Их Хурлын гишүүнийг авилгал авсан хэргээр баривчилжээ
2018.02.05 10:27
Өмнөд Солонгос улсын Их Хурлын гишүүн И Ү Хён авилгал авсан хэргээр баривчлагджээ.
Тэрээр 2014 онд орон нутгийн сонгуульд Намянгжү хотын захирагчийн албан тушаалд нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байхдаа болон Их Хурлын гишүүнээр сонгогдсоны дараа, нийт 19 бизнес эрхлэгчээс 43 удаагийн үйлдлээр тэрбум 190 гаруй сая воны авилгал авсан хэмээн буруутгагдаж байгаа юм байна.
Гишүүн И Ү Хён нь их хуралд хоёр удаа сонсогдсон бөгөөд түүнд 120 сая воны авилгал өгч, компанидаа төслийн ажил авах гэж тохиролцсон гэдгээ нэг бизнес эрхлэгч хүлээжээ.
Тэрээр өнөөгийн байдлаар мэдүүлэг өгөхөөс татгалзсаар байгаа юм байна.