메뉴 건너뛰기


ЭСЯ-ны дэргэдэх  "Mongolian Weekend School Suwon "

2019он бидний зорилго "СУРГАЛТЫН ЧАНАР"

2019оны 3сарын 2өдрийн 10цагаас хичээлийн шинэ жилийн нээлтээ өнгөрсөн оны нийт сурагчдын 85%-ын оролцоотойгоор нийт 30гаруй сурагчдын хамтаар эхэлсэн билээ.

suwon.jpg



Нээлтийн үйл ажиллагаанд эцэг эхчүүд, сурагчид болон Монгол улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны консул Л.Хаш-Эрдэнэ, 2-р нарийн бичгийн дарга Б.Жамсран, Кёнги Мужийн ЗДТГ-ын албаны төлөөлөгч, Сүвон хотын Глобал Өсвөр насны хүүхдийн Дрим Төвийн төлөөлөгч нар оролцсон юм.

Монгол улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны консул Л.Хаш-Эрдэнийн зүгээс сурагчидад хичээл сурлагын амжилтыг хүсч, эцэг эхчүүдэд сургалтын үйл ажиллагааг танилцуулж, санал бодлоо нээлттэй хуваалцсан билээ.

2018оны анхны элсэлтийн сурагчид, эцэг эхчүүдтэйгээ дахин уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд 2019 оны 2дах элсэлтээр танилцаж буй бяцхан сурагчиддаа сурлагын амжилт хүсье!

"Mongolian Weekend School Suwon"-ны багш нараас...