БНХАУ-ын дарга Си Жинпинь баруун талдаа ОХУ, зүүн талдаа Солонгос улсын Ерөнхийлөгчийг зогсоно
2015.09.02 13:13
БНХАУ маргааш Дэлхийн 2-р дайны төгсгөл, Японы Империализмыг ялсаны түүхт 70-н жилийн ойн баярыг эх орон даяараа өргөн тэмдэглэх гэж байгаа билээ. Энэхүү баярт дэлхийн 30-н орны төрийн тэргүүнүүд болон БНХАУ-д суух гадаадын элчин сайдууд, Олон улсын байгууллагын төлөөлөгчид, НҮБ-ын дарга Бан Ги Мүн оролцохоор болсон ба Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе мөн урилгаар хүрэлцэн очих юм. Баярын үйл ажиллагаа нь Бээжин хотын төв талбайд болох бөгөөд энэ үед БНХАУ-ын дарга Си Жинпинь баруун талдаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинг, зүүн талдаа Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе-г зогсоохоор болжээ. БНХАУ-ын даргын хажууд аль улсын төрийн тэргүүн зогсох нь олон улсын гадаад харилцааны хэмжээнд маш чухал үзүүлэлт юм. Хятад улс Солонгос улсын хувьд эдийн засгийн хамгийн том түншийн нэг бөгөөд энэ утгаараа Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе тус улсад хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй эдийн засгийн багтай хүрэлцэн очиж байгаа юм байна.
www.mglradio.comoos