Ж.Нарантунгалаг Японы тулаанчийг яллаа
2016.05.07 01:00
Монгол Улсын Гавьяат тамирчин, тулааны урлагийн мастер Ж.Нарантунгалаг дөнгөж сая "One Championship"-т гайхалтай нэгэн ялалт байгууллаа. Сингапурт болсон тулаанд тэрбээр Японы тулаанч Котэцү Бокутай өрсөлдөж, илт давуу байдлаар ялалтын эзэн болов. “No Face” хочит Котэцү Боку 2004 онд манай тамирчныг ялж байсан бөгөөд нийт 36 удаа тулаан хийхдээ 24 ялж, 10 удаа ялагдаж, хоёр удаа цуцалж байсан, хүчтэй өрсөлдөгч юм. Харин манай тамирчин "One Championship"-т 14 тулаан хийхдээ 10 ялж, дөрвөн удаа ялагдал хүлээжээ. Гавьяат тамирчин Ж.Нарантулгалагийн хувьд энэ тулаанд ялснаар аваргын бүсээ эргүүлэн авах тулаандаа нааштай нөлөө авчирч байна.
Б.ЭНХ