메뉴 건너뛰기


. Өмнөд Солонгос болон Умард Солонгос өнөөдрөөс телефон утасны шууд шугам ажиллуулж эхэлснээр  ирэх долоо хоногт дээд хэмжээний уулзалт хийх гэж буй хоёр улсын удирдагчид шууд холбогдож эхэллээ гэж “Ёнхап” агентлаг мэдээллээ.
2so.jpg
Телефон утасны шууд шугамыг Сөүлийн цагаар өнөөдөр 15:41 цагаас ажиллуулж эхэлсний дараа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар 4 минут 19 секунд утсаар ярьжээ.

Хөх  ордон мэдэгдэхдээ “Шугамыг шалгахын тулд хоёр талын аль аль нь нэг нэг удаа дуудлага хийсэн. Утасны шугаманд ямар нэгэн асуудал илрээгүй” гэжээ.

Хоёр улсын удирдагчид дээд хэмжээний уулзалт хийхээсээ өмнө утсаар ярьж магадгүй гэж Хөх ордон энэ долоо хоногийн эхээр мэдэгдэж байсан билээ.

Мүн Жэ Ин, Ким Жөн Ун нар ирэх долоо хоногийн баасан гарагт хоёр улсын хилийн бүсэд орших Панмүнжом тосгоны Өмнөд Солонгосын талд харьяалагдах хэсэгт уулзах юм. Энэ нь Солонгосын дайн дууссанаас хойшхи хоёр улс хоорондын гурав дахь дээд хэмжээний уулзалт болно. Тус хоёр улс нь 2000 болон 2007 онд дээд хэмжээний уулзалт хийж байсан юм.
 
Г.Доржханд
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
31 Хүчингийн хэрэгт шалгагдаж буй Их Хурлын гишүүн сайн дураараа огцорлоо МИX 2015.10.14 2012
30 Бан Ги Мун БНСУ-ын ерөнхийлөгчид нэр дэвших үү? file МИX 2016.05.30 2033
29 Солонгос улсын Их Хурлын гишүүдэд өгөх бэлгэнд хяналт хийж эхэлжээ МИX 2016.02.02 2066
28 Сөрөг хүчнийхэн Пак Гын Хэг огцруулахад хангалттай тооны санал цуглуулжээ МИX 2016.11.30 2082
27 Сөүл хотын захиргаа газар доорх нууц байгууламжийг нийтэд үзүүлж эхэллээ МИX 2015.10.02 2119
26 АНУ-ЫГ ОРОЛДОХГҮЙ БАЙХЫГ УМАРД СОЛОНГОСТ АНХААРУУЛАВ МИX 2017.11.08 2199
25 Ерөнхийлөгч Пак Гын Хе 14-21-ний өдрүүдэд гадаад айлчлал хийнэ МИX 2015.11.12 2213
24 БНХАУ-ын дарга Си Жинпинь баруун талдаа ОХУ, зүүн талдаа Солонгос улсын Ерөнхийлөгчийг зогсоно file МИX 2015.09.02 2224
23 Улсаа чанга гараар хөгжүүлсэн армийн генерал Пак Жүн Хи МИX 2015.09.25 2233
22 Солонгос, Япон, АНУ-ын гурван талын яриа хэлцээ болно МИX 2015.12.03 2311
21 Дэд сайдууд ажлаа өгч дууслаа МИX 2015.11.06 2343
20 Байгалийн түүхийн музейг БНСУ-ын тусламжаар шинэчилнэ МИX 2016.07.17 2689
19 АНУ, Солонгосын хоёрдахь дайн эхлүүлэх нь гэж БНАСАУ шүүмжлэв file МИX 2014.12.02 2883
18 Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж БНСУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав МИX 2014.04.18 3089
17 Пхеньян Сөүлээс 10 тэрбум ам.доллар нэхжээ МИX 2015.01.30 3155
16 Пак Кын Хе Батлан хамгаалахын сайдаа солив file МИX 2014.06.02 3428
15 МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТ-ЭРДЭНЭ БНСУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА file МИX 2014.05.23 3503
14 Солонгосын тагнуулын албанд өөрчлөлт хийнэ 관리자 2014.04.16 4768
13 БНСУ-ын Гадаад хэргийн сайд айлчлав file МИX 2014.08.27 5041
12 Н.Энхбаяр БНСУ-ын иргэншил авсан нь Монгол Улсын хувьд эмзэг асуудал file МИX 2014.10.09 5249