메뉴 건너뛰기



Амьдралаа өөрчлөхийг хүсвэл номын дэлгүүрт оч.
“Номноос би юу ч олж авч чадсангүй.”

“Номон дотор зам бий” гэдэг алтан сургаалийг үгүйсгэж нэг хүн дээрхи үгийг надад хэлсэн юм. Гэхдээ би номон дотор зам байдаг гэж итгэлтэй хэлэх байна. Номон дотроос зам олж чадаагүй хүмүүс дэндүү цөөхөн ном уншсан учраас зам зааж өгдөг ном олж уншиж чадаагүй, эсвэл огт ном унших дургүй хоёрын л нэг байж таарна.

 

Эмэгтэйчүүдийн хамгийн сул тал нь ном унших дургүй явдал. Метрон дотор ном уншиж байгаа эмэгтэйчүүд яг гурван төрөлд хувааж болно. Уран зохиолын ном уншиж буй албан хаагч эмэгтэй, мэргэжлийн холбогдолтой ном судалж буй дээд сургуулийн оюутан, библи уншиж байгаа улаан христч.

Гадуур элбэг харагддаг “Тэрбумтан болох арга” гэх мэтийн зөвөлгөөний чанартай зүйлийг уншиж байгаа эмэгтэй нэг ч байдаггүй. Эмэгтэйчүүдийг бодит байдлыг богино хугацаанд ойлгож мэдэхдээ тааруу гэж хэлдэг нь иймэрхүү зүйлээс ч үүдэлтэй байж болох юм.
Ямар нэг хүний амьдрал уран бүтээл, шинжлэх ухааны холбогдолтой зохиол бүтээл, түүхийн ном зэргийг та сонирхолгүй гэж бодож байж болох ч бидний амьдарч байгаа бодит амьдралын тухай бичсэн номнууд үлгэрийн юм шиг хий хоосон зүйлийн талаар бичсэн уран зохиолын номноос яахин сонирхолгүй байх билээ. Зөв зүйтэй зүйлийн талаар бичсэн нэг зөвлөгөөний товхимол уншихад л түүнээсээ урам зориг орж бас өөр нэгэн ном унших сонирхол төрдөг билээ. Янз бүрийн салбарын номуудыг өргөнөөр уншаад байвал тэр дундаас та үргэлж өөртөө тусгадаг асуулт тавьж явдаг хариуг заавал авна гэдэгт бүү эргэлз.

Л бүсгүй их сургууль төгссөнийхөө дараа зургаан удаа ажлаа сольсон боловч одоо хийж байгаа ажил нь ч сэтгэлд нь нийцэхгүй л байлаа. Энэ ажлаа сүүлчийнх нь байгаасай гэж хүссэн тул тэвчээртэй л байх юм шүү гэж өөрөө өөртөө амлаж байсан ч өдөрт хэдэн удаа ажлаасаа гармаар санагдаж сэтгэлийн шаналалд автдаг байлаа.
Эндээс гарах юмсан гэхээс өөр юм боддоггүй ажлын байр нь түүнийг бухимдуулахаас цаашгүй байв. Тэгэж байгаад Л санаандгүй Америкийн нэг лекторын бичсэн номыг олж уншлаа. Анхандаа зүгээр л гүйлгэж уншиж байгаад цааш нь унших тусам уг номонд шимтэн орлоо. Л энэ номыг уншиж байхдаа өөрийнх байдал чухам юунаас болоод байгааг нарийн тодорхой мэдэж авлаа. Тэр ноионд ажил хийж чаддаггүй хүмүүсийг тоочиж жагсаасан байсны нэг нь тэр бүсгүйнхтэй яг ижил байлаа. Бас тэр номонд Л-тэй ижил төрлийн хүмүүс өөрийн тэр дутагдалтай талаа хэрхэн засч, амжилтанд хүрэх, яавал эрч хүчтэй байх вэ? гэдэг талаар нэг бүрчлэн зааж өгсөн байлаа.
Л бүсгүй тэр даруйд л номон дээр заасны дагуу хэрэгжүүлж эхэллээ. Өмнөхөөсөө өөр эрч хүчтэй ажлаа хийж чаддаг боллоо. Цаг хугацаа өнгөрч “номны үйлчилгээ” дуусаад ирэхээр тэрээр дахин өөр ном олж өөрийн ухамсараа удирдаж нэгэн өөр хүн төрж гарсан мэт байдаг боллоо. Тэр бүсгүй зургаа дахь удаагаа солин байж орсон ажилдаа суурин байж, амжилт гарган одоо ажил нь түүнд хөгжилтэй, зугаатай байх болжээ.

