메뉴 건너뛰기


БНСУ-ын Хангуг гадаад судлалын их сургуулийн Монгол хэлний тэнхимийн эрхлэгч, профессор Ким Гисоньтой ярилцлаа. Тус улсад монголчууд олноор очиж ажиллаж, амьдрах болсноор хоёр улсын хэл шинэ үгээр баяжиж байгааг тэрээр судалжээ.

-Монгол, солонгос шинэ үгийн талаар та сонирхолтой судалгаа хийжээ. Хэзээнээс судлав?

-Энэ сэдвээр нэлээд удаан материал цуглуулсан. Сүүлийн үед монголчууд Солонгост маш олноор ирж ажиллаж, амьдарч байна. Энэ нь хоёр улсын хэлэнд онцгой нөлөөлж, өдөр ирэх тусам шинэ үг нэмэгдэх болсон. Иймд хоёр хэлний онцлогийг харьцуулан судлах зорилго тавьсан юм. Судалгааны бүтээлээ МУИС-аас зохион байгуулсан “Монгол хэл, утга зохиол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хуралд танилцууллаа.

-Хоёр хэлний ижил төстэй болон ялгаатай тал нь юу вэ?

-Хоёр хэлэнд ижил төстэй болон ялгаатай тал олон бий. Тухайлбал, нэр үгийн утгыг дүрслэлд шилжүүлэн авдаг нь төстэй. Жишээ нь, Улаанбаатарчууд Таван шар гэж нэрлэн ярьж хэвшсэн байна. Нинжа, орк гэхчлэн үгс монгол хэлэнд байдаг. “Хөдөөнөөс орж ирсэн орк” гээд хэлж байгаа сонсогддог. Тэгвэл солонгосчууд мөн ингэж ярьдаг. Хоёр хэлний ялгаатай тал гэвэл солонгос хэлэнд ханз үсгээр бичдэг, нийлмэл нэр үг зөндөө.

Мөн харь хэлнээс орж ирсэн гадаад үгийн эхний үе юм уу, төгсгөлийн үе нь шинэ үг үүсгэдэг. Энэ арга нь монгол хэлний үг бүтээх аргаас өөр. Харин англи үгийг орчуулалгүй тэр чигээр нь хэрэглэж байгаа нь хоёр хэлэнд нийтлэг байна. Зээлж авсан “зээл үг” нь хэлний үзэгдэл юм.
mon-kor.jpg

-Монголд болсон олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцоход ямар сэдэв, судалгаа сонирхол татав?

-Би өөрөө хэл шинжлэлийн хүн болохоор энэ чиглэлээр судалгаа хийсэн эрдэмтдийн илт-гэлд анхаарал хандууллаа. Их төлөв үгийн гарал үүсэл, хэл зүйн асуудлаарх судалгаанууд зонхилжээ. Монгол хэл судлалын чиглэлээр, Хятадын Төвийн үндэстний их сургуулийн судлаач, эрдэмтэн Гао Лянхуагийн “Монгол хэлний дайваржсан хэлхэц”, Олон улсын Улаанбаатар их сургуулийн багш, судлаач Г.Батзаяагийн “Монгол хэлний нутгийн аялгуунууд дахь үйл үгийн биеэр төгсөх нөхцөлийг харьцуулсан судалгаа” сонирхол татлаа.

Мөн ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн, судлаач С.Энхжаргалын “Монгол хэлц, хэллэгийн далд утгыг тайлбарлах асуудалд”, Польшийн судлаач Павель Шчаны “Улаанбаатарын гудамж, талбайн нэрийн судалгаа”, Франц улсаас эх орноо зорин ирсэн, хэл шинжлэлийн ухааны доктор Ц.Сайнзаяагийн “Хэлний улирал, хувьсал, нутгийн аялгууны бүрдлийн хоорондох харилцаа холбоо” илтгэлүүдийг анхаарч сонслоо. Миний хувьд цаашид энэ чиглэлээр судалгаагаа үргэлжлүүлнэ.

-Та монголоор их сайн ярьж байна. Хаана сурсан бэ?

