메뉴 건너뛰기


Зураг
СӨҮЛ. /Ёнхап/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Өмнөд Солонгосын парламентад өнөө өглөө үг хэлэхдээ Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унд анхааруулга өглөө.

“Ёнхап” агентлагийн мэдээлснээр, Д.Трамп Өмнөд Солонгосын парламентад үг хэлэхдээ Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унд хандан “Биднийг бүү басамжил. Бүү оролд” гэж хэлээд, умард солонгосчуудыг хар дарсан зүүд шиг нөхцөлд амьдруулж байна гэж түүнийг шүүмжилжээ. Мөн Д.Трамп “Зэвсгээр хөөцөлдсөнөөр улс орноо аюулгүй болгоно гэж бодож  байгаа бол эндүүрч байна. Зэвсэг чинь танай улс орныг аюулд оруулах болно” гэж Кимд анхааруулсан байна. Солонгосын дайнаас хойш Өмнөд Солонгос маш сайн хөгжиж дэвжсэнийг АНУ-ын Ерөнхийлөгч шагшин магтаад, хоёр Солонгосын хөгжил тэнгэр газар шиг ялгаатай байгааг цохон тэмдэглэжээ. Умард Солонгосыг цөмийн хөтөлбөрөөс нь татгалзуулахын тулд илүү шахалт үзүүлэхийг улс орнуудад, ялангуяа Хятад, Орос улсад АНУ-ын төрийн тэргүүн онцгойлон уриалсан байна.

АНУ-ын төрийн тэргүүн нь Ази дахь айлчлалынхаа хүрээнд Өмнөд Солонгост хоёр өдрийн төрийн айлчлал хийж байгаа юм. Тэрбээр Ази дахь айлчлалаа өнгөрсөн ням гарагт Японоор эхлүүлж, өчигдөр Өмнөд Солонгост хүрэлцэн очсон билээ. Өмнөд Солонгос дахь айлчлалынхаа дараа тэрбээр Хятад, Вьетнам болон Филиппинд айлчлах юм.
 
Г.Доржханд
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
31 Хүчингийн хэрэгт шалгагдаж буй Их Хурлын гишүүн сайн дураараа огцорлоо МИX 2015.10.14 2012
30 Бан Ги Мун БНСУ-ын ерөнхийлөгчид нэр дэвших үү? file МИX 2016.05.30 2033
29 Солонгос улсын Их Хурлын гишүүдэд өгөх бэлгэнд хяналт хийж эхэлжээ МИX 2016.02.02 2066
28 Сөрөг хүчнийхэн Пак Гын Хэг огцруулахад хангалттай тооны санал цуглуулжээ МИX 2016.11.30 2082
27 Сөүл хотын захиргаа газар доорх нууц байгууламжийг нийтэд үзүүлж эхэллээ МИX 2015.10.02 2119
» АНУ-ЫГ ОРОЛДОХГҮЙ БАЙХЫГ УМАРД СОЛОНГОСТ АНХААРУУЛАВ МИX 2017.11.08 2199
25 Ерөнхийлөгч Пак Гын Хе 14-21-ний өдрүүдэд гадаад айлчлал хийнэ МИX 2015.11.12 2213
24 БНХАУ-ын дарга Си Жинпинь баруун талдаа ОХУ, зүүн талдаа Солонгос улсын Ерөнхийлөгчийг зогсоно file МИX 2015.09.02 2224
23 Улсаа чанга гараар хөгжүүлсэн армийн генерал Пак Жүн Хи МИX 2015.09.25 2233
22 Солонгос, Япон, АНУ-ын гурван талын яриа хэлцээ болно МИX 2015.12.03 2311
21 Дэд сайдууд ажлаа өгч дууслаа МИX 2015.11.06 2343
20 Байгалийн түүхийн музейг БНСУ-ын тусламжаар шинэчилнэ МИX 2016.07.17 2689
19 АНУ, Солонгосын хоёрдахь дайн эхлүүлэх нь гэж БНАСАУ шүүмжлэв file МИX 2014.12.02 2883
18 Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж БНСУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав МИX 2014.04.18 3089
17 Пхеньян Сөүлээс 10 тэрбум ам.доллар нэхжээ МИX 2015.01.30 3155
16 Пак Кын Хе Батлан хамгаалахын сайдаа солив file МИX 2014.06.02 3428
15 МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТ-ЭРДЭНЭ БНСУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА file МИX 2014.05.23 3503
14 Солонгосын тагнуулын албанд өөрчлөлт хийнэ 관리자 2014.04.16 4768
13 БНСУ-ын Гадаад хэргийн сайд айлчлав file МИX 2014.08.27 5041
12 Н.Энхбаяр БНСУ-ын иргэншил авсан нь Монгол Улсын хувьд эмзэг асуудал file МИX 2014.10.09 5249