Стив Чандлер зохиолч номондоо, хүнд амьдралыг нь үндсээр нь өөрчилж чадах ном доод тал нь нэг байдаг гэж бичсэн байдаг. Хүн бүрийн уншдаг нийтлэг агуулгатай номон дунд ч бидэнд яг тохирсон ном дор хаяж нэг байдаг гэсэн үг билээ. Таны дотор орсон мэт таны сэтгэлийг нарийн судалсан ном гэгч аврагч бэрхшээлийг даван туулж, хүссэн амьдралдаа хүрэх арга замыг зааж өгье гээд байхад уухайн тас шүүрч авдаг хэрэг.
Хэн нэг нь номыг орлох зүйл бидний эргэн тойронд олон байхад ном уншиж яах юм бэ гэж хэлж байхыг сонслоо  л доо. Мэдээж сүүлийн үед телевизээр нэг цагийн баримтад кино нэгийг үзэхэд л хүний ДНК гэж чухам юу болохыг ерөнхийд нь мэдэж авч, интернэтэд ороод хайлтын цонхонд нь Сэ Жүн Хаан гэдэг нэг үгийг оруулахад л одоогийн солонгос үсгийг зохиосон агуу их бичгийн хүн гэдгээс гадна тарган, бас чихрийн шижин өвчтэй хүн байсан гэдэг хувь хүний нууцтай хамаатай мэдээллийг хүртэл олж авч болно. Ингэж мэдээлэл олж авахад амархан боллоо гээд ном гэдэг хэрэггүй зүйл болох уу?

Олох орлого нь их ч гэлээ мөнгө зарлагадах зүйл мунддаггүй, мөнгө ерөөсөө хурааж чаддаггүй найздаа сүүлийн үед бэст селлер болоод байгаа мөнгөтэй хэрхэн харьцах тухай, хөрөнгө оруулалтын тухай зэрэг номнуудыг уншиж үзэхийг санал болголоо. Гэтэл тэр өөдөөс ингэж хэлэв.    -“Тийм ном уншихын ашиг тус нь юундаа байгаа юм бэ? Нэг ч мөнгө үрэлгүй аригла, хэмнэ гэсэн зөвөлгөөнүүд л байгаа биз дээ. Мөнгийг ариглах ёстойг мэдэхгүй хэн байгаа юм бэ? Интернэтрүү орвол мөнгөө хэмнэх арга өчнөөн л бичээстэй байдаг биз дээ.” Тэр найзаасаа тэгвэл чи нэг удаа ч болов тиймэрхүү төрлийн ном уншиж үзсэн үү гэж асуухад тэрээр нэг ч ном уншиж үзээгүй гэж хэллээ. 
Тэр найздаа өөрийн зүгээс ийм ном нэгийг ч болов яаж ийгээд уншаад үз гэхээс өөр өгөх зөвөлгөө надад олдсонгүй.

Хэдийгээр мэдээллийн эрин үед амьдарч байгаа ч амжилт олдог хүмүүс номыг шимтэн уншигчид байдаг нь санаандгүй хэрэг биш ээ.   

Ном бидний огт мэддэггүй далд ертөнцийг таньж мэдүүлдэг гэхээсээ илүү бидэнд “мэддэг мөртлөө мэддэггүй” зүйлүүдийг маань мэдүүлдэг учраас давхар давхар ач холбогдолтой зүйл юм.

Энэ утгаараа ном гэдэг мэдээлэл өгөхөөсөө илүү ухаарал өгдөг зэвсэг юм. Номноос холдвол амжилтаас ч бас холдоно.

“Идэх хоол”-оо яая гэж байгаа хүнд нийгэмд иймэрхүү урианууд нь ном уншина гэдэг бол ямар ч гайхуулах эд шидгүй, хийх юмаа хийсэн, санаа зовох юмгүй хүмүүсийн хийдэг ажил гэсэн сэтгэгдэлийг хүмүүст төрүүлдэг. Ном гэдэг оюуны хоол хүнс төдийгүй, тэрхүү хоолны аягыг томруулж өгдөг бодит хэрэгсэл юм. Тэр “аяга” нь миний хэр их буян хураасны хэмжүүр байж болно, бас бид амьдралаас тэр аягаараа хутгаж авдаг байж ч магадгүй юм шүү. Нэг туйлын тодорхой зүйл бол жижиг аягтай хүн амжилтанд хэзээ ч хүрч чаддаггүйд байгаа юм.

Хүн мэдлэгийнхээ хэрээр аливааг хардаг, харж байгаагийнхаа хэрээр боддог, бодож байгаагийнхаа хэрээр л хэрэгжүүлж чаддаг. Одоохондоо оюун санаа, эд материал, цаг хугацааны аль алиных нь боломжтой дээрээ та юуны түрүүнд номоор дамжуулан ертөнцийг харах хараагаа тэлж чадаж гэмээнэ, хожим нь илүү ихийг өөрийн болгож чадна.  

“Энэ хэдэн өдрийг ингэс тэгэс гээд өнгөрөөчихвөл цалин буух өдөр ч ирлээ” гэсэн итгэл, сэтгэлтэйгээр амьдардаг хүн биш л бол гараасаа ганц ч хором ном салгаж үл болно. 
Магад “номын ач тус”-ын талаар хараахан мэдэж амжаагүй байгаа бол нэг удаа ч болов туршаад үзэхийг хүсч байна. Та өөрийн хүсч байгаа болон сонирхож байгаа салбарынхаа тухай таван ном уншаад үз. “Зам” өмнө чинь шууд л харагдах болно. Яг одоо алгын чинээтэй цүнхээ шүүгээндээ хийж, арай томхон цүнх гаргаж ирээд түүндээ дандаа ном цүнхэлж явахыг зөвлөе. 
Номыг залхууралгүй уншиж бай. Уншсан номон дундаасаа “миний хувь заяаны түлхүүр” байж чадах номыг олж чадвал хоёр гурван удаа дахин уншихад ч гэмгүй. Ганцаараа уншаад дахин сөхөж харахгүй гэж бодохоор ном худалдаж авсан мөнгө маань хайран юм даа гэж бодогдож байвал ном зээлээр уншуулдаг газар юмуу номын сангаар үйлчлүүлсэн ч болно шүү дээ. Найзуудаараа нийлж дундаа ном худалдаж аваад ээлжилж уншсан ч болно.
Зорилго тавьж хийсэн юм заавал үр дүнд хүрдэг.

Уулзахаар болзсон хүн тань хоцорч ирэх үед: олон цаг метрогоор, машинаар явж байхдаа, уулзалтуудын хооронд түрхэн зуурын зав гарахад залхууралгүй ном гаргаж ирж чадаж байвал та аль хэдийн бусад хүмүүсийн урд явж байна гэсэн үг юм шүү.

 

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
28 Солонгосын ШИЛДЭГ 10 их сургууль file МИX 2016.11.23 25807
27 КЛИНТОНУУДЫН МӨНГӨ МИX 2016.11.23 16189
26 “Facebook” бага ашиглавал сэтгэл санаа өөдрөг байна МИX 2016.11.10 14649
25 2017 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторын зэрэгт суралцах оюутан сонгон шалгаруулах тухай file МИX 2017.02.03 4036
24 Гадаадад тэтгэлгээр суралцах боломж та бүхэнд нээлттэй боллоо file МИX 2014.11.03 3778
23 Facebook зэрэг олон нийтийн сүлжээнүүд ямар цаад зорилготой эд вэ? МИX 2014.05.08 2854
» Уншигч хүн л удирдагч болж чадна МИX 2014.10.07 2752
21 Тэрбумтнуудын сурах дуртай дээд сургуулиудыг тодруулжээ МИX 2014.11.17 2606
20 Монголын сургуулиудад Солонгосын түүхийг заана буюу Боловсролын дампуурал! file МИX 2015.01.18 2520
19 Солонгост сурсан зүйлээ ажил болгоё гэж “Ногоодой” брэндийг санаачилсан МИX 2017.09.08 2380
18 Миний бие, би өөрөө миний хамгийн үнэт цорын ганц өмч хөрөнгө МИX 2015.10.20 2005
17 СОЛОНГОС СУДЛАЛЫН АКАДЕМИ МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТАД ТЭТГЭЛГЭЭР ОЮУТАН ЭЛСҮҮЛНЭ МИX 2015.10.20 1893
16 Солонгос улсын зуун сурагч тутмын хоёр нь хосолмол соёлт гэр бүлийн хүүхэд байна МИX 2015.09.03 1872
15 Тэрбумтнууд 30 насандаа юу хийж байсан бэ? МИX 2016.09.16 1854
14 GMAIL-ИЙГ БҮРЭН АШИГЛАХ 15 АРГА МИX 2016.04.11 1852
13 Facebook хэрэглэгчийн тоо 1 тэрбум 490 сая боллоо МИX 2015.07.31 1780
12 Европын хамгийн шилдэг 15 сургууль МИX 2015.09.25 1759
11 Солонгосын сонгуулийн соёлоос суралцах зүйл их байна МИX 2016.06.02 1747
10 Ерөнхийлөгч Пак Гын Хе сар бүр цалингийнхаа 20%-ийг хандивлана МИX 2015.09.25 1692
9 Оросын шинэ хуулийг Google дагаж, Facebook сөрөв МИX 2015.09.02 1598