메뉴 건너뛰기


Өмнөд Солонгосын иргэдийн дунд ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүмүүсийн талаар санал асуулга явуулжээ.

Тус судалгаагаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн сөрөг хүчний тэргүүн Мун Жэ Иныг саналаараа тэргүүлээд байна. Ийм дүгнэлтийг “RealMeter” агентлаг гаргав.

pangimun.jpg

Дээрх байгууллагаас явуулсан санал асуулгаар саналд оролцогчдын 23.3 хувь нь одоогийн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд өгчээ.

Удахгүй ажлаа хүлээлгэн өгөх тэрээр өнгөрсөн долоо хоногт Нью-Йорк хотноо мэдэгдэл хийхдээ сурсан мэдсэнээ улс орныхоо хөгжилд зориулахад бэлэн байгаагаа онцолж байв.Уг мэдэгдлийн дараа түүний чансаа ийн өссөнийг хэвлэл мэдээллийнхэн цохон дурджээ.

Бан Ги Мүний бүрэн эрхийн хугацаа энэ сарын 31-нд дуусах юм. Тэрээр ирэх нэгдүгээр сарын дундуур гэхэд нутаг буцсан байх аж.  

НҮБ-ын 1946 оны нэгдүгээр сарын 24-нд баталсан 11/1 дугаар тогтоолоор тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсны дараа төрийн албыг түр хугацаагаар хашихаас түдгэлзэхийг онцолсон байдаг аж. 

“RealMeter” агентлагийн явуулсан дээрх социологийн судалгаагаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай хүмүүсийн жагсаалтад хоёрдугаарт тус улсын  сөрөг хүчний тэргүүн Мун Жэ Ин бичигдээд байна. Тэрээр саналд оролцогчдын 23.1 хувийн саналыг авчээ. Энэхүү үзүүлэлт нь өмнөх судалгаатай харьцуулахад 0.6 хувиар бага аж.

Гуравдугаарт, БНСУ-ын “Ардчилсан нам”-ын тэргүүн Ли Жэ Мён 12.3 хувийн саналаар ороод байна. Гэхдээ урьдах судалгаатай нь харьцуулахад мөн 2.6 хувиар буурчээ.

Дөрөв дэх нэр дэвшигчээр Ан Чхоль Суг нэрлээд байна. Программист мэргэжилтэй тэрбээр бизнес эрхлэгч аж. Түүнийг саналд оролцогчдын 8.2 хувь нь дэмжжээ.

Өмнөд Солонгост Ерөнхийлөгчийн сонгууль товлосон хугацаанаас наан болох магадлал өндөр байгаа аж. Учир нь Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн дотны найз Чой Сун Силь авлигын хэрэгт холбогдсоны дараа түүнийг огцруулах тухай асуудал хөндөгдсөн.  

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 9-нд тус улсын парламентын гишүүдийн дунд түүнд итгэл үзүүлэх эсэх талаар санал асуулга явуулсан юм.

Санал хураалтын дүнгээр гишүүдийн дийлэнх нь Пак Гын Хэг огцруулахыг дэмжсэн. Үүний дараа түүний бүрэн эрхийг түр түдгэлзүүлж, асуудлыг эцэслэн шийдвэрлүүлэхээр Үндсэн хуулийн цэцэд өргөн барьсан билээ.

Тиймээс ирэх зун гэхэд уг асуудал бүрэн шийдэгдсэн байх ёстой аж.

Эх сурвалж: Риа Новости

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
» Олон нийтийн саналаар Бан Ги Мүн тэргүүлээд байна file МИX 2016.12.28 1741
50 Солонгос улсын дөрвөн улс төрч Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох тухайгаа мэдэгджээ file МИX 2017.01.17 1935
49 Пак Гын Хэг нүцгэн байдалтайгаар зуржээ file МИX 2017.01.25 1545
48 Пак Гын Хе-г огцруулах эсэхийг 3 сарын 13-ны өдөр гэхэд шийдвэрлэхээр болжээ file МИX 2017.01.29 1706
47 2017онд Дэлхийн 11 оронд Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдана file МИX 2017.01.31 1880
46 Бан Ги Мүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй МИX 2017.02.02 1553
45 Ерөнхийлөгч Пак Гын Хег намаас нь албадан гаргахаар хэлэлцжээ file МИX 2017.02.08 1838
44 "Пак Гын Хэ Хөх ордныг орхин явлаа file МИX 2017.03.13 1719
43 Пак Гын Хэ: Прокурортой хамтран ажиллахад бэлэн file МИX 2017.03.15 1733
42 Ардчилсан нам доторх эхний шатны сунгаанд Мүн Жэ Ин яллаа file МИX 2017.03.28 1944
41 THAAD-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРДЛЫГ АНУ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ file МИX 2017.04.28 1654
40 БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль: Мүүн Жэ Ин хол тасархай тэргүүлж явна file МИX 2017.05.03 1873
39 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-г шүүх 20 дахь удаагийн шүүх өнөөдөр өглөө 09.00 цагт эхэлжээ. file МИX 2017.06.19 6729
38 ГЯЯ-ны сайд Кан Кён Хуа тусгай тоноглол бүхий "Equis 900" болон "K9" маркийн автомашинаас татгалзав МИX 2017.06.21 15087
37 Ерөнхийлөгч Мүн Жэ Ин гадаад орнуудад хийх анхны айлчлалаа АНУ-аас эхлэнэ file МИX 2017.06.21 6442
36 БНСУ анх удаа Атомын цахилгаан станцын үйл ажиллагааг зогсоож, ашиглалтаас хасчээ file МИX 2017.06.21 6029
35 Пак Гын Хэгийн найз Чой овогтод 3 жилийн хорих ял оноожээ file МИX 2017.06.26 6956
34 “Солонгосын хойг дээр дайн болохгүй гэдэгт би итгэлтэй байна file МИX 2017.09.08 7619
33 АНУ-ЫГ ОРОЛДОХГҮЙ БАЙХЫГ УМАРД СОЛОНГОСТ АНХААРУУЛАВ МИX 2017.11.08 2199
32 экс ерөнхийлөгч Пак Гын Хег шүүх хурал өнөөдөр дахин эхлэхээр болжээ file МИX 2017.11.20 1470