메뉴 건너뛰기


Охиноо их сургуульд оруулахын тулд нэр нөлөөгөө урвуулан ашигласан гэх хэргээр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн дотны найз Чой Сун Силд өнөөдөр гурван жилийн хорих ял оноолоо.

Пак Гын Хэг албан тушаалаас нь буулгахад хүргэсэн томоохон авлигын дуулиан шуугиан дэгдсэнээс хойш Чой овогтод анх удаагаа ял оноосон нь энэ юм.

Чой овогт эмэгтэй Ерөнхийлөгч асан Пактай ойр дотно харилцаа холбоотойгоо ашиглан 21 настай охин Чун Ю Ра-гаа Ива эмэгтэйчүүдийн их сургуульд элсүүлснийг нь Сөүлийн Төв дүүргийн шүүх тогтоосон байна

Мөн  охиноо элсүүлэх гэсэн Чой овогтын хүсэлтийг хүлээж авсан тус их сургуулийн ерөнхийлөгч асан  Чо Кюн Хэ болон Нам Кун Гон нарт 2 жил болон 2 жил 11 сарын хорих ял тус тус оноожээ.  

Чой овогтыг үүнээс гадна олон зүйл ангиар яллаж байгаа юм. Тухайлбал, түүнийг “Samsung” группээс наад зах нь 7.8 тэрбум вонын хахууль авсан гэж прокурорууд үзэж байна.

Пак Гын Хэ болон түүний найз Чой овогттой холбоотой авлигын дуулиан шуугиан өнгөрсөн оны есдүгээр сард дэгдсэн билээ. Энэ дуулианы улмаас Өмнөд Солонгос даяар Пакийг огцруулахыг шаардсан жагсаал цуглаан болсон юм. Авлигын хэрэгт орооцолдон нэр хүнд нь унасан Пакийг ерөнхийлөгчийн суудлаас буулгах шийдвэрийг энэ оны гуравдугаар сард тус улсын Үндсэн хуулийн шүүх гаргасан билээ.
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
11 Ерөнхийлөгч Пак Гын Хэ хувьдаа бөөтэй байсныхаа төлөө огцорч магадгүй. file МИX 2016.11.28 5350
10 БНСУ анх удаа Атомын цахилгаан станцын үйл ажиллагааг зогсоож, ашиглалтаас хасчээ file МИX 2017.06.21 6029
9 Ерөнхийлөгч Мүн Жэ Ин гадаад орнуудад хийх анхны айлчлалаа АНУ-аас эхлэнэ file МИX 2017.06.21 6442
8 Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-г шүүх 20 дахь удаагийн шүүх өнөөдөр өглөө 09.00 цагт эхэлжээ. file МИX 2017.06.19 6729
» Пак Гын Хэгийн найз Чой овогтод 3 жилийн хорих ял оноожээ file МИX 2017.06.26 6956
6 “Солонгосын хойг дээр дайн болохгүй гэдэгт би итгэлтэй байна file МИX 2017.09.08 7619
5 ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧДЫН УУЛЗАЛТААС ЯМАР ҮР ДҮН ГАРАХ БОЛ? МИX 2018.04.27 9021
4 ӨМНӨД СОЛОНГОСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ ТУСГАЙ ЭЛЧ АНУ-Д АЙЛЧИЛНА МИX 2018.03.08 9151
3 ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧДЫН ТҮҮХЭН УУЛЗАЛТ ЭХЛЭВ file МИX 2018.04.27 9215
2 ЯПОН, ХЯТАД БОЛОН ӨМНӨД СОЛОНГОСЫН УДИРДАГЧИД ГУРВАН ТАЛЫН ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ МИX 2018.05.09 9452
1 ГЯЯ-ны сайд Кан Кён Хуа тусгай тоноглол бүхий "Equis 900" болон "K9" маркийн автомашинаас татгалзав МИX 2017.06.21 15087