Ерөнхийлөгч Пак Гын Хе 14-21-ний өдрүүдэд гадаад айлчлал хийнэ
2015.11.12 16:55
Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе ирэх 14-21-ний өдрүүдэд Турк, Пилиппин, Малайзи улсуудад зохион байгуулагдах "Их 20" болон "APEC", Хятад, Япон, Солонгос улсуудын хамтарсан уулзалтад оролцохоор эх орноосоо мордоно.
Тэрээр юуны өмнө 15, 16-ны өдөр Туркийн Анталлиа хотноо нээгдэх дэлхийд тэргүүлэх "Их 20"-н орны тэргүүнүүдийн уулзалтад оролцох бол 18, 19-ний өдрүүдэд Пилиппин улсад зохион байгуулагдах "Ази номхон далайн хамтын ажиллагаа буюу "APEC"-ийн ээлжит чуулга уулзалтад оролцоно.
Мөн тэрээр үргэлжлүүлэн Малайзи улсад зохион байгуулагдах Хятад, Япон, Солонгос улсуудын уулзалтад оролцох ба долоон шөнө, найман өдрийн айчлалаа дуусган эх орондоо буцаж ирэх юм байна.