메뉴 건너뛰기


БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч нарын нэг болох Мүүн Жэ Ин олон нийтийн санал асуулгаар бусад нэр дэвшигч нараасаа хол тасархай тэргүүлж явна.

문재.jpg

Солонгосын Realmeter агентлагаас явуулсан олон нийтийн санал асуулгаар Ардчилсан намын дарга асан Мүүн Жэ Иний төлөө солонгосчуудын 42,4 хувь нь саналаа өгөхөд бэлэн байгаа гэж гарсан байна.

Түүний араас нэхэж яваа Солонгосын Ардын намаас нэр дэвшигч Ан Чол Сугийн үзүүлэлт сүүлийн хэдэн өдөр 13,7 хувиар огцом буурч, санал асуулгад оролцогчдын 20 хувь нь л түүний төлөө саналаа өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Ажиглагчдын үзэж байгаагаар энэ нь нэр дэвшигчдийн халз мэтгэлцээний үеэр Ан Чол Су өөрийгөө муу илтгэгч, өөртөө итгэлгүй, шийдэмгий бус, гадаад хэргийн асуудлын талаар ямар ч мэдлэггүй хүн гэж харуулсантай холбоотой гэнэ.

Үүнээс гадна БНСУ-ын нутаг дэвсгэрт пуужин устгах THAAD системийг байршуулах асуудлыг дахин эргэж харах ёстой гэж ярьж байсан Ан Чол Су гэнэт энэхүү шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлснээрээ  хүмүүсийн дэмжлэгийг алдсан гэнэ.

Ан Чол Сугийн  үзүүлэлт буурснаар Солонгосын консерватив Эрх чөлөөний намаас нэр дэвшигч Хон Жүүн Пёгийн үзүүлэлт 8,4 хувиар өсч, түүний төлөө оролцогчдын 18,6 хувь нь саналаа өгөхөд бэлэн байгаа гэж гарсан байна.

Бусад нэр дэвшигчдийн үзүүлэлт 8 хувиас хэтрэхгүй байгаа аж.

Realmeter агентлагаас явуулсан олон нийтийн санал асуулгад 1000 гаруй иргэд оролцсон ба санал асуулгын дүн алдаатай гарах магадлал 3,1 хувь аж.

Харин Gallup Korea агентлагийн явуулсан санал асуулгаар Мүүн Жэ Инг иргэдийн 38 хувь, Ан Чол Суг 20 хувь, Хон Жүүн Пёг 16 хувь тус тус дэмжиж байгаа гэж гарчээ.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 9нд болж өнгөрөх юм.

www.tass.ru

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
71 Трамп сонгогдвол Япон, Өмнөд Солонгосоос цэргээ татна МИX 2016.03.28 1571
70 Өмнөд Солонгос улсад сонгуулийн сурталчилгаа 13 хоногийн хугацаатай үргэлжлэх ажээ МИX 2016.03.29 1541
69 Солонгос улс Этиоп улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын хөгжилд тусламж үзүүлэхээр болжээ МИX 2016.05.30 1424
68 Бан Ги Мун БНСУ-ын ерөнхийлөгчид нэр дэвших үү? file МИX 2016.05.30 2033
67 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар Төрийн ордны “Жанжин Сүхбаатар”-ын танхимд албан ёсны хэлэлцээ хийлээ. МИX 2016.07.17 1901
66 Байгалийн түүхийн музейг БНСУ-ын тусламжаар шинэчилнэ МИX 2016.07.17 2689
65 Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНСУ-ын Ерөнхийлөгчид бараалхав file МИX 2016.07.18 1569
64 Өмнөд Солонгос руу дүрвэсэн дипломатчийг БНАСАУ "гэмт хэрэгтэн" гэв file МИX 2016.08.21 1544
63 АНУ болон Өмнөд Солонгос хамтарсан цэргийн сургуулилт хийж байна file МИX 2016.08.25 1369
62 Пак Гын Хе ард түмнээсээ уучлалт хүслээ file МИX 2016.10.28 1546
61 Пак Гын Хэгийн дахин нэг туслахыг саатуулжээ file МИX 2016.11.07 1402
60 Сенүри намаас сонгогдсон Их Хурлын гишүүд нийт ард түмнээс уучлалт гуйжээ file МИX 2016.11.07 1601
59 Пак Гын Хэ өмгөөлөгч авчээ file МИX 2016.11.16 1510
58 Пак Гын Хэ засгийн газрын хуралдаанд оролцохгүй МИX 2016.11.22 1466
57 Ерөнхийлөгч Пак Гын Хэ хувьдаа бөөтэй байсныхаа төлөө огцорч магадгүй. file МИX 2016.11.28 5350
56 Солонгосын улс төрийн орчин МИX 2016.11.28 1708
55 "Сэнүри" намын нэр хүнд найман долоо хоногийн турш унасаар байна. file МИX 2016.11.28 1648
54 Сөрөг хүчнийхэн Пак Гын Хэг огцруулахад хангалттай тооны санал цуглуулжээ МИX 2016.11.30 2082
53 Солонгосын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч аюулгүй байдлыг чухалчилж байна file МИX 2016.12.12 1561
52 29 хууль тогтоогч "Сэнүри" намаас гарч шинэ нам байгуулна МИX 2016.12.28 1701