메뉴 건너뛰기


 БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар Вашингтон хотноо хүрэлцэн очжээ. Талууд цөмийн зэвсгээс ангижрах талаарх АНУ-БНАСАУ-ын хэлэлцээг үргэлжлүүлэх арга замын талаар хэлэлцэнэ.
moonpresident.jpeg



Өнгөрсөн хоёрдугаар сард Вьетнамын нийслэл Ханой хотноо Д.Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт болсон билээ. Энэхүү уулзалт хэлэлцээргүй өндөрлөснөөс хойш АНУ-БНАСАУ-ын хэлэлцээ зогсонги байдалд орсон юм.

Д.Трамп Ким Жөн Унтай хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг БНСУ-ын Ерөнхийлөгчөөс хүссэн билээ. Хоёр Солонгосын удирдагчид өнгөрсөн хугацаанд гурван удаа хоёр талын уулзалт хийсэн бөгөөд дөрөв дэх удаагаа уулзахыг эрмэлзэж байна.

“БНСУ-ын Ерөнхийлөгч АНУ-БНАСАУ-ын хэлэлцээний талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон зэрэг тус улсын өндөр түвшний төлөөлөгчидтэй уулзсаны дараа Мүн-Трамп нарын дээд хэмжээний уулзалт болно” гэж Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.

Ерөнхийлөгч Мүн Жэ Иний АНУ-д хийж буй энэ удаагийн айлчлал нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулж, энх тайвныг цогцлоох арга замыг эрэлхийлэх боломж болно хэмээн найдаж байгаагаа БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын газрын төлөөлөгч хэлсэн байна.

БНСУ-АНУ-ын удирдагчид ганцаарчлан уулзах гэж буй анхны тохиолдол энэ бөгөөд Мүн Жэ Ин Ерөнхийлөгчийн албыг 2017 оны тавдугаар сард хашиж эхэлснээс хойш тэд зургаан удаа уулзсан юм. Ганцаарчилсан уулзалтын дараа хоёр талын өндөр түвшний төлөөлөгчид уг уулзалтад оролцох ажээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч пүрэв гарагийн орой нутаг буцна. 

ВАШИНГТОН. /Yonhap/.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
11 Ерөнхийлөгч Пак Гын Хэ хувьдаа бөөтэй байсныхаа төлөө огцорч магадгүй. file МИX 2016.11.28 5350
10 БНСУ анх удаа Атомын цахилгаан станцын үйл ажиллагааг зогсоож, ашиглалтаас хасчээ file МИX 2017.06.21 6029
9 Ерөнхийлөгч Мүн Жэ Ин гадаад орнуудад хийх анхны айлчлалаа АНУ-аас эхлэнэ file МИX 2017.06.21 6442
8 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-г шүүх 20 дахь удаагийн шүүх өнөөдөр өглөө 09.00 цагт эхэлжээ. file МИX 2017.06.19 6729
7 Пак Гын Хэгийн найз Чой овогтод 3 жилийн хорих ял оноожээ file МИX 2017.06.26 6956
6 “Солонгосын хойг дээр дайн болохгүй гэдэгт би итгэлтэй байна file МИX 2017.09.08 7619
5 ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧДЫН УУЛЗАЛТААС ЯМАР ҮР ДҮН ГАРАХ БОЛ? МИX 2018.04.27 9021
4 ӨМНӨД СОЛОНГОСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ ТУСГАЙ ЭЛЧ АНУ-Д АЙЛЧИЛНА МИX 2018.03.08 9151
3 ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧДЫН ТҮҮХЭН УУЛЗАЛТ ЭХЛЭВ file МИX 2018.04.27 9215
2 ЯПОН, ХЯТАД БОЛОН ӨМНӨД СОЛОНГОСЫН УДИРДАГЧИД ГУРВАН ТАЛЫН ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ МИX 2018.05.09 9452
1 ГЯЯ-ны сайд Кан Кён Хуа тусгай тоноглол бүхий "Equis 900" болон "K9" маркийн автомашинаас татгалзав МИX 2017.06.21 15087