메뉴 건너뛰기


24 баримт:


Сүүлийн үед олны анхаарлыг татаад буй Чой Сүн Шил хэмээх эмэгтэйтэй холбоотой шуугианаас Пак Гын Хэгийн улс төрийн байр суурь үлэмж хэмжээгээр ганхан, түүнийг огцрохыг шаардаж буй. Түүнтэй холбоотой олон факт дэлхий нийтийн анхаарлын төвд ил болсоор байна.

 

Ингээд  Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хэ-тэй холбоотой мэдээллийг 24 баримтаар хүргэе.  

 

 

Баримт 1. Ерөнхийлөгч Пак Гын Хэ  өдгөө 65 настай бөгөөд  1952 оны 2 сарын 2-нд БНСУ-ын Тэгу хотод төржээ.

 

Баримт 2. Тэрбээр 22 настайдаа улс төрд орсон нь  харьцангуй эрт улстөрд оролцсон хүмүүсийн нэг  юм.

 

 

Баримт 3. 1974 онд эцгийг нь хөнөөх гэсэн Хойд Солонгосын явуулгын улмаас ээж нь амь үрэгджээ.

 

 

Баримт 4.  Хатагтай Пак 1961-1979 онд Өмнөд Солонгосыг удирдаж байсан Пак Жөн Хигийн ууган охин ба эцэг Жөн Хи нь Өмнөд Солонгосын генерал байсан юм.

 

Баримт 5.  Түүний аав Пак Жон Хиг ““харгис удирдагч” байсан гэж үздэг. 1979 онд Өмнөд Солонгосын Тагнуулын төв газрын захирал Ким Жэ Гю түүнийг буудан хөнөөжээ.

 

Баримт  6. 1979 он буюу таван жилийн хугацаанд албан бусаар Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай гэгдэж байв.

 

 

Баримт 7. Тэрбээр Сэнури намаас нэр дэвшиж   2012 оны 12 сарын 19-ний өдөр БНСУ-ын 18 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

 

 

Баримт 8. Түүний амьдрал хагацал, гунигаар дүүрэн байсан гэж тэрбээр түүхэн номондоо дурдсан байдаг аж.

 

Баримт 9. Пак Гын Хэ хувьдаа бөөтэй байсныхаа төлөө огцорч магадгүй.

 

 

Баримт 10. Өнөөдөр Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн нэр хүнл 14 хувиар унасан нь амиа хорлосон Ерөнхийлөгч Но Му Хёнгийхоос хэд дахин илүү болоод байна.

 

Баримт 11. 1998 оноос хойш өдийг хүртэл таван удаа улсын хурлын гишүүнээр сонгогджээ.

 

Баримт 12. Хөх ордонд амьдарсан 16 жилийнхээ хугацаанд аав, ээж хоёроо цаг бусаар алдсан Пак Гын Хе тухайн үед хамтдаа амьдарч байсан эрэгтэй дүүгийнхээ хамт Хөх ордныг орхин гарч байсан бол 34 жилийн дараа эргэн ирсэн юм.

 

 

Баримт 13. “Намайг гэх аав, ээжгүй  надад алдах зүйл, авах зүйл нэг ширхэг ч байхгүй. Тиймээс би энэ эх орныхоо төлөө бүх хүчээ дайчлан ажиллана” гэж нэр дэвшигч Пак Гын Хе 2007 онд намынхаа дарга болох хүчтэй өрcөлдөөнд ялалт байгуулах үедээ хэлж байсан удаатай.

 

 

Баримт 14. Хэвлэлийнхэн энэ удаа түүнийг улсын мөнгөөр чалх сайжруулагч виагра бэлдмэл худалдаж авсан баримтыг дэлгээд буй юм. Түүний  албан өрөөнөөс 364 ширхэг виагра илэрсэн нь олны анхааралд өртөөд байна.

 

 

Баримт 15. 2016.11.04-н Хатагтай Пак Гын Хэ 40 гаруй жил найзалсан Чой Сун Силтэй  холбоотой асуудлаар мэдэгдэл хийж, ард түмнээсээ уучлал хүсэв. Чойн Сун Силийг Ерөнхийлөгчийн улс төрийн хэрэгт оролцож, албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт сэжиглэн баривчлан хорьсон байдаг.

 

Баримт 16. 2016.11.16-н Солонгос улс түүхэндээ анх удаа төрийн тэргүүнээсээ байцаалт авлаа. Хатагтай Пак прокурорын байцаалтаас өмнө өмгөөлөгч хөлсөлсөн байдаг.

 

Баримт  17.  Чой Сун Силийн аав Чой Тэ Мин өмнө нь буддын лам байсан ба дараа нь христийн шашны номлогч болж, шашны шинэ урсгалыг бий болгож байгаагаа сурталчилж, үүний дараа өөрийгөө  бөө хэмээн тодорч байсан нь ард түмний дунд эргэлзээ бий болгоод байна.  

