Пхеньяны цөмийн хүчин чадлыг тооцоолжээ
2016.01.07 14:30
Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд БНАСАУ-ын устөрөгчийн бөмбөгийн хүчин чадлыг зургаан килотонн гэж үнэлсэн тухай Өмнөд Солонгосын телевиз мэдээлжээ. Дэлбэрэлтийн дараах газрын чичирхийллийн үзүүлэлтээр тэр тооцоог гаргажээ.
Пхеньян ус төрөгчийн бөмбөгийг амжилттай туршсан гэж мэдээлсэн нь Өмнөд Солонгос, Япон зэрэг орнуудын удирдлагуудын дургүйцлийг хүргэлээ. Дөрөв дэх цөмийн туршилтынх нь төлөө Пхеньяныг шийтгэх НҮБ-ын шинэ хориг арга хэмжээг авах хүртэл бүх боломжийн арга хэмжээний төлөө зогсох болно гэж БНСУ мэдэгджээ. “Хойд Солонгос бидний болон олон улсын хамтын нийгэмлэгийг сануулгыг үл ойшоон дөрөв дэх удаагаа цөмийн газар доорх туршилт хийж, НҮБ-ын тогтоолыг шууд зөрчсөнийг манай засгийн газар эрс буруутгаж байна” хэмээн тус орны Аюулгүйн албаны өндөр тушаалтан мэдэгдлээ.
Өмнө мэдээлснээр, Өмнөд Солонгосын удирдлага Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг хийлгэсэн байна. Хойд Солонгосын цөмийн туршилтыг Орос, Хятад зэрэг орнууд ч эрс буруутгалаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР