Экс Ерөнхийлөгч Пак Гын Хегийн туслахууд улсын мөнгийг түүнд бэлнээр өгч байснаа хүлээжээ
2018.01.08 15:37
Өмнөд Солонгос улсын Сөүл хотын Мөрдөн байцаах төв газар нь экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-г улсын мөнгийг хувьдаа завшсан хэргээр нэмэлт шалгаж хийж байгаа билээ.
Тэрээр Тагнуулын ерөнхий газрын тусгай зарцуулалтад олгогдсон 3 тэрбум 500 сая воныг мөнгийг өөрийн таван туслахаар дамжуулан бэлнээр авч, хувьдаа завшсан бөгөөд туслахууд нь уг мөнгийг дамжуулж өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрчээ.
Хэргийг шалгаж байгаа газраас экс Ерөнхийлөгч Пак Гын Хе нь улсын мөнгөнөөс 150 сая воныг бусдын нэр дээр нээсэн гар утасны төлбөр төлөх, хувийн байшинд засвар хийх, тохижуулах зэргээ зарцуулсан бол 960 сая воныг туслахууддаа бэлэг болгон өгч, харин үлдсэн 18 тэрбум воныг бэлэн мөнгөөр авсан гэдгийг илрүүлжээ.
Тэрээр бэлнээр авсан мөнгөний тодорхой хэсгийг дотны найз, бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-д өгч, өөрийн өмсөх хувцас, гутал болон барих цүнх зэргийг захиалгаар хийлгэдэг байсан юм байна.
Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе өнөөгийн байдлаар улсын мөнгөнөөс нэг ч төгрөг хувьдаа завшаагүй гэж хэлж, түүнийг буруутгаж байгаа хэргийг зөвшөөрөхгүй байгаа ажээ.
Гэвч таван туслах нь түүнд ТЕГ-рт олгогдсон мөнгийг бэлнээр аваад өгч байсан гэдгээ хүлээжээ.