экс ерөнхийлөгч Пак Гын Хег шүүх хурал өнөөдөр дахин эхлэхээр болжээ
2017.11.20 14:45
БНСУ-ын экс ерөнхийлөгч Пак Гын Хег шүүх хурал өнөөдөр дахин эхлэхээр болжээ. Тэрбээр өнгөрсөн сарын 16-ны өдөр долоон өмгөөөлөгч түүнийг цаашид өмгөөлөхөөс татгалзсантай холбогдуулан шүүх хуралд оролцохгүй гэж мэдэгдсэн байна.
Өнгөрсөн хугацаанд түүнийг өмгөөлүүлэхээр туслахууд нь Англи улсын нэрт өмгөөлөгчид хандсан ч Өмнөд Солонгосын таван өмгөөлөгч өмгөөлөхөөр болсон байна.
Экс ерөнхийлөгч Пак Гын Хе-г 52 тэрбум гаруй воны авилгал авсан хэргээр буруутгаж, 120 мянга гаруй хуудас хэргийн хуудас бүрдүүлжээ.