메뉴 건너뛰기




Сингапурын “Wealth-X” компани болон “UBS” банк хамтраад тэрбум ба түүнээс дээш ам.долларын хөрөнгөтэй 2300 хүнийг хамруулсан асуулга явуулжээ. Асуулгаараа тэд тэрбумтнуудын амьдралын талаарх сонирхолтой зүйлсийг олж мэджээ.
Дэлхийн янз бүрийн оронд аж төрдөг тэрбумт­нуу­дын гуравны хоёр нь дээд сургуульд боловсрол эзэмшсэн. Жишээлэхэд, Их Британийн тэрбумтнуудын 80 хувь нь дээд сургуульд сурч байсан.

Тэрбумтнууд буюу супер баян хүмүүсийн дийлэнх нь дээд боловсролтой төдийгүй 25 хувь нь эрдмийн цол зэрэгтэй, 10 тэрбумтан тутмын нэг нь докторын зэрэгтэй.
Тэрбумтнуудын дийлэнх нь уламжлал ёсоор хамгийн алдартай, нэр хүндтэй гэгддэг их дээд сургуулиудад сурч, боловсрол эзэмшсэн. Тэрбумтнуудын сурах дуртай 20 их сургуулийн 16 нь АНУ-д байдаг. Ирээдүйд тэрбумтан болохыг хүссэн хүмүүс эдгээр сургуулийг сонгосон нь дээр гэвэл онц хэтрүүлэг болохгүй. Тэрбумтнуудын сурах хамгийн дуртай нь Пенсильваны их сургууль, удаах нь Харвардын их сургууль, гурав дахь нь Өмнөд Калифорнийн их сургууль.  АНУ-ын биш их сургуулиудын дотор Мумбайн их сургууль, Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургууль оржээ. Энэтхэг, Орост тэрбумтнуудын тоо олон байдаг тул эдгээр сургууль жагсаалтад орсон гэнэ. Гэхдээ тэрбумтнуудын сурах дуртай сургуулийн жагсаалтад Америк сургуулиуд олонх байсан гэдэг нь супер баян хүмүүсийн дунд америкчууд давамгайлсан хэрэг биш. Америкт боловсрол эзэмшсэн тэрбумтнуудын 25-аас илүү хувь нь өөр улсаас энд ирсэн байдаг аж.
Тэрбумтнуудын дийлэнх нь санхүүгийн салбар, ялангуяа банкны гүйлгээ, хөрөнгө оруулалт хийж амжилтад хүрч баяжсан. Тэрбумтнуудын тэн хагасаас илүү нь буяны ажилд хандив өргөдгөөс боловсрол, ялангуяа дээд боловсролын салбарт хамгийн  их хандив өргөдөг. Мөн энэ асуулгаас үзвэл хамгийн баян гэдэг зиндаанд багтдаг хүмүүс хэсэг газар бөөнөөр амьдрах дуртай. Жишээлэхэд, Европын тэрбумтнуудын 40 хувиас илүү нь зөвхөн 10 хотод л амьдардаг. Эднээс Москва, Лондонд хамгийн олон супер баян хүн амьдардаг.

Харин дэлхийн хамгийн олон тэрбумтан амьдардаг хот нь Нью-Йорк. Олон тэрбумтан амьдардаг гээд амьдрах нөхцөл, орчин сайтай байхын баталгаа биш гэдгийг энэ судалгаа харуулав. Тухайлбал, Нигери улс нь тун удахгүй Африк тивд хамгийн олон тэрбумтан амьдардаг улс болох гэж байгаа ч энэ улс нь сургуульд сурах боломжгүй хүүхдийн тоогоор Африкт төдийгүй дэлхийд тэргүүлээд байгаа. Эх сурвалж: www.assa.mn
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
28 ЭСЯ-ны дэргэдэх "Mongolian Weekend School Suwon " file МИX 2019.03.07 442
27 세계 외국인 말하기 대회2019.05.14 file МИX 2019.03.18 496
26 [Австралийн Виз болон Боловсролын өдөрлөг] file МИX 2018.10.02 708
25 Монгол, солонгос хэлэнд шинэ үг нэмэгдэж байна file МИX 2018.08.07 832
24 Дүндэмүн Глобал Төв Солонгос Хэлний Сургалтанд бүртгэж байна file МИX 2018.02.05 1374
23 ‎Буян‬ буцаж ирдгийн гайхалтай жишээ file МИX 2016.05.02 1395
22 "Google books” эрдэнэсийн сан МИX 2016.03.29 1411
21 TOEFL гэж юу вэ?TEPS гэж юу вэ? TOPIC гэж юу вэ? file МИX 2019.03.09 1491
20 Оросын шинэ хуулийг Google дагаж, Facebook сөрөв МИX 2015.09.02 1598
19 Ерөнхийлөгч Пак Гын Хе сар бүр цалингийнхаа 20%-ийг хандивлана МИX 2015.09.25 1692
18 Солонгосын сонгуулийн соёлоос суралцах зүйл их байна МИX 2016.06.02 1747
17 Европын хамгийн шилдэг 15 сургууль МИX 2015.09.25 1759
16 Facebook хэрэглэгчийн тоо 1 тэрбум 490 сая боллоо МИX 2015.07.31 1780
15 GMAIL-ИЙГ БҮРЭН АШИГЛАХ 15 АРГА МИX 2016.04.11 1852
14 Тэрбумтнууд 30 насандаа юу хийж байсан бэ? МИX 2016.09.16 1854
13 Солонгос улсын зуун сурагч тутмын хоёр нь хосолмол соёлт гэр бүлийн хүүхэд байна МИX 2015.09.03 1872
12 СОЛОНГОС СУДЛАЛЫН АКАДЕМИ МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТАД ТЭТГЭЛГЭЭР ОЮУТАН ЭЛСҮҮЛНЭ МИX 2015.10.20 1893
11 Миний бие, би өөрөө миний хамгийн үнэт цорын ганц өмч хөрөнгө МИX 2015.10.20 2005
10 Солонгост сурсан зүйлээ ажил болгоё гэж “Ногоодой” брэндийг санаачилсан МИX 2017.09.08 2380
9 Монголын сургуулиудад Солонгосын түүхийг заана буюу Боловсролын дампуурал! file МИX 2015.01.18 2521