Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгч Мүн Жэ Ин тус улсын анхны Атомын цахилгаан станцын үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан хийсэн хуралд өнөөдөр өглөө оролцжээ.
Тус улсад эдүгээ 25 ш АЦС ажиллаж байгаа ба 1977 онд ашиглалтад оруулсан анхны АЦС-ын ашиглалтын хугацаа 30 жилийн дараа буюу 2007 оны 6-р сарын 18-нд дууссан байна.
Уг станцын ашиглалтын хугацаа нь дууссан ч онцгой эвдрэл гэмтэлгүй ажиллаж байсан тул ашиглалтын хугацааг дахин 10 жилээр нэмэгдүүлж, 2017 оны 6-р сарын 18-ны 00:00 цагт ийнхүү зогсоожээ.
АЦС-ын үйл ажиллагааг бүрэн зогсоосоны дараа түүнээс гарах өндөр цацрагжилттай, онц аюултай хаягдлыг 15-30-н жилийн хугацаатай, шат дараалалтай устгах ажил эхлэх юм байна.