Баримт 18. Чой Тэ Мин нь  Пак Гын Хегийн ээжийг нас барсны дараа ээжийнх нь сүнстэй холбож өгнө хэмээн түүнтэй холбогдож, улмаар охин Чой Сун Сил нь дотно найзууд болсон түүхтэй.

 

Баримт  19.  2016.11.05-нд Сөүл хотноо  Ерөнхийлөгч Пак Гын Хэг эсэргүүцсэн жагсаал  түүхэн дэх хамгийн олон хүн хамрагдсан хоёр дахь тохиолдол юм. Жагсагчидын ихэнхи нь оюутан сурагчид байв.

 

Баримт 20. Энэхүү жагсаал дотоодод төдийгүй гадаадад мөн өрнөсөн юм. Тодруулбал, Бостонд суралцдаг солонгос оюутнууд эсэргүүцэлд нэгдэж байгаагаа илэрхийлжээ.

 

Баримт 21. Ерөнхийлөгч Пак Гын  Хэ өөрийн дотны найз Чуй Сүн Шилтэй холбоотой байж болох бүх албан байгууллага, хүмүүсийг шалгах үүргийг цагдаагийн газарт өгсөн.

 

Баримт 22. Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн аав Ерөнхийлөгч Пак Жонг Хи хамгийн олон жил буюу 1963-1979 онуудад Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашсан.

 

Баримт 23.  “Seoul Station” галт тэрэгний буудлын ойролцоо болсон жагсаалд 8000 орчим хүн оролцсон байна.

 

Баримт 24. Ерөнхийлөгчийн хар багын найз, аав нь бөө нарын удирдагч байсан Чой Сүн Силийн хувийн компьютерооос 200 гаруй албан бичгийн файл олдсоны ихэнхи нь Пак Гын Хэгээс түүнд илгээсэн төрийн нууцад хамаарах бичиг баримт, хэлэх үг, заавар зөвлөгөө байсан нь солонгосчуудын дургүйцлыг төрүүлээд байна.

 

 

 

 

24tsag.mn

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
51 Ерөнхийлөгч Пак Гын Хег намаас нь албадан гаргахаар хэлэлцжээ file МИX 2017.02.08 1838
50 Визгүй зорчих асуудлыг судалж, шийдвэртэй ажиллахаа БНСУ-ын Ерөнхий сайд амлав file МИX 2019.03.26 1747
49 Олон нийтийн саналаар Бан Ги Мүн тэргүүлээд байна file МИX 2016.12.28 1741
48 Пак Гын Хэ: Прокурортой хамтран ажиллахад бэлэн file МИX 2017.03.15 1733
47 "Пак Гын Хэ Хөх ордныг орхин явлаа file МИX 2017.03.13 1719
46 Солонгосын улс төрийн орчин МИX 2016.11.28 1708
45 Пак Гын Хе-г огцруулах эсэхийг 3 сарын 13-ны өдөр гэхэд шийдвэрлэхээр болжээ file МИX 2017.01.29 1706
44 29 хууль тогтоогч "Сэнүри" намаас гарч шинэ нам байгуулна МИX 2016.12.28 1701
43 THAAD-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРДЛЫГ АНУ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ file МИX 2017.04.28 1654
42 "Сэнүри" намын нэр хүнд найман долоо хоногийн турш унасаар байна. file МИX 2016.11.28 1648
41 НҮБ-ЫН ТЭРГҮҮН УМАРД СОЛОНГОСЫН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗАВ МИX 2018.02.12 1618
40 Сенүри намаас сонгогдсон Их Хурлын гишүүд нийт ард түмнээс уучлалт гуйжээ file МИX 2016.11.07 1601
39 Трамп сонгогдвол Япон, Өмнөд Солонгосоос цэргээ татна МИX 2016.03.28 1571
38 Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНСУ-ын Ерөнхийлөгчид бараалхав file МИX 2016.07.18 1569
37 Солонгосын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч аюулгүй байдлыг чухалчилж байна file МИX 2016.12.12 1561
36 Бан Ги Мүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй МИX 2017.02.02 1553
35 Пак Гын Хе ард түмнээсээ уучлалт хүслээ file МИX 2016.10.28 1546
34 Пак Гын Хэг нүцгэн байдалтайгаар зуржээ file МИX 2017.01.25 1545
33 Өмнөд Солонгос руу дүрвэсэн дипломатчийг БНАСАУ "гэмт хэрэгтэн" гэв file МИX 2016.08.21 1544
32 Өмнөд Солонгос улсад сонгуулийн сурталчилгаа 13 хоногийн хугацаатай үргэлжлэх ажээ МИX 2016.03.29 1541