СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Хван Кё Ан үндэсний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлэхийн тулд армийн Штабуудынн дарга нарын нэгдсэн хороонд очиж, ажилтай нь танилцжээ.
Тус улсын парламент баасан гарагт Ерөнхийлөгч Пак Гын Хэг албан тушаалаас нь түдгэлзүүлэх шийдвэр гаргаснаар түүний үүргийг Хван Кён Ан гүйцэтгэх болсон юм.
Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч өчигдөр армийн удирдлагатай уулзах үеэрээ “Умард Солонгосын тал манай улсад үүссэн нөхцөл байдлыг буруу тооцоолж, өдөөн хатгасан бодлогогүй үйлдэл хийж болзошгүй тул сонор сэрэмжтэй байх хэрэгтэй” гэж хэлжээ.
Г.Доржханд