메뉴 건너뛰기


 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай Пак Гын Хэ Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан АСЕМ-ийн 11 дэх удаагийн дээд түвшний уулзалтад оролцоод 7 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Пак Гын Хэ нар хоёр сарын дараа ийнхүү дахин уулзаж, албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцааны болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлуудаар санал солилцлоо.

 

 

 Эрхэмсэг хатагтай Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн айлчлал хоёр орны “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг бэхжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг гүнзгийрүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, иргэд хоорондын харилцааг улам ойртуулан нягтруулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг амжилттай зохион байгуулахад БНСУ-ын Засгийн газрын зүгээс идэвхтэй дэмжиж буцалтгүй тусламж үзүүлсэнд гүнээ талархаж байгаагаа илэрхийллээ.

 

 Төрийн тэргүүн нар хоёр орны харилцааг шат ахиулан хөгжүүлэхэд худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай, бие биеэ нөхсөн эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн чухлыг санал нэгтэй тэмдэглэлээ. Үүнд Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын Хамтарсан хороо чухал үүрэг гүйцэтгэхийг тэмдэглэж, Хорооны үйл ажиллагааг улам өргөжүүлэх, үр ашигтай механизм болгон төлөвшүүлэхэд нягт хамтран ажиллахаар боллоо.

 

Гэрэл зургуудыг MPA.MN
Гэрэл зургуудыг MPA.MN

 

 БНСУ-ын Хөгжлийн албан ёсны тусламж, хөнгөлөлттэй зээл Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж ирсэн. Энэ удаагийн айлчлалаар БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотноо Байгалийн түүхийн музейн барилга барих, Мэдээлэл технологийн хамтарсан коллеж байгуулах, цаашид инженер техникийн мэргэжилтнүүдийг БНСУ-д тодорхой үе шаттайгаар бэлтгэх зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхээр тохирлоо.

 

 Айлчлалын хүрээнд хоёр талын хамтын ажиллагааны 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурав. Тухайлбал БНСУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагааны сан /EDCF/-гийн 19.6 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Ухаалаг боловсрол” төслийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Төслийн хүрээнд Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудад смарт анги байгуулах, сургалтын арга зүйг сайжруулах, орчин үеийн смарт тоног төхөөрөмж дээр хичээл заах, багш нарыг чадваржуулах зэрэг олон талын үр дүн гарна. Мөн EDCF сангийн 25 сая ам.долларын зэээлээр “Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн 2 дугаар шатны зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурав. Энэхүү төслийн хүрээнд Монгол Улс хот хоорондын тээвэрт зориулж том оврын 200 автобус авч ашиглах юм. (Төслийн эхний шат амжилттай хэрэгжиж АСЕМ-д зориулан эхний ээлжинд манай улс шинээр 43 автобусыг БНСУ-ын “Эксим” банкны хөнгөлөлттэй зээлээр аван зочид төлөөлөгчдөд үйлчилж байна.) Төсөл хэрэгжсэнээр манай хот хоорондын тээврийн үйлчилгээ сайжрахаас гадна автобусны засвар үйлчилгээ, тээврийн чиглэлийг боловсронгуй болгох зэрэг чиглэлд дэвшил гарах юм.

 

 

Мөн соёлын салбарт хамтран ажиллах, цөлжилттэй тэмцэх болон эрчим хүч, эрүүл мэнд, мэдээлэл технологийн салбарт хамтран ажиллах тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Хоёр орны хамтын ажиллагаанд шинэ салбар төслүүд нэмсэн дээрх баримт бичгүүд нь цаашид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх өргөн боломж олгох юм.

 

 Агаарын харилцааны салбарын хамтын ажиллагааны хувьд, Улаанбаатар-Пүсаны чиглэлд энэ оны 6 дугаар сараас эхлэн байнгын нислэг эхэлсэн бөгөөд энэ нь хоёр орны иргэдийн зорчих урсгалыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн тус дөхөм болно.

 

 Түүнчлэн соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Солонгосын Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх, манай иргэдийн БНСУ-д зорчих нөхцлийг улам хөнгөвчлөх, гэрээгээр ажиллах иргэдийн тоог нэмэгдүүлэх талаар БНСУ-ын Засгийн газрын зүгээс цаашид ч анхаарч, дэмжлэг үзүүлэхийг монголын тал хүсэлт болголоо.

