메뉴 건너뛰기




УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж өнөөдөр БНСУ-ын Олон Улсын эдийн засгийн бодлогын хүрээлэнгийн тэргүүн, доктор И Жэ Ён, БНСУ-ын Олон Улсын эдийн засгийн бодлогын хүрээлэнгийн бүс нутгийн судалгааны төвийн судлаач, доктор Жэ Сон Хунь, Чингис хаан дээд сургуулийн захирал, доктор Х.Лхагвасүрэн нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

БНСУ-ын Олон Улсын эдийн засгийн бодлогын хүрээлэнгийн салбарын тэргүүн И Жэ Ён хэлэхдээ, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гин Хэ-гийн баримталж буй бодлогын хүрээнд гурван үндсэн хөтөлбөр дэвшүүлэн ажиллаж буй. Нэг тив-Галт тэрэг хөтөлбөр нь, эрчим хүч, төмөр замын нэгдсэн сүлжээг хөгжүүлэх, Бүтээлч тив хөтөлбөр нь, Техник технологийн хувьд өргөжүүлэн хөгжүүлж хамтран ажиллах, Боловсон хүчний солилцооны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, Энхтайванч тив хөтөлбөр нь, Ази болон Евро-азийн хамтын ажиллагаа хурдацтай хөгжиж байгаа учир Эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах зэрэг хөтөлбөр дэвшүүлэн ажиллаж байгаагаа танилцуулаад УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржтой санал солилцов.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж, Монгол Улс шинэ Үндсэн хуулиа батлаад 22 жил болсон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар 2011 оноос эрх зүйн шинжлэлийн бодлого эрчимжиж байна. Улс орныхоо эдийн засгийн хөгжилтэй холбоотой голлох хуулийг гаргах, ялангуяа хөрш орнуудтайгаа гадаад худалдааг өргөжүүлэх бодлого барьж байгааг онцлов хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
11 Сөүл хотын захиргаа газар доорх нууц байгууламжийг нийтэд үзүүлж эхэллээ МИX 2015.10.02 2119
10 Улсаа чанга гараар хөгжүүлсэн армийн генерал Пак Жүн Хи МИX 2015.09.25 2233
9 БНХАУ-ын дарга Си Жинпинь баруун талдаа ОХУ, зүүн талдаа Солонгос улсын Ерөнхийлөгчийг зогсоно file МИX 2015.09.02 2224
8 Пхеньян Сөүлээс 10 тэрбум ам.доллар нэхжээ МИX 2015.01.30 3155
7 АНУ, Солонгосын хоёрдахь дайн эхлүүлэх нь гэж БНАСАУ шүүмжлэв file МИX 2014.12.02 2883
6 Н.Энхбаяр БНСУ-ын иргэншил авсан нь Монгол Улсын хувьд эмзэг асуудал file МИX 2014.10.09 5249
5 БНСУ-ын Гадаад хэргийн сайд айлчлав file МИX 2014.08.27 5041
4 Пак Кын Хе Батлан хамгаалахын сайдаа солив file МИX 2014.06.02 3428
3 МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТ-ЭРДЭНЭ БНСУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА file МИX 2014.05.23 3503
» Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж БНСУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав МИX 2014.04.18 3089
1 Солонгосын тагнуулын албанд өөрчлөлт хийнэ 관리자 2014.04.16 4768