메뉴 건너뛰기


СӨҮЛ. /Yonhap/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй байхаар шийджээ.

Тэрбээр Үндэсний Ассамблейд өнөөдөр гэнэт хэвлэлийн бага хурал зарлаад “би энэ улс орны улс төрд өөрчлөлт хийж, улс орныг нэгтгэх гэсэн хүсэл зорилгоосоо ухарч байна” гэжээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “улс төрийн хүрээнийхний явцуу, хувиа хичээсэн хандлагууд намайг гонсойлголоо. Ийм хүмүүсийн эгнээнд орж, тэдэнтэй хамт нэг завинд суух нь утга учиргүй гэж үзсэн учир би ийм дүгнэлтэд хүрлээ” гэсэн байна.

Бан Ги Мүн бол ерөнхийлөгч болох хамгийн өндөр магадлалтай хүн гэж Өмнөд Солонгосын парламентын шинжээчид дүгнэснээс хойш хоёр хоногийн дараа НҮБ-ын тэргүүн асан ийм мэдэгдэл хийлээ.

НҮБ-ыг 10 жилийн турш удирдсаны эцэст өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-нд халаагаа өгсөн тэрбээр нэгдүгээр сарын 10-нд Өмнөд Солонгост буцаж ирсэн билээ. Бан Ги Мүн улс төрийн салбарт шинэчлэлт хийж, ард түмнээ нэгтгэхийн тулд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодолтой байгаагаа нэг бус удаа мэдэгдэж байсан юм. Гэвч өөрийг нь болон төрөл төрөгсдийг нь авлигын хэрэгт холбогдуулж, улс төрийн дайралтууд ар араасаа цуврах болсон нь түүнийг ийм шийдвэр гаргахад хүргэсэн бололтой.

Г.Доржханд

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
51 Ерөнхийлөгч Пак Гын Хег намаас нь албадан гаргахаар хэлэлцжээ file МИX 2017.02.08 1838
50 Визгүй зорчих асуудлыг судалж, шийдвэртэй ажиллахаа БНСУ-ын Ерөнхий сайд амлав file МИX 2019.03.26 1747
49 Олон нийтийн саналаар Бан Ги Мүн тэргүүлээд байна file МИX 2016.12.28 1741
48 Пак Гын Хэ: Прокурортой хамтран ажиллахад бэлэн file МИX 2017.03.15 1733
47 "Пак Гын Хэ Хөх ордныг орхин явлаа file МИX 2017.03.13 1719
46 Солонгосын улс төрийн орчин МИX 2016.11.28 1708
45 Пак Гын Хе-г огцруулах эсэхийг 3 сарын 13-ны өдөр гэхэд шийдвэрлэхээр болжээ file МИX 2017.01.29 1706
44 29 хууль тогтоогч "Сэнүри" намаас гарч шинэ нам байгуулна МИX 2016.12.28 1701
43 THAAD-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРДЛЫГ АНУ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ file МИX 2017.04.28 1654
42 "Сэнүри" намын нэр хүнд найман долоо хоногийн турш унасаар байна. file МИX 2016.11.28 1648
41 НҮБ-ЫН ТЭРГҮҮН УМАРД СОЛОНГОСЫН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗАВ МИX 2018.02.12 1618
40 Сенүри намаас сонгогдсон Их Хурлын гишүүд нийт ард түмнээс уучлалт гуйжээ file МИX 2016.11.07 1601
39 Трамп сонгогдвол Япон, Өмнөд Солонгосоос цэргээ татна МИX 2016.03.28 1571
38 Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНСУ-ын Ерөнхийлөгчид бараалхав file МИX 2016.07.18 1569
37 Солонгосын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч аюулгүй байдлыг чухалчилж байна file МИX 2016.12.12 1561
» Бан Ги Мүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй МИX 2017.02.02 1553
35 Пак Гын Хе ард түмнээсээ уучлалт хүслээ file МИX 2016.10.28 1546
34 Пак Гын Хэг нүцгэн байдалтайгаар зуржээ file МИX 2017.01.25 1545
33 Өмнөд Солонгос руу дүрвэсэн дипломатчийг БНАСАУ "гэмт хэрэгтэн" гэв file МИX 2016.08.21 1544
32 Өмнөд Солонгос улсад сонгуулийн сурталчилгаа 13 хоногийн хугацаатай үргэлжлэх ажээ МИX 2016.03.29 1541