메뉴 건너뛰기


2020 оны олимпод бэлэн үү

2018.01.09 13:43

МИX Уншсан:1282

Хүн төрөлхтний эв нэгдлийн их наадам болсон 2020 оны зуны олимп эхлэхэд хоёр жилийн хугацаа үлдлээ. Дэлхийн улс орон бүрийн шилдэг тамирчид Олимпын наадмын тэнгэр дор хуран цуглаж “Хурднаас хурдан, Өндрөөс өндөрт, Хүчтэнээс хүчтэй” гэсэн уриан дор шударгаар өрсөлдөнө. Манай улсын шигшээ багийн тамирчдын Олимпын наадамд үзүүлэх амжилт 2008 оноос эрс сайжирсан байдаг. 2008 оны Бээжингийн Олимпоос 2 алт, 2 мөнгө, 2012 оны Лондонгийн Олимпоос 2 мөнгө, 3 хүрэл хүртсэн бол 2016 оны Рио-Де-Жанейрогийн Олимпод шигшээ багийн тамирчдын хүртэх медалийн тоо буурч 1 мөнгө, 1 хүрэл медаль авсан. Эндээс харахад, амжилтаа тогтворжуулахад бид зайлшгүй суралцах шаардалгатай байгаа нь харагдаж байна.

2020 оны олимпын эрх олгох тэмцээнүүд 2018 оноос эхэлж байна. Үүнд бид бэлэн байх ёстой. Учир нь олимпод оролцох эрхийг хэдий олон авна төдий хэмжээгээр олимпоос медаль авах боломж нэмэгдэнэ. Гэвч урт удаан хугацааны турш жигд  бэлтгэлжилттэй байж, өндөр формтой байсны дүнд бид эрхээ олон болгоно. Үүнд дадлага туршлага, дасгалжуулалт, бэлтгэлжилт, спортын анагаах ухаан гээд олон хүчин зүйл баг тамирчдын гаргах амжилтад нөлөөлдөг. Түүнчлэн спорт өндөр хөгжсөн Америк, Герман, Орос, Хятад зэрэг орнуудын туршлага, бэлтгэлжилтийн арга барилаас суралцах нь манай тамирчдын амжилтад мөн зайлшгүй хэрэгтэй.

Тэгвэл Монголын үндэсний олимпын хороо 2020 оны Токиогийн олимпийн циклд шигшээ багийн тамирчдынхаа амжилтыг тогтвортой болгоход анхаарлаа хандуулж байгаа бөгөөд спортын их гүрэн гэгддэг орнуудтай хамтын ажиллагаагаа хэдийнэ эхлүүлжээ. Мөн тамирчдын бэлтгэлийг системд оруулж Олимп, олон улсын шинж чанартай тэмцээнүүдэд бэлтгэл ханасан, торгон иртэй тамирчдыг оролцуулах чиглэлд гадаадын орнуудын туршлагыг судалж байна. Манай улсын баг тамирчдын амжилт тогтворгүй байгаа нь бэлтгэлийн төлөвлөгөөт систем хөгжөөгүйтэй холбон мэргэжилтнүүд тайлбарладаг. Тэмцээний өмнө бэлтгэлийн ачаалал хэт их авснаас тамирчин ядрах, бэртэх зэрэг эрсдэл үүсч буйг гадны мэргэжилтнүүд манай багш дасгалжуулагчид уламжилсан байдаг. Тэгвэл бэлтгэлийн түвшинг тодорхойлоход хамгийн чухал салбар нь спортын анагаах ухаан юм. Тиймээс Спорт, шинжлэх ухаан хоёр салшгүй холбоотой болсон энэ үед спортын анагаах ухааны салбарыг өндөр хэмжээнд хөгжүүлж чадсан ОХУ, БНХАУ, Украин зэрэг улсын Үндэсний олимпийн хороотой хамтран ажиллах санамж бичгийг Монголын Үндэсний Олимпын хороо байгуулжээ. Хамтын ажиллагааны хүрээнд спортын генетик, спортын биомеханикийн салбарыг хөгжүүлэх чиглэлд туршлага судлах юм байна. Генетик, биомеханик нь спортын анагаах ухааны гол чухал салбарууд аж. Хүний үс, шүлс, булчингаас шинжилгээ авч ямар спортоор хичээллэвэл амжилтад хүрэх магадлалтайг тогтоодог шинжлэх ухааныг спортын генетик гэж нэрлэдэг. Харин тамирчин хүний үе мөчний уян хатан байдал, булчингийн нөөц бололцоог тогтоож бэлтгэл хийх давтамж, бэлтгэлээс авах ачааллыг тооцоолдог шинжлэх ухааныг спортын биомеханик гэж нэрлэдэг. Орос болон Хятад улсад спортын генетик, спортын биомеханикийн салбар өндөр хэмжээнд хөