메뉴 건너뛰기


Зураг
СӨҮЛ. /ТАСС/. Пунгери цөмийн туршилтын талбайг хаах ёслолыг сурвалжлах гэж буй Өмнөд Солонгосын сэтгүүлчдийн нэрсийн жагсаалтыг Умард Солонгос хүлээж авахаас татгалзжээ. Энэ тухай Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны төлөөлөгч “KBS” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.
 
Умард Солонгосын гаргаж буй үйлдэл нь Өмнөд Солонгосын сэтгүүлчдийг цөмийн туршилтын талбайд нэвтрэх боломж олгох хүсэлгүй байгааг илтгэж байна гэж ажиглагчид үзэж байна.  
 
Өмнө нь мэдээлж байснаар, Умард Солонгосын тал Пунгэри дэх цөмийн туршилтын талбайг хаах ёслолыг сурвалжилна уу хэмээн Өмнөд Солонгосын 8 сэтгүүлчийг урьсан. Пүнгэри дэх цөмийн туршилтын талбайг хаах ёслолыг сурвалжлах гэж буй Өмнөд Солонгосын сэтгүүлч тус бүрээс 10 мянган ам.долларын хураамж төлөхийг БНАСАУ-ын төлөөлөгчид шаардсан тухай мэдээлэл хожим гарсан билээ.

Хоёр Солонгос дипломат харилцаа тогтоогоогүй учраас Өмнөд Солонгосын сэтгүүлчид Хятад дахь БНАСАУ-ын ЭСЯ-наас виз болон дагалдах баримт бичгүүдийг авах ёстой байв. Өмнөд Солонгосын 4 сэтгүүлч Бээжинд хэдийнээ ирчихсэн байгаа хэдий ч Умард Солонгосын эрх баригчид тэдэнд виз олгосон эсэх нь тодорхойгүй байна.
 Э.Аянзаяа
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
11 АНУ-ТАЙ ЯМАР Ч ҮЕД ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ХИЙХЭД БЭЛЭН БАЙГААГАА МЭДЭГДЖЭЭ МИX 2018.05.25 661
10 КИМ ЖӨН УНТАЙ ХИЙХЭЭР ТОВЛООД БАЙСАН УУЛЗАЛТАА Д.ТРАМП ЦУЦАЛЖЭЭ МИX 2018.05.25 576
9 БНСУ-ын Ерөнхий сайд “Иргэн та эрх баригч” хөтөлбөр, Зөвлөлдөх санал асуулга явуулж шийдвэр гаргадаг талаараа танилцууллаа [1] file МИX 2019.03.26 559
8 УИХ-ын дарга Г.Занданшатар Элчин сайд Жон Жэ Намыг хүлээн авч уулзлаа file МИX 2019.03.29 549
7 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён бараалхлаа file МИX 2018.09.12 505
» ЦӨМИЙН ТУРШИЛТЫН ТАЛБАЙГ ХААХ ЁСЛОЛД ОРОЛЦОХ СЭТГҮҮЛЧДИЙН НЭРСИЙН ЖАГСААЛТЫГ УМАРД СОЛОНГОС ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ МИX 2018.05.22 457
5 БНСУ-ын Ерөнхийлөгч АНУ-д айлчилж байна file МИX 2019.04.11 437
4 ХОЙД СОЛОНГОС 2020 ОНД ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ БОЛНО file МИX 2018.07.18 417
3 Хоёр Солонгос дайны энхийн гэрээ байгуулах уу? file МИX 2018.09.12 345
2 Өмнөд Солонгосын үндэсний ассамблейн дэд дарга Ли Жу Ён нь парламентын төлөөлөгчдийг ахлан Марокко улсад айлчилж байгаа юм байна. file МИX 2018.08.29 301
1 БНСУ-ын Ерөнхий сайд И Наг Ён Монгол Улсад айлчилна file МИX 2019.03.22 205