-Би 1990 онд Монголд ирж МУИС-ийн Монгол хэл-уран зохиолын багшийн ангид суралцаж төгссөн.Монгол хэл гайгүй сурсан минь, энэ сургуулийн эрдэмтэн, багш нарын маань ач буян. Сургуулиа төгсөөд нутаг буцсан ч гэсэн би Монголд жил болгон ирдэг, бараг миний хоёр дахь эх орон. Ганц МУИС ч гэлтгүй МУБИС, ШУТИС, Улаанбаатар их сургууль гээд хэл шинжлэлийн талаар судалдаг бүх их,дээд сургуулийн эрдэмтэн багш, судлаачидтай харилцаатай байдаг.

-БНСУ-ын Хангүг сургуульд ямар улсаас оюутнууд суралцдаг вэ. Солонгосчууд монгол хэл сонирхож сурах идэвх хэр байдаг вэ?

-Манайх гадаад хэлний их сургууль учраас гадаад хэлний 45 тэнхимтэй. Дэлхийн 45 орноос оюутан ирж суралцдаг. Манай улсын хэмжээнд монгол хэлний хоёр сургуультай. Нэг үеэ бодвол солонгосууд монгол хэл сонирхох, сурах нь багассан. Гэхдээ манай тэнхимд нэг ангид 20 оюутан монгол хэл, түүх, угсаатны зүйн чиглэлээр судалж сурч байна. Нэг ангид 20 гэхээр нийтдээ 100 гаруй оюутан аспирант, докторантурт суралцаж байгаа.

-БНСУ шинжлэх ухаан, судалгаа, шинжилгээний ажлыг хэр анхаарч, хөрөнгө мөнгө төсөвлөдөг вэ?

-Манай улсын боловсролын яам, түүний харьяа “Солонгосын судалгааны сан” гэж бий. Тэндээс жил бүр судалгаа, шинжилгээний ажлыг дэмжиж санхүүг нь шийдэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, хандив тусламжаар дэмждэг. Улс бодлогоор дэмждэг учраас судалгаа, шинжилгээний ажил эрчимтэй хийгддэг.
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
28 세계 외국인 말하기 대회2019.05.14 file МИX 2019.03.18 496
27 TOEFL гэж юу вэ?TEPS гэж юу вэ? TOPIC гэж юу вэ? file МИX 2019.03.09 1491
26 ЭСЯ-ны дэргэдэх "Mongolian Weekend School Suwon " file МИX 2019.03.07 442
25 [Австралийн Виз болон Боловсролын өдөрлөг] file МИX 2018.10.02 708
» Монгол, солонгос хэлэнд шинэ үг нэмэгдэж байна file МИX 2018.08.07 832
23 Дүндэмүн Глобал Төв Солонгос Хэлний Сургалтанд бүртгэж байна file МИX 2018.02.05 1374
22 Солонгост сурсан зүйлээ ажил болгоё гэж “Ногоодой” брэндийг санаачилсан МИX 2017.09.08 2380
21 2017 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторын зэрэгт суралцах оюутан сонгон шалгаруулах тухай file МИX 2017.02.03 4036
20 КЛИНТОНУУДЫН МӨНГӨ МИX 2016.11.23 16189
19 Солонгосын ШИЛДЭГ 10 их сургууль file МИX 2016.11.23 25802
18 “Facebook” бага ашиглавал сэтгэл санаа өөдрөг байна МИX 2016.11.10 14649
17 Тэрбумтнууд 30 насандаа юу хийж байсан бэ? МИX 2016.09.16 1854
16 Солонгосын сонгуулийн соёлоос суралцах зүйл их байна МИX 2016.06.02 1747
15 ‎Буян‬ буцаж ирдгийн гайхалтай жишээ file МИX 2016.05.02 1394
14 GMAIL-ИЙГ БҮРЭН АШИГЛАХ 15 АРГА МИX 2016.04.11 1852
13 "Google books” эрдэнэсийн сан МИX 2016.03.29 1411
12 Миний бие, би өөрөө миний хамгийн үнэт цорын ганц өмч хөрөнгө МИX 2015.10.20 2005
11 СОЛОНГОС СУДЛАЛЫН АКАДЕМИ МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТАД ТЭТГЭЛГЭЭР ОЮУТАН ЭЛСҮҮЛНЭ МИX 2015.10.20 1893
10 Европын хамгийн шилдэг 15 сургууль МИX 2015.09.25 1759
9 Ерөнхийлөгч Пак Гын Хе сар бүр цалингийнхаа 20%-ийг хандивлана МИX 2015.09.25 1692