메뉴 건너뛰기


СӨҮЛ. /Yonhap/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй байхаар шийджээ.

Тэрбээр Үндэсний Ассамблейд өнөөдөр гэнэт хэвлэлийн бага хурал зарлаад “би энэ улс орны улс төрд өөрчлөлт хийж, улс орныг нэгтгэх гэсэн хүсэл зорилгоосоо ухарч байна” гэжээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “улс төрийн хүрээнийхний явцуу, хувиа хичээсэн хандлагууд намайг гонсойлголоо. Ийм хүмүүсийн эгнээнд орж, тэдэнтэй хамт нэг завинд суух нь утга учиргүй гэж үзсэн учир би ийм дүгнэлтэд хүрлээ” гэсэн байна.

Бан Ги Мүн бол ерөнхийлөгч болох хамгийн өндөр магадлалтай хүн гэж Өмнөд Солонгосын парламентын шинжээчид дүгнэснээс хойш хоёр хоногийн дараа НҮБ-ын тэргүүн асан ийм мэдэгдэл хийлээ.

НҮБ-ыг 10 жилийн турш удирдсаны эцэст өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-нд халаагаа өгсөн тэрбээр нэгдүгээр сарын 10-нд Өмнөд Солонгост буцаж ирсэн билээ. Бан Ги Мүн улс төрийн салбарт шинэчлэлт хийж, ард түмнээ нэгтгэхийн тулд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодолтой байгаагаа нэг бус удаа мэдэгдэж байсан юм. Гэвч өөрийг нь болон төрөл төрөгсдийг нь авлигын хэрэгт холбогдуулж, улс төрийн дайралтууд ар араасаа цуврах болсон нь түүнийг ийм шийдвэр гаргахад хүргэсэн бололтой.

Г.Доржханд

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
71 Тагнуулын Газрын экс дарга улсын мөнгийг хандивлажээ file МИX 2017.12.07 1053
70 СӨҮЛ ПХЕНЬЯНТАЙ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХЭД БЭЛЭН БАЙНА МИX 2018.01.02 1125
69 ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУСГАЙ ЭЛЧ ОРОСТ АЙЛЧИЛНА МИX 2018.03.12 1150
68 БНСУ-ын парламентын гишүүн Ким Ён Жуг Алтан гадас одонгоор шагналаа file МИX 2019.05.24 1173
67 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хегийн туслахууд улсын мөнгийг түүнд бэлнээр өгч байснаа хүлээжээ МИX 2018.01.08 1221
66 АНУ болон Өмнөд Солонгос хамтарсан цэргийн сургуулилт хийж байна file МИX 2016.08.25 1369
65 Пак Гын Хэгийн дахин нэг туслахыг саатуулжээ file МИX 2016.11.07 1402
64 Солонгос улс Этиоп улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын хөгжилд тусламж үзүүлэхээр болжээ МИX 2016.05.30 1424
63 Пак Гын Хэ засгийн газрын хуралдаанд оролцохгүй МИX 2016.11.22 1466
62 экс ерөнхийлөгч Пак Гын Хег шүүх хурал өнөөдөр дахин эхлэхээр болжээ file МИX 2017.11.20 1470
61 Пак Гын Хэ өмгөөлөгч авчээ file МИX 2016.11.16 1510
60 Өмнөд Солонгос улсад сонгуулийн сурталчилгаа 13 хоногийн хугацаатай үргэлжлэх ажээ МИX 2016.03.29 1541
59 Өмнөд Солонгос руу дүрвэсэн дипломатчийг БНАСАУ "гэмт хэрэгтэн" гэв file МИX 2016.08.21 1544
58 Пак Гын Хэг нүцгэн байдалтайгаар зуржээ file МИX 2017.01.25 1545
57 Пак Гын Хе ард түмнээсээ уучлалт хүслээ file МИX 2016.10.28 1546
» Бан Ги Мүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй МИX 2017.02.02 1553
55 Солонгосын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч аюулгүй байдлыг чухалчилж байна file МИX 2016.12.12 1561
54 Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНСУ-ын Ерөнхийлөгчид бараалхав file МИX 2016.07.18 1569
53 Трамп сонгогдвол Япон, Өмнөд Солонгосоос цэргээ татна МИX 2016.03.28 1571
52 Сенүри намаас сонгогдсон Их Хурлын гишүүд нийт ард түмнээс уучлалт гуйжээ file МИX 2016.11.07 1601