메뉴 건너뛰기


БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч нарын нэг болох Мүүн Жэ Ин олон нийтийн санал асуулгаар бусад нэр дэвшигч нараасаа хол тасархай тэргүүлж явна.

문재.jpg

Солонгосын Realmeter агентлагаас явуулсан олон нийтийн санал асуулгаар Ардчилсан намын дарга асан Мүүн Жэ Иний төлөө солонгосчуудын 42,4 хувь нь саналаа өгөхөд бэлэн байгаа гэж гарсан байна.

Түүний араас нэхэж яваа Солонгосын Ардын намаас нэр дэвшигч Ан Чол Сугийн үзүүлэлт сүүлийн хэдэн өдөр 13,7 хувиар огцом буурч, санал асуулгад оролцогчдын 20 хувь нь л түүний төлөө саналаа өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Ажиглагчдын үзэж байгаагаар энэ нь нэр дэвшигчдийн халз мэтгэлцээний үеэр Ан Чол Су өөрийгөө муу илтгэгч, өөртөө итгэлгүй, шийдэмгий бус, гадаад хэргийн асуудлын талаар ямар ч мэдлэггүй хүн гэж харуулсантай холбоотой гэнэ.

Үүнээс гадна БНСУ-ын нутаг дэвсгэрт пуужин устгах THAAD системийг байршуулах асуудлыг дахин эргэж харах ёстой гэж ярьж байсан Ан Чол Су гэнэт энэхүү шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлснээрээ  хүмүүсийн дэмжлэгийг алдсан гэнэ.

Ан Чол Сугийн  үзүүлэлт буурснаар Солонгосын консерватив Эрх чөлөөний намаас нэр дэвшигч Хон Жүүн Пёгийн үзүүлэлт 8,4 хувиар өсч, түүний төлөө оролцогчдын 18,6 хувь нь саналаа өгөхөд бэлэн байгаа гэж гарсан байна.

Бусад нэр дэвшигчдийн үзүүлэлт 8 хувиас хэтрэхгүй байгаа аж.

Realmeter агентлагаас явуулсан олон нийтийн санал асуулгад 1000 гаруй иргэд оролцсон ба санал асуулгын дүн алдаатай гарах магадлал 3,1 хувь аж.

Харин Gallup Korea агентлагийн явуулсан санал асуулгаар Мүүн Жэ Инг иргэдийн 38 хувь, Ан Чол Суг 20 хувь, Хон Жүүн Пёг 16 хувь тус тус дэмжиж байгаа гэж гарчээ.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 9нд болж өнгөрөх юм.

www.tass.ru

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
51 НҮБ-ЫН ТЭРГҮҮН УМАРД СОЛОНГОСЫН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗАВ МИX 2018.02.12 1618
50 "Сэнүри" намын нэр хүнд найман долоо хоногийн турш унасаар байна. file МИX 2016.11.28 1648
49 THAAD-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРДЛЫГ АНУ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ file МИX 2017.04.28 1654
48 29 хууль тогтоогч "Сэнүри" намаас гарч шинэ нам байгуулна МИX 2016.12.28 1701
47 Пак Гын Хе-г огцруулах эсэхийг 3 сарын 13-ны өдөр гэхэд шийдвэрлэхээр болжээ file МИX 2017.01.29 1706
46 Солонгосын улс төрийн орчин МИX 2016.11.28 1708
45 "Пак Гын Хэ Хөх ордныг орхин явлаа file МИX 2017.03.13 1719
44 Пак Гын Хэ: Прокурортой хамтран ажиллахад бэлэн file МИX 2017.03.15 1733
43 Олон нийтийн саналаар Бан Ги Мүн тэргүүлээд байна file МИX 2016.12.28 1742
42 Визгүй зорчих асуудлыг судалж, шийдвэртэй ажиллахаа БНСУ-ын Ерөнхий сайд амлав file МИX 2019.03.26 1747
41 Ерөнхийлөгч Пак Гын Хег намаас нь албадан гаргахаар хэлэлцжээ file МИX 2017.02.08 1838
40 Пхеньяны цөмийн хүчин чадлыг тооцоолжээ МИX 2016.01.07 1846
39 Улсын Их Хурлын гишүүн Ан Чол Сү намаасаа албан ёсоор гарчээ МИX 2015.12.18 1853
» БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль: Мүүн Жэ Ин хол тасархай тэргүүлж явна file МИX 2017.05.03 1873
37 2017онд Дэлхийн 11 оронд Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдана file МИX 2017.01.31 1880
36 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар Төрийн ордны “Жанжин Сүхбаатар”-ын танхимд албан ёсны хэлэлцээ хийлээ. МИX 2016.07.17 1901
35 Солонгос улсын дөрвөн улс төрч Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох тухайгаа мэдэгджээ file МИX 2017.01.17 1935
34 Ардчилсан нам доторх эхний шатны сунгаанд Мүн Жэ Ин яллаа file МИX 2017.03.28 1945
33 65 сая воны авилгал авсан Их Хурлын гишүүнд дөрвөн жил хорих ял оноолоо МИX 2015.11.12 1983
32 Солонгос улс 2025 онд болох APEC байгууллагын чуулга уулзалтыг зохион байгуулах боллоо МИX 2015.11.19 1990