메뉴 건너뛰기


Пак Гын Хе ард түмнээсээ уучлалт хүслээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе авлигын хэргээр шалгагдаж буй эмэгтэй найзынх нь талаархи баримтууд ар араасаа дэлгэгдэж буйтай холбогдуулан мэдэгдэл хийж, ард түмнээсээ албан ёсоор уучлалт хүсчээ. Тэрбээр орон нутгийн телевизээр мэдэгдэл хийсэн бөгөөд камерын өмнө толгойгоо бөхийлгөн “Ард түмнээсээ хичээнгүйлэн уучлалт хүсч байна” гэж хэлжээ.
 
БНСУ-ын Прокурорууд Ерөнхийлөгч Пак Гын Хегийн найз гэгддэг Чой Сун Силийг улсын Ерөнхийлөгчтэй дотно харилцаатай гэдгээ ашиглан олон тооны компаниудаас өөрийн эзэмшлийн хоёр сандаа их хэмжээний хандив авсан гэх үндэслэлээр шалгаж байгаа ажээ. 1963-1979 онд тус улсыг удирдаж байсан Пак Жон Хегийн төрсөн охин үе залгамжилсан улстөрч гэгддэг Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хегийн хувьд авлигын хэргийн дуулианаас зайгаа барихыг хичээж байжээ.
 
Гэвч энэ сарын 24-ний өдөр телевизийн нэвтрүүлгээр Пак Ерөнхийлөгч өөрийн гараар бичсэн хэд хэдэн бичвэрийг найз Чой Сун Силд илгээж, улмаар хэд хэдэн баримтдаа засвар хийлгэж байсан гэх баримтууд дэлгэгджээ. Авлигын хэргийн дуулиан дэгдсэний дараа эх орноосоо зугтсан Чойн албан өрөөнөөс хураасан компьютероос 200 гаруй баримт олдсон бөгөөд үүнд үндэслэсэн баримтууд нэвтрүүлгийн үеэр дэлгэгдсэн байна. Одоогийн байдлаар Пакын найз Чой чухам хаана байгаа нь тодорхойгүй байгаа ажээ.
 
Ард түмнээсээ албан ёсоор уучлалт гуйн толгой бөхийлгөсөн Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч найзынхаа талаар дурсахдаа “Хүнд хэцүү цаг уед тусалж байсан юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны материал, хэлэх үг зэрэгт түүний туслалцааг авч байв. 2013 оны хоёрдугаар сард Ерөнхийлөгчийн албанд томилогдсоноос хойш ч Чойгоос тусламж авч байсан” гэж ярьжээ. Түүнчлэн “Хэд хэдэн удаагийн материалд түүний санаа бодлыг сонсч байсан удаатай. Гэхдээ Ерөнхийлөгчийн туслахыг томилсноос хойш больсон” гэж тайлбарласан байна.
 
Чой Сун Сил нь Пак Гын Хе Ерөнхийлөгчийн багшаар ажиллаж байсан шашин судлаач Чой Тэ Миний охин юм байна. Ямартай ч, Чой Сун Сунийг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн нь Ерөнхийлөгчийн нэр хүндэд санаатайгаар халдах гэсэн оролдлого байж болзошгүй аж. Учир нь хэрэг мандсанаас хойш Пакыг дэмжигчдийн хувь илт буурсан үзүүлэлттэй болж иржээ. БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч энэ сарын 24-ний өдөр одоогийн мөрдөгдөж буй Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн албыг хашиж буй хүн улиран сонгогдож болохуйц нэмэлт өорчтөлт оруулах саналаа илэрхийлсэн. Гэвч сөрөг хүчнийхэн түүнийг авлигын хэрэгт холбогдсон олон нийтийн анхаарлыг холдуулж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудалд хэвлэлийнхний анхаарлыг татахыг оролдож байна хэмээн шүүмжилж байв.


Монголын мэдээ
Б.Даваа

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
31 Пак Гын Хэ өмгөөлөгч авчээ file МИX 2016.11.16 1510
30 экс ерөнхийлөгч Пак Гын Хег шүүх хурал өнөөдөр дахин эхлэхээр болжээ file МИX 2017.11.20 1470
29 Пак Гын Хэ засгийн газрын хуралдаанд оролцохгүй МИX 2016.11.22 1466
28 Солонгос улс Этиоп улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын хөгжилд тусламж үзүүлэхээр болжээ МИX 2016.05.30 1424
27 Пак Гын Хэгийн дахин нэг туслахыг саатуулжээ file МИX 2016.11.07 1402
26 АНУ болон Өмнөд Солонгос хамтарсан цэргийн сургуулилт хийж байна file МИX 2016.08.25 1369
25 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хегийн туслахууд улсын мөнгийг түүнд бэлнээр өгч байснаа хүлээжээ МИX 2018.01.08 1221
24 БНСУ-ын парламентын гишүүн Ким Ён Жуг Алтан гадас одонгоор шагналаа file МИX 2019.05.24 1173
23 ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУСГАЙ ЭЛЧ ОРОСТ АЙЛЧИЛНА МИX 2018.03.12 1150
22 СӨҮЛ ПХЕНЬЯНТАЙ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХЭД БЭЛЭН БАЙНА МИX 2018.01.02 1125
21 Тагнуулын Газрын экс дарга улсын мөнгийг хандивлажээ file МИX 2017.12.07 1053
20 Хоёр Солонгосын удирдагчид утсаар шууд холбогддог болов file МИX 2018.04.21 1026
19 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хегийн эд хөрөнгийг хураах эсэхийг хэлэлцэхээр болжээ МИX 2018.01.09 992
18 Их Хурлын гишүүнийг авилгал авсан хэргээр баривчилжээ МИX 2018.02.05 938
17 СОЛОНГОСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ ЖИЛИЙН ЦАЛИН 5 САЯ ВОНООР НЭМЭГДЖЭЭ file МИX 2018.01.17 918
16 ТРАМП-КИМИЙН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БОЛОХ ГАЗРУУДААС МОНГОЛ БОЛОН СИНГАПУР ТУНАЖ ҮЛДЭЭД БАЙНА МИX 2018.04.27 873
15 Зөрчилгүй иргэдийн визийг хүндрэлгүй гаргахад анхаарч ажиллахыг БНСУ-ын Ерөнхий сайдаас хүслээ file МИX 2019.03.26 870
14 ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД ЛИ НАГ ЕН НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ file МИX 2018.01.17 856
13 ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ПХЕНЬЯНД АЙЛЧЛАХЫГ УРИВ МИX 2018.02.12 850
12 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ӨМНӨД СОЛОНГОСТОЙ БАЙГУУЛАХ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ИХЭЭХЭН НАЙДЛАГА ТАВЬЖ БАЙНА file МИX 2018.01.17 824