메뉴 건너뛰기


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар Төрийн ордны “Жанжин Сүхбаатар”-ын  танхимд албан ёсны хэлэлцээ хийлээ.

Хэлэлцээний эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “БНСУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай Пак Гын Хэ таныг Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаад манай ард түмэн, төр, засгийн зүгээс гүн талархал илэрхийлж, таныг болон дагалдан яваа төлөөлөгчдийг манай оронд тавтай саатан морилохыг хүсье.

Хоёр сарын өмнө би БНСУ-д айлчилсан. Тэр үед ярьсан олон зүйл өнөөдөр ажил хэрэг болох боломжтой болж буйд туйлын баяртай байна. Монгол Улсад АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Ингэж зохион байгуулахад БНСУ-ын Засгийн газрын зүгээс, таны зүгээс дэмжлэг үзүүлж, хамтарч ажилласанд талархал илэрхийлье. Таны айлчлалын дараа Монгол Улс, БНСУ-ын харилцаа улам шинэ шатанд гарна гэдэгт бид итгэж байна. Таны айлчлалд улам их амжилт хүсье. Баярлалаа” гэв.

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ хариу хэлэхдээ “Баярлалаа. Юуны өмнө  АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэе. Би 2009 онд анх удаа Монголд ирж байсан. 7 жилийн дараа дахиад ирлээ. Энэ хугацаанд  Монгол Улсын эдийн засаг болон ардчилал улам илүү хөгжсөнийг нүдээр харлаа. Эрхэм Ерөнхийлөгч болон Монголын ард түмний хичээл зүтгэл Монголын хөгжлийг авчирсан гэж бодож байна.

Өнгөрсөн 5 дугаар сард Ерөнхийлөгч та БНСУ-д айлчилсан. Түүний дараа миний Монгол Улсад хийх айлчлал болж байна. Нэг жилийн дотор хоёр улсын Ерөнхийлөгч харилцан айлчилж байгаа юм.  

Ганц жил дотор  хоёр улсын Ерөнхийлөгч харилцан айлчилна гэдэг бол дипломат ажилд ховор тохиолдол бөгөөд хоёр талын харилцааг хөгжүүлэх гэсэн хоёр улсын эрмэлзлийн илэрхийлэл юм гэж бодож байна” гэв.

Албан ёсны хэлэлцээгээр харилцан байгуулах баримт бичгүүдээ тохиролцож, худалдаа, эдийн засаг, дэд бүтэц зэрэг салбарын асуудлаар харилцан ярилцлаа.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
51 Ерөнхийлөгч Пак Гын Хег намаас нь албадан гаргахаар хэлэлцжээ file МИX 2017.02.08 1838
50 Визгүй зорчих асуудлыг судалж, шийдвэртэй ажиллахаа БНСУ-ын Ерөнхий сайд амлав file МИX 2019.03.26 1747
49 Олон нийтийн саналаар Бан Ги Мүн тэргүүлээд байна file МИX 2016.12.28 1741
48 Пак Гын Хэ: Прокурортой хамтран ажиллахад бэлэн file МИX 2017.03.15 1733
47 "Пак Гын Хэ Хөх ордныг орхин явлаа file МИX 2017.03.13 1719
46 Солонгосын улс төрийн орчин МИX 2016.11.28 1708
45 Пак Гын Хе-г огцруулах эсэхийг 3 сарын 13-ны өдөр гэхэд шийдвэрлэхээр болжээ file МИX 2017.01.29 1706
44 29 хууль тогтоогч "Сэнүри" намаас гарч шинэ нам байгуулна МИX 2016.12.28 1701
43 THAAD-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРДЛЫГ АНУ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ file МИX 2017.04.28 1654
42 "Сэнүри" намын нэр хүнд найман долоо хоногийн турш унасаар байна. file МИX 2016.11.28 1648
41 НҮБ-ЫН ТЭРГҮҮН УМАРД СОЛОНГОСЫН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗАВ МИX 2018.02.12 1618
40 Сенүри намаас сонгогдсон Их Хурлын гишүүд нийт ард түмнээс уучлалт гуйжээ file МИX 2016.11.07 1601
39 Трамп сонгогдвол Япон, Өмнөд Солонгосоос цэргээ татна МИX 2016.03.28 1571
38 Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНСУ-ын Ерөнхийлөгчид бараалхав file МИX 2016.07.18 1569
37 Солонгосын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч аюулгүй байдлыг чухалчилж байна file МИX 2016.12.12 1561
36 Бан Ги Мүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй МИX 2017.02.02 1553
35 Пак Гын Хе ард түмнээсээ уучлалт хүслээ file МИX 2016.10.28 1546
34 Пак Гын Хэг нүцгэн байдалтайгаар зуржээ file МИX 2017.01.25 1545
33 Өмнөд Солонгос руу дүрвэсэн дипломатчийг БНАСАУ "гэмт хэрэгтэн" гэв file МИX 2016.08.21 1544
32 Өмнөд Солонгос улсад сонгуулийн сурталчилгаа 13 хоногийн хугацаатай үргэлжлэх ажээ МИX 2016.03.29 1541