메뉴 건너뛰기


СӨҮЛ. /Yonhap/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй байхаар шийджээ.

Тэрбээр Үндэсний Ассамблейд өнөөдөр гэнэт хэвлэлийн бага хурал зарлаад “би энэ улс орны улс төрд өөрчлөлт хийж, улс орныг нэгтгэх гэсэн хүсэл зорилгоосоо ухарч байна” гэжээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “улс төрийн хүрээнийхний явцуу, хувиа хичээсэн хандлагууд намайг гонсойлголоо. Ийм хүмүүсийн эгнээнд орж, тэдэнтэй хамт нэг завинд суух нь утга учиргүй гэж үзсэн учир би ийм дүгнэлтэд хүрлээ” гэсэн байна.

Бан Ги Мүн бол ерөнхийлөгч болох хамгийн өндөр магадлалтай хүн гэж Өмнөд Солонгосын парламентын шинжээчид дүгнэснээс хойш хоёр хоногийн дараа НҮБ-ын тэргүүн асан ийм мэдэгдэл хийлээ.

НҮБ-ыг 10 жилийн турш удирдсаны эцэст өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-нд халаагаа өгсөн тэрбээр нэгдүгээр сарын 10-нд Өмнөд Солонгост буцаж ирсэн билээ. Бан Ги Мүн улс төрийн салбарт шинэчлэлт хийж, ард түмнээ нэгтгэхийн тулд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодолтой байгаагаа нэг бус удаа мэдэгдэж байсан юм. Гэвч өөрийг нь болон төрөл төрөгсдийг нь авлигын хэрэгт холбогдуулж, улс төрийн дайралтууд ар араасаа цуврах болсон нь түүнийг ийм шийдвэр гаргахад хүргэсэн бололтой.

Г.Доржханд

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
71 ӨМНӨД СОЛОНГОСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ ТУСГАЙ ЭЛЧ АНУ-Д АЙЛЧИЛНА МИX 2018.03.08 9151
70 НҮБ-ЫН ТЭРГҮҮН УМАРД СОЛОНГОСЫН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗАВ МИX 2018.02.12 1618
69 ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ПХЕНЬЯНД АЙЛЧЛАХЫГ УРИВ МИX 2018.02.12 850
68 Их Хурлын гишүүнийг авилгал авсан хэргээр баривчилжээ МИX 2018.02.05 938
67 ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ЛИ НАГ ЕН НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ file МИX 2018.01.17 856
66 СОЛОНГОСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ ЖИЛИЙН ЦАЛИН 5 САЯ ВОНООР НЭМЭГДЖЭЭ file МИX 2018.01.17 918
65 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ӨМНӨД СОЛОНГОСТОЙ БАЙГУУЛАХ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ИХЭЭХЭН НАЙДЛАГА ТАВЬЖ БАЙНА file МИX 2018.01.17 824
64 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хегийн эд хөрөнгийг хураах эсэхийг хэлэлцэхээр болжээ МИX 2018.01.09 992
63 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хегийн туслахууд улсын мөнгийг түүнд бэлнээр өгч байснаа хүлээжээ МИX 2018.01.08 1221
62 СӨҮЛ ПХЕНЬЯНТАЙ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХЭД БЭЛЭН БАЙНА МИX 2018.01.02 1125
61 Тагнуулын Газрын экс дарга улсын мөнгийг хандивлажээ file МИX 2017.12.07 1053
60 экс ерөнхийлөгч Пак Гын Хег шүүх хурал өнөөдөр дахин эхлэхээр болжээ file МИX 2017.11.20 1470
59 АНУ-ЫГ ОРОЛДОХГҮЙ БАЙХЫГ УМАРД СОЛОНГОСТ АНХААРУУЛАВ МИX 2017.11.08 2199
58 “Солонгосын хойг дээр дайн болохгүй гэдэгт би итгэлтэй байна file МИX 2017.09.08 7619
57 Пак Гын Хэгийн найз Чой овогтод 3 жилийн хорих ял оноожээ file МИX 2017.06.26 6956
56 БНСУ анх удаа Атомын цахилгаан станцын үйл ажиллагааг зогсоож, ашиглалтаас хасчээ file МИX 2017.06.21 6029
55 Ерөнхийлөгч Мүн Жэ Ин гадаад орнуудад хийх анхны айлчлалаа АНУ-аас эхлэнэ file МИX 2017.06.21 6442
54 ГЯЯ-ны сайд Кан Кён Хуа тусгай тоноглол бүхий "Equis 900" болон "K9" маркийн автомашинаас татгалзав МИX 2017.06.21 15087
53 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-г шүүх 20 дахь удаагийн шүүх өнөөдөр өглөө 09.00 цагт эхэлжээ. file МИX 2017.06.19 6729
52 БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль: Мүүн Жэ Ин хол тасархай тэргүүлж явна file МИX 2017.05.03 1873