메뉴 건너뛰기


Өмнөд Солонгос улсын Тагнуулын Газрын экс дарга Уон Се Хун нь эдүгээ эрүүгийн хэрэг үүсгэгдэн, түр хоригдож байгаа билээ.
tag.jpg
     Тэрээр экс ерөнхийлөгч И Мёнг Пак-ийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үеэр ТЕГ-ын ажилтнуудаас бүрдсэн "Коммент бичигчдийн баг" байгуулан ажиллуулсан хэмээн буруутгагдаж байгаа юм байна.

     Гэвч өнөөдөр түүний тухай бас дахин шуугиан тарьсан мэдээлэл тархжээ.

    ТЕГ-ын экс дарга  Уон Се Хун албан тушаалаа хашиж байхдаа 2013 оны 12-р сард АНУ-ын Стенфордын их сургуульд, Солонгосын ТЕГ-ын нэрийн өмнөөс хоёр сая доллар хандивлажээ. Энэ нь монгол мөнгөөр 4 тэрбум гаруй төгрөг юм байна.

     Харин тэрээр Стенфордын их сургуульд улсын мөнгийг хандивлахдаа нууц гэрээ үйлдсэн нь илэрчээ.

     Гэрээнд Стенфордын их сургууль нь хандивын мөнгөнд жил бүр олгогдох 100-н мянган долларын шагналын мөнгийг ТЕГ-ын экс дарга  Уон Се Хун-ийг АНУ-д амьдрах үед олгоно хэмээн заасан ба Уон Се Хун нь хандив өгсөнөөс хойш нэг жилийн дараа тэтгэвэртээ гарсан даруй Стенфордын их сургуулийн Ази, Номхон далайн орнуудын судалгааны төвд судлаачаар ажиллахаар бүртгүүлсэн байжээ.

     Тэрээр судлаачаар ажиллаж дуусаад эх орондоо буцсан тохиолдолд хандивын мөнгөнөөс олгогдох 100-н мянган долларыг цаашид Стенфордын их сургуульд үлдээнэ гэж гэрээнд заасан байна.

     Өөрөөр хэлбэл Өмнөд Солонгос улсын ТЕГ-ын экс дарга Уон Се Хун нь улсын мөнгийг америк сургуульд хандивлахдаа нууц гэрээ хийж, тэтгэвэрт гарсаны дараа АНУ-д амьдрахдаа сар бүр 100-н мянган долларын орлоготой байх гэрээ хийсэн нь ийнхүү илэрчээ.
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
» Тагнуулын Газрын экс дарга улсын мөнгийг хандивлажээ file МИX 2017.12.07 1053
70 СӨҮЛ ПХЕНЬЯНТАЙ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХЭД БЭЛЭН БАЙНА МИX 2018.01.02 1125
69 ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУСГАЙ ЭЛЧ ОРОСТ АЙЛЧИЛНА МИX 2018.03.12 1150
68 БНСУ-ын парламентын гишүүн Ким Ён Жуг Алтан гадас одонгоор шагналаа file МИX 2019.05.24 1173
67 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хегийн туслахууд улсын мөнгийг түүнд бэлнээр өгч байснаа хүлээжээ МИX 2018.01.08 1221
66 АНУ болон Өмнөд Солонгос хамтарсан цэргийн сургуулилт хийж байна file МИX 2016.08.25 1369
65 Пак Гын Хэгийн дахин нэг туслахыг саатуулжээ file МИX 2016.11.07 1402
64 Солонгос улс Этиоп улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын хөгжилд тусламж үзүүлэхээр болжээ МИX 2016.05.30 1424
63 Пак Гын Хэ засгийн газрын хуралдаанд оролцохгүй МИX 2016.11.22 1466
62 экс ерөнхийлөгч Пак Гын Хег шүүх хурал өнөөдөр дахин эхлэхээр болжээ file МИX 2017.11.20 1470
61 Пак Гын Хэ өмгөөлөгч авчээ file МИX 2016.11.16 1510
60 Өмнөд Солонгос улсад сонгуулийн сурталчилгаа 13 хоногийн хугацаатай үргэлжлэх ажээ МИX 2016.03.29 1541
59 Өмнөд Солонгос руу дүрвэсэн дипломатчийг БНАСАУ "гэмт хэрэгтэн" гэв file МИX 2016.08.21 1544
58 Пак Гын Хэг нүцгэн байдалтайгаар зуржээ file МИX 2017.01.25 1545
57 Пак Гын Хе ард түмнээсээ уучлалт хүслээ file МИX 2016.10.28 1546
56 Бан Ги Мүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй МИX 2017.02.02 1553
55 Солонгосын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч аюулгүй байдлыг чухалчилж байна file МИX 2016.12.12 1561
54 Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНСУ-ын Ерөнхийлөгчид бараалхав file МИX 2016.07.18 1569
53 Трамп сонгогдвол Япон, Өмнөд Солонгосоос цэргээ татна МИX 2016.03.28 1571
52 Сенүри намаас сонгогдсон Их Хурлын гишүүд нийт ард түмнээс уучлалт гуйжээ file МИX 2016.11.07 1601