메뉴 건너뛰기


Зураг
Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Унтай Сингапурт хийхээр товлоод байсан уулзалтаа цуцалж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Тэрбээр Хойд Солонгосын удирдагчид захидал илгээсэн байна.

“Та бүхний ихээхэн уур хилэн, дайсагнасан байдлаа харуулсан саяхны мэдэгдэлтэй холбоотойгоор эртнээс төлөвлөж байсан уулзалтыг одоо хийх нь зохимжгүй гэж үзэж байна” хэмээн Д.Трамп уг захидалд тэмдэглэжээ.

"Дэлхий дахин болон Хойд Солонгос энх тайван, хөгжил цэцэглэлтэд хүрэх том боломжийг алдлаа" гэж тэрбээр нэмж хэлэхийн сацуу цаашид яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа хэвээр авч үлдэх бодолтой байгаагаа мэдэгдсэн байна. "Хэрвээ та чухал ач холбогдолтой дээд хэмжээний уулзалтын талаархи бодлоо өөрчилвөл над руу бичих юм уу утсаар холбогдоорой" гэж Д.Трамп захидалдаа дурдсан аж. 
 
АНУ болон Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилттай холбоотойгоор АНУ-тай хийхээр товлосон уулзалтаа Умард Солонгос цуцалж магадгүй тухай өмнө нь “Ёнхап” агентлаг мэдээлсэн. Гэсэн хэдий ч АНУ болон Умард Солонгосын дээд хэмжээний уулзалтад бэлтгэсээр байгаагаа АНУ-ын ерөнхийлөгч өмнө нь мэдэгдэж байсан юм. 
Э.Аянзаяа
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
11 АНУ-ТАЙ ЯМАР Ч ҮЕД ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ХИЙХЭД БЭЛЭН БАЙГААГАА МЭДЭГДЖЭЭ МИX 2018.05.25 661
» КИМ ЖӨН УНТАЙ ХИЙХЭЭР ТОВЛООД БАЙСАН УУЛЗАЛТАА Д.ТРАМП ЦУЦАЛЖЭЭ МИX 2018.05.25 576
9 БНСУ-ын Ерөнхий сайд “Иргэн та эрх баригч” хөтөлбөр, Зөвлөлдөх санал асуулга явуулж шийдвэр гаргадаг талаараа танилцууллаа [1] file МИX 2019.03.26 559
8 УИХ-ын дарга Г.Занданшатар Элчин сайд Жон Жэ Намыг хүлээн авч уулзлаа file МИX 2019.03.29 549
7 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён бараалхлаа file МИX 2018.09.12 505
6 ЦӨМИЙН ТУРШИЛТЫН ТАЛБАЙГ ХААХ ЁСЛОЛД ОРОЛЦОХ СЭТГҮҮЛЧДИЙН НЭРСИЙН ЖАГСААЛТЫГ УМАРД СОЛОНГОС ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ МИX 2018.05.22 457
5 БНСУ-ын Ерөнхийлөгч АНУ-д айлчилж байна file МИX 2019.04.11 437
4 ХОЙД СОЛОНГОС 2020 ОНД ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ БОЛНО file МИX 2018.07.18 417
3 Хоёр Солонгос дайны энхийн гэрээ байгуулах уу? file МИX 2018.09.12 345
2 Өмнөд Солонгосын үндэсний ассамблейн дэд дарга Ли Жу Ён нь парламентын төлөөлөгчдийг ахлан Марокко улсад айлчилж байгаа юм байна. file МИX 2018.08.29 301
1 БНСУ-ын Ерөнхий сайд И Наг Ён Монгол Улсад айлчилна file МИX 2019.03.22 205