Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин гадаад орнуудад хийх анхны айлчлалаа АНУ-аас эхлэхээр болжээ.
Энэ тухай өнөөдөр Ерөнхийлөгчийн тамгын газраас "Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нь ирэх 28-ны өдрөөс эхлэн 7-р сарын 1 хүртэл 3 өдөр, 2 шөнийн айлчлал ажлын айлчлал хийхээр эх орноосоо мордоно. Ажлын айлчалын үеэр зохион байгуулагдах уулзалт, хурлын тов гарсан бөгөөд үүнд хоёр улсын эдийн засаг, худалдаа, улс төрийн хамтын ажиллагаа болон хамтарсан мэдэгдэл, хэвлэлийн хурал зэрэг багтаж байгаа" гэж мэдээлэлжээ.
Ерөнхийлөгч Мүн Жэ Ин сонгуульд ялалт байгуулсан 5-р сарын 10-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп баяр хүргэж, утсаар 30 минут ярьж байсан удаатай юм байна.
Харин тэрээр албан тушаалаа авсанаас 51 хоногийн дараа АНУ-д ажлын айлчлал хийхээр болсон ажээ.