메뉴 건너뛰기




АНУ Японд байгаа өөрийн цэргээ Солонгосын хойг руу шилжүүлэхэд бэлэн байна гэсэн мэдэгдлийг  БНАСАУ-ын зүгээс ихээхэн эсэргүүцэж дургүйцлээ илэрхийллээ. 
БНАСАУ-ын төв хэвлэл даваа гарагт “АНУ-ын ийм мэдэгдэл нь тэд Солонгосын хоёрдахь дайн эхлүүлэх гэж байгаагаа ил тод зарласан хэрэг” гэж мэдээлсэн байна. Хэвлэл бас Вашингтоныг бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсыг устгахаар бүрэн шийджээ гэж бичжээ. 
АНУ нь Азийн орнууд, ялангуяа Солонгосын хойгт цохилт өгөхдөө Японыг “цөмийн тэргүүн эгнээний бааз” болгон ашиглаж байна гээд үүнд нь Японы зэвсэгт хүчин багагүй үүрэг гүйцэтгэж бууны бай болж байна гэсэн байна. 
Умардын  хэвлэл бас хэрэв АНУ түрэмгийлэл эхлэх юм бол БНАСАУ-ын зэвсэгт хүчин Японд байгаа АНУ-ын цэргийн бүх баазыг устгана гээд Вашингтон ийм довтолгооны төлөвлөгөөгөө хэдийнээ гаргачихсан гэдэгт итгэлтэй байгаагаа бичжээ. Энд хэвлэсэн материалд Японы аралд түгшүүртэй байдал эхлэх юм бол эхний ээлжийн цохилтод Япон өртөх болно гэж тэмдэглэжээ. 
АНУ-ын Төрийн департаментын тараасан мэдэгдэлд нэгдсэн улс Японд байгаа цэргээ Өмнөд Солонгост шилжүүлэн байруулж магадгүй, үүний тулд Сөүл, Токиотой алинтай нь ч зөвшилцөх шаардлагагүй гэсэн юм.
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
11 ХОЙД СОЛОНГОС 2020 ОНД ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ БОЛНО file МИX 2018.07.18 418
10 Өмнөд Солонгосын үндэсний ассамблейн дэд дарга Ли Жу Ён нь парламентын төлөөлөгчдийг ахлан Марокко улсад айлчилж байгаа юм байна. file МИX 2018.08.29 302
9 Хоёр Солонгос дайны энхийн гэрээ байгуулах уу? file МИX 2018.09.12 346
8 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён бараалхлаа file МИX 2018.09.12 505
7 БНСУ-ын Ерөнхий сайд И Наг Ён Монгол Улсад айлчилна file МИX 2019.03.22 206
6 Визгүй зорчих асуудлыг судалж, шийдвэртэй ажиллахаа БНСУ-ын Ерөнхий сайд амлав file МИX 2019.03.26 1747
5 Зөрчилгүй иргэдийн визийг хүндрэлгүй гаргахад анхаарч ажиллахыг БНСУ-ын Ерөнхий сайдаас хүслээ file МИX 2019.03.26 870
4 БНСУ-ын Ерөнхий сайд “Иргэн та эрх баригч” хөтөлбөр, Зөвлөлдөх санал асуулга явуулж шийдвэр гаргадаг талаараа танилцууллаа [1] file МИX 2019.03.26 560
3 УИХ-ын дарга Г.Занданшатар Элчин сайд Жон Жэ Намыг хүлээн авч уулзлаа file МИX 2019.03.29 550
2 БНСУ-ын Ерөнхийлөгч АНУ-д айлчилж байна file МИX 2019.04.11 437
1 БНСУ-ын парламентын гишүүн Ким Ён Жуг Алтан гадас одонгоор шагналаа file МИX 2019.05.24 1173