Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байхдаа тус улсад хөдөлмөр эрхэлж буй монгол ажилчдын эрх ашгийг хамгаалахад бодлогын томоохон дэмжлэг үзүүлэн ажилласан. Тодруулбал, БНСУ-д ажиллаж буй 40 мянган монгол ажилчин нийгмийн даатгал төлж, эх орондоо эргэж ирсэн хойноо тэтгэвэр тэтгэмж тогтоолгох боломжоор хангаж өгснөөс гадна монгол ажилчдын хөдөлмөр эрхлэлт, аюулгүй байдлыг хангах чиглэлд мөн бодлогын дэмжлэг үзүүлсэн.

 Харин энэ удаад тэрээр БНСУ-ын Засгийн газар, Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамнаас Монгол Улсад хөдөлмөр үйлчилгээний цахим сүлжээ бүрдүүлэх, дөрвөн жилийн хугацаатай, 3,5 тэрбум вонын хөрөнгө оруулалт бүхий төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлсэнийг Засгийн газарт албан ёсоор хүлээлгэн өгөх юм байна.

 Хөдөлмөр үйлчилгээний цахим сүлжээг бүрдүүлсэнээр хөдөлмөрийн зах зээл дээрх сул ажлын байр мөн ажил хайж буй иргэдийн мэдээллийн дата бааз бий болж, энэ нь иргэдийн ажилгүйдэл, ядуурлыг бууруулах улмаар улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр үзүүлдэг болохыг дээрх төсөл хэрэгжсэн зарим улс орнуудын жишээн дээрээс харж болно.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
11 ХОЙД СОЛОНГОС 2020 ОНД ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ БОЛНО file МИX 2018.07.18 417
10 Өмнөд Солонгосын үндэсний ассамблейн дэд дарга Ли Жу Ён нь парламентын төлөөлөгчдийг ахлан Марокко улсад айлчилж байгаа юм байна. file МИX 2018.08.29 301
9 Хоёр Солонгос дайны энхийн гэрээ байгуулах уу? file МИX 2018.09.12 345
8 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён бараалхлаа file МИX 2018.09.12 505
7 БНСУ-ын Ерөнхий сайд И Наг Ён Монгол Улсад айлчилна file МИX 2019.03.22 205
6 Визгүй зорчих асуудлыг судалж, шийдвэртэй ажиллахаа БНСУ-ын Ерөнхий сайд амлав file МИX 2019.03.26 1747
5 Зөрчилгүй иргэдийн визийг хүндрэлгүй гаргахад анхаарч ажиллахыг БНСУ-ын Ерөнхий сайдаас хүслээ file МИX 2019.03.26 870
4 БНСУ-ын Ерөнхий сайд “Иргэн та эрх баригч” хөтөлбөр, Зөвлөлдөх санал асуулга явуулж шийдвэр гаргадаг талаараа танилцууллаа [1] file МИX 2019.03.26 559
3 УИХ-ын дарга Г.Занданшатар Элчин сайд Жон Жэ Намыг хүлээн авч уулзлаа file МИX 2019.03.29 549
2 БНСУ-ын Ерөнхийлөгч АНУ-д айлчилж байна file МИX 2019.04.11 437
» БНСУ-ын парламентын гишүүн Ким Ён Жуг Алтан гадас одонгоор шагналаа file МИX 2019.05.24 1173