메뉴 건너뛰기


СӨҮЛ. /Yonhap/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй байхаар шийджээ.

Тэрбээр Үндэсний Ассамблейд өнөөдөр гэнэт хэвлэлийн бага хурал зарлаад “би энэ улс орны улс төрд өөрчлөлт хийж, улс орныг нэгтгэх гэсэн хүсэл зорилгоосоо ухарч байна” гэжээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “улс төрийн хүрээнийхний явцуу, хувиа хичээсэн хандлагууд намайг гонсойлголоо. Ийм хүмүүсийн эгнээнд орж, тэдэнтэй хамт нэг завинд суух нь утга учиргүй гэж үзсэн учир би ийм дүгнэлтэд хүрлээ” гэсэн байна.

Бан Ги Мүн бол ерөнхийлөгч болох хамгийн өндөр магадлалтай хүн гэж Өмнөд Солонгосын парламентын шинжээчид дүгнэснээс хойш хоёр хоногийн дараа НҮБ-ын тэргүүн асан ийм мэдэгдэл хийлээ.

НҮБ-ыг 10 жилийн турш удирдсаны эцэст өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-нд халаагаа өгсөн тэрбээр нэгдүгээр сарын 10-нд Өмнөд Солонгост буцаж ирсэн билээ. Бан Ги Мүн улс төрийн салбарт шинэчлэлт хийж, ард түмнээ нэгтгэхийн тулд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодолтой байгаагаа нэг бус удаа мэдэгдэж байсан юм. Гэвч өөрийг нь болон төрөл төрөгсдийг нь авлигын хэрэгт холбогдуулж, улс төрийн дайралтууд ар араасаа цуврах болсон нь түүнийг ийм шийдвэр гаргахад хүргэсэн бололтой.

Г.Доржханд

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
71 Дэд сайдууд ажлаа өгч дууслаа МИX 2015.11.06 2343
70 Солонгос, Япон, АНУ-ын гурван талын яриа хэлцээ болно МИX 2015.12.03 2311
69 Улсаа чанга гараар хөгжүүлсэн армийн генерал Пак Жүн Хи МИX 2015.09.25 2233
68 БНХАУ-ын дарга Си Жинпинь баруун талдаа ОХУ, зүүн талдаа Солонгос улсын Ерөнхийлөгчийг зогсоно file МИX 2015.09.02 2224
67 Ерөнхийлөгч Пак Гын Хе 14-21-ний өдрүүдэд гадаад айлчлал хийнэ МИX 2015.11.12 2213
66 АНУ-ЫГ ОРОЛДОХГҮЙ БАЙХЫГ УМАРД СОЛОНГОСТ АНХААРУУЛАВ МИX 2017.11.08 2199
65 Сөүл хотын захиргаа газар доорх нууц байгууламжийг нийтэд үзүүлж эхэллээ МИX 2015.10.02 2119
64 Сөрөг хүчнийхэн Пак Гын Хэг огцруулахад хангалттай тооны санал цуглуулжээ МИX 2016.11.30 2082
63 Солонгос улсын Их Хурлын гишүүдэд өгөх бэлгэнд хяналт хийж эхэлжээ МИX 2016.02.02 2066
62 Бан Ги Мун БНСУ-ын ерөнхийлөгчид нэр дэвших үү? file МИX 2016.05.30 2033
61 Хүчингийн хэрэгт шалгагдаж буй Их Хурлын гишүүн сайн дураараа огцорлоо МИX 2015.10.14 2012
60 Солонгос улс 2025 онд болох APEC байгууллагын чуулга уулзалтыг зохион байгуулах боллоо МИX 2015.11.19 1990
59 65 сая воны авилгал авсан Их Хурлын гишүүнд дөрвөн жил хорих ял оноолоо МИX 2015.11.12 1983
58 Ардчилсан нам доторх эхний шатны сунгаанд Мүн Жэ Ин яллаа file МИX 2017.03.28 1944
57 Солонгос улсын дөрвөн улс төрч Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох тухайгаа мэдэгджээ file МИX 2017.01.17 1935
56 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар Төрийн ордны “Жанжин Сүхбаатар”-ын танхимд албан ёсны хэлэлцээ хийлээ. МИX 2016.07.17 1901
55 2017онд Дэлхийн 11 оронд Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдана file МИX 2017.01.31 1880
54 БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль: Мүүн Жэ Ин хол тасархай тэргүүлж явна file МИX 2017.05.03 1873
53 Улсын Их Хурлын гишүүн Ан Чол Сү намаасаа албан ёсоор гарчээ МИX 2015.12.18 1853
52 Пхеньяны цөмийн хүчин чадлыг тооцоолжээ МИX 2016.01.07 1846