 

 Мөн Зүүн Хойд Азид оршдог орны хувьд Монгол Улс Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах, бүс нутгийний энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, яриа хэлэлцээний сувгуудыг бүрэн ашиглахын төлөөх тууштай байр сууриа яриа хэлэлцээний үеэр нотолсон. Тус бүс нутагт итгэлцлийг бий болгох, яриа хэлэлцээг бэхжүүлэх тухай “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачлагын хүрээнд зохион байгуулсан бага хурал, чуулганд БНСУ төлөөлөгчдөө тогтмол оролцуулж ирснийг монголын тал өндрөөр үнэлж байна.

 

 Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д бараалхана. Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Монгол-Солонгосын бизнес форумд оролцож, манай улсад амьдарч, ажиллаж байгаа солонгос иргэдийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
31 Тагнуулын Газрын экс дарга улсын мөнгийг хандивлажээ file МИX 2017.12.07 1053
30 СӨҮЛ ПХЕНЬЯНТАЙ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХЭД БЭЛЭН БАЙНА МИX 2018.01.02 1125
29 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хегийн туслахууд улсын мөнгийг түүнд бэлнээр өгч байснаа хүлээжээ МИX 2018.01.08 1221
28 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хегийн эд хөрөнгийг хураах эсэхийг хэлэлцэхээр болжээ МИX 2018.01.09 992
27 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ӨМНӨД СОЛОНГОСТОЙ БАЙГУУЛАХ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ИХЭЭХЭН НАЙДЛАГА ТАВЬЖ БАЙНА file МИX 2018.01.17 824
26 СОЛОНГОСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ ЖИЛИЙН ЦАЛИН 5 САЯ ВОНООР НЭМЭГДЖЭЭ file МИX 2018.01.17 918
25 ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ЛИ НАГ ЕН НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ file МИX 2018.01.17 856
24 Их Хурлын гишүүнийг авилгал авсан хэргээр баривчилжээ МИX 2018.02.05 938
23 ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ПХЕНЬЯНД АЙЛЧЛАХЫГ УРИВ МИX 2018.02.12 850
22 НҮБ-ЫН ТЭРГҮҮН УМАРД СОЛОНГОСЫН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗАВ МИX 2018.02.12 1618
21 ӨМНӨД СОЛОНГОСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ ТУСГАЙ ЭЛЧ АНУ-Д АЙЛЧИЛНА МИX 2018.03.08 9151
20 ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУСГАЙ ЭЛЧ ОРОСТ АЙЛЧИЛНА МИX 2018.03.12 1150
19 Хоёр Солонгосын удирдагчид утсаар шууд холбогддог болов file МИX 2018.04.21 1026
18 ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧДЫН ТҮҮХЭН УУЛЗАЛТ ЭХЛЭВ file МИX 2018.04.27 9215
17 ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧДЫН УУЛЗАЛТААС ЯМАР ҮР ДҮН ГАРАХ БОЛ? МИX 2018.04.27 9021
16 ТРАМП-КИМИЙН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БОЛОХ ГАЗРУУДААС МОНГОЛ БОЛОН СИНГАПУР ТУНАЖ ҮЛДЭЭД БАЙНА МИX 2018.04.27 873
15 ЯПОН, ХЯТАД БОЛОН ӨМНӨД СОЛОНГОСЫН УДИРДАГЧИД ГУРВАН ТАЛЫН ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ МИX 2018.05.09 9452
14 ЦӨМИЙН ТУРШИЛТЫН ТАЛБАЙГ ХААХ ЁСЛОЛД ОРОЛЦОХ СЭТГҮҮЛЧДИЙН НЭРСИЙН ЖАГСААЛТЫГ УМАРД СОЛОНГОС ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ МИX 2018.05.22 457
13 КИМ ЖӨН УНТАЙ ХИЙХЭЭР ТОВЛООД БАЙСАН УУЛЗАЛТАА Д.ТРАМП ЦУЦАЛЖЭЭ МИX 2018.05.25 576
12 АНУ-ТАЙ ЯМАР Ч ҮЕД ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ХИЙХЭД БЭЛЭН БАЙГААГАА МЭДЭГДЖЭЭ МИX 2018.05.25 661