Өмнөд Солонгос улсын экс Ерөнхийлөгч Пак Гын Хе авилгалын хэргээс гадна улсын мөнгийг хувьдаа завшсан хэрэгт дахин буруутгагдаж байгаа билээ.
Тэрээр Тагнуулын Ерөнхий газарт тусгай зориулалтаар олгосон 3 тэрбум 600 гаруй сая воныг туслахуудаараа дамжуулан хувьдаа завшсан бөгөөд энэхүү хэргийг шалгаж байгаа Сөүл хотын Мөрдөн байцаах төв газар нь, экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн эд хөрөнгийг хурааж улсыг хохиролгүй болгохоор хэлэлцэхээр болжээ.
Тус албаны мэдээлэлсэнээр экс Ерөнхийлөгч Пак Гын Хе нь 1988 он хүртэл буюу улс төрд ороогүй байхдаа ямар нэгэн бизнес эрхэлж байгаагүй ба 2016 оны 12-р сард 2,7 тэрбум воны хувийн байшин, 1 тэрбум воны хадгаламж зэрэг нийт 3,7 тэрбум воны эд хөрөнгөтэй гэж Хөрөнгө оруулалтын мэдүүлэгт мэдүүлсэн байна.
Өнөөгийн байдлаар түүний хамсаатан гэгдэх бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ээс 7 тэрбум 700 сая воны албадан хураах шүүхийн шийдвэр гарсан бол энэ удаад экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн эд хөрөнгийгхураах нь тодорхой болжээ