메뉴 건너뛰기


Охиноо их сургуульд оруулахын тулд нэр нөлөөгөө урвуулан ашигласан гэх хэргээр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн дотны найз Чой Сун Силд өнөөдөр гурван жилийн хорих ял оноолоо.

Пак Гын Хэг албан тушаалаас нь буулгахад хүргэсэн томоохон авлигын дуулиан шуугиан дэгдсэнээс хойш Чой овогтод анх удаагаа ял оноосон нь энэ юм.

Чой овогт эмэгтэй Ерөнхийлөгч асан Пактай ойр дотно харилцаа холбоотойгоо ашиглан 21 настай охин Чун Ю Ра-гаа Ива эмэгтэйчүүдийн их сургуульд элсүүлснийг нь Сөүлийн Төв дүүргийн шүүх тогтоосон байна

Мөн  охиноо элсүүлэх гэсэн Чой овогтын хүсэлтийг хүлээж авсан тус их сургуулийн ерөнхийлөгч асан  Чо Кюн Хэ болон Нам Кун Гон нарт 2 жил болон 2 жил 11 сарын хорих ял тус тус оноожээ.  

Чой овогтыг үүнээс гадна олон зүйл ангиар яллаж байгаа юм. Тухайлбал, түүнийг “Samsung” группээс наад зах нь 7.8 тэрбум вонын хахууль авсан гэж прокурорууд үзэж байна.

Пак Гын Хэ болон түүний найз Чой овогттой холбоотой авлигын дуулиан шуугиан өнгөрсөн оны есдүгээр сард дэгдсэн билээ. Энэ дуулианы улмаас Өмнөд Солонгос даяар Пакийг огцруулахыг шаардсан жагсаал цуглаан болсон юм. Авлигын хэрэгт орооцолдон нэр хүнд нь унасан Пакийг ерөнхийлөгчийн суудлаас буулгах шийдвэрийг энэ оны гуравдугаар сард тус улсын Үндсэн хуулийн шүүх гаргасан билээ.
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
71 Трамп сонгогдвол Япон, Өмнөд Солонгосоос цэргээ татна МИX 2016.03.28 1571
70 Өмнөд Солонгос улсад сонгуулийн сурталчилгаа 13 хоногийн хугацаатай үргэлжлэх ажээ МИX 2016.03.29 1541
69 Солонгос улс Этиоп улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын хөгжилд тусламж үзүүлэхээр болжээ МИX 2016.05.30 1424
68 Бан Ги Мун БНСУ-ын ерөнхийлөгчид нэр дэвших үү? file МИX 2016.05.30 2033
67 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар Төрийн ордны “Жанжин Сүхбаатар”-ын танхимд албан ёсны хэлэлцээ хийлээ. МИX 2016.07.17 1901
66 Байгалийн түүхийн музейг БНСУ-ын тусламжаар шинэчилнэ МИX 2016.07.17 2689
65 Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНСУ-ын Ерөнхийлөгчид бараалхав file МИX 2016.07.18 1569
64 Өмнөд Солонгос руу дүрвэсэн дипломатчийг БНАСАУ "гэмт хэрэгтэн" гэв file МИX 2016.08.21 1544
63 АНУ болон Өмнөд Солонгос хамтарсан цэргийн сургуулилт хийж байна file МИX 2016.08.25 1369
62 Пак Гын Хе ард түмнээсээ уучлалт хүслээ file МИX 2016.10.28 1546
61 Пак Гын Хэгийн дахин нэг туслахыг саатуулжээ file МИX 2016.11.07 1402
60 Сенүри намаас сонгогдсон Их Хурлын гишүүд нийт ард түмнээс уучлалт гуйжээ file МИX 2016.11.07 1601
59 Пак Гын Хэ өмгөөлөгч авчээ file МИX 2016.11.16 1510
58 Пак Гын Хэ засгийн газрын хуралдаанд оролцохгүй МИX 2016.11.22 1466
57 Ерөнхийлөгч Пак Гын Хэ хувьдаа бөөтэй байсныхаа төлөө огцорч магадгүй. file МИX 2016.11.28 5350
56 Солонгосын улс төрийн орчин МИX 2016.11.28 1708
55 "Сэнүри" намын нэр хүнд найман долоо хоногийн турш унасаар байна. file МИX 2016.11.28 1648
54 Сөрөг хүчнийхэн Пак Гын Хэг огцруулахад хангалттай тооны санал цуглуулжээ МИX 2016.11.30 2082
53 Солонгосын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч аюулгүй байдлыг чухалчилж байна file МИX 2016.12.12 1561
52 29 хууль тогтоогч "Сэнүри" намаас гарч шинэ нам байгуулна МИX 2016.12.28 1701