메뉴 건너뛰기


СӨҮЛ. /TASS/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэг албан тушаалаас нь түдгэлзүүлэх асуудлаар санал хураалт явуулахад /импичмент/ хангалттай тооны саналыг сөрөг хүчнийхэн цуглуулаад байна гэж импичментийг дэмжиж буй эрх баригч “Сэнури” намын парламент дахь бүлгийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.

Төлөөлөгч Хван Ён Чыл өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгдэхдээ “Ерөнхийлөгч өчигдөр үг хэлсний дараа түүнийг огцруулахыг шаардаж буй хүмүүсийн шийдэмгий байдал суларч магадгүй гэж бодож байсан. Гэхдээ ийм юм болсонгүй. Өнөөдөр бүлгийнхэн хуралдаад өмнөх байр сууриа хэвээр үлдээлээ” гэв.

Тус улсын парламентын 300 гишүүний наад зах нь 200 нь ерөнхийлөгчийг огцруулах тухай саналыг дэмжсэн тохиолдолд Пак Гы Хэг албан тушаалаас нь түдгэлзүүлэх юм. Түүнийг огцруулах асуудлаарх санал хураалтыг 12 дугаар сарын 2-9-нд явуулахаар төлөвлөжээ.

Ерөнхийлөгчийг огцруулахын тулд сөрөг хүчнийхэн эрх баригч "Сэнүри" намаас сонгогдсон 28 депутатын дэмжлэгийг авахад хангалттай юм. 

Харин парламент дахь Пакийг дэмжигчид "Ерөнхийлөгчийн саналыг анхааралтай судалж, засгийн эрхийг шилжүүлэх оновчтой төлөвлөгөөг боловсруулах хэрэгтэй" гэж үзэж байна. Хамгийн боломжит хувилбар бол Пакийг ирэх оны 4 дүгээр сард огцруулж, 6 дугаар сард сонгууль явуулах явдал юм гэж тэд тооцжээ. 

Харин сөрөг хүчний гурван том намаас сонгогдсон парламентын гишүүд үүнийг эрс эсэргүүцэж "энэ бол ард олныг хууран мэхэлж, албан тушаалаа хүлээлгэн өгөх хугацаагаа хойшлуулж байгаа хэрэг мөн" гэж дүгнэсэн байна. Тэд хамтарсан мэдэгдэл хийж "ямар нэгэн болзол нөхцөл тавилгүйгээр нэн даруй огцрохыг" Пакаас шаарджээ.
 

Г.Доржханд

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
51 Ерөнхийлөгч Пак Гын Хег намаас нь албадан гаргахаар хэлэлцжээ file МИX 2017.02.08 1838
50 Визгүй зорчих асуудлыг судалж, шийдвэртэй ажиллахаа БНСУ-ын Ерөнхий сайд амлав file МИX 2019.03.26 1747
49 Олон нийтийн саналаар Бан Ги Мүн тэргүүлээд байна file МИX 2016.12.28 1741
48 Пак Гын Хэ: Прокурортой хамтран ажиллахад бэлэн file МИX 2017.03.15 1733
47 "Пак Гын Хэ Хөх ордныг орхин явлаа file МИX 2017.03.13 1719
46 Солонгосын улс төрийн орчин МИX 2016.11.28 1708
45 Пак Гын Хе-г огцруулах эсэхийг 3 сарын 13-ны өдөр гэхэд шийдвэрлэхээр болжээ file МИX 2017.01.29 1706
44 29 хууль тогтоогч "Сэнүри" намаас гарч шинэ нам байгуулна МИX 2016.12.28 1701
43 THAAD-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРДЛЫГ АНУ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ file МИX 2017.04.28 1654
42 "Сэнүри" намын нэр хүнд найман долоо хоногийн турш унасаар байна. file МИX 2016.11.28 1648
41 НҮБ-ЫН ТЭРГҮҮН УМАРД СОЛОНГОСЫН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗАВ МИX 2018.02.12 1618
40 Сенүри намаас сонгогдсон Их Хурлын гишүүд нийт ард түмнээс уучлалт гуйжээ file МИX 2016.11.07 1601
39 Трамп сонгогдвол Япон, Өмнөд Солонгосоос цэргээ татна МИX 2016.03.28 1571
38 Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНСУ-ын Ерөнхийлөгчид бараалхав file МИX 2016.07.18 1569
37 Солонгосын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч аюулгүй байдлыг чухалчилж байна file МИX 2016.12.12 1561
36 Бан Ги Мүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй МИX 2017.02.02 1553
35 Пак Гын Хе ард түмнээсээ уучлалт хүслээ file МИX 2016.10.28 1546
34 Пак Гын Хэг нүцгэн байдалтайгаар зуржээ file МИX 2017.01.25 1545
33 Өмнөд Солонгос руу дүрвэсэн дипломатчийг БНАСАУ "гэмт хэрэгтэн" гэв file МИX 2016.08.21 1544
32 Өмнөд Солонгос улсад сонгуулийн сурталчилгаа 13 хоногийн хугацаатай үргэлжлэх ажээ МИX 2016.03.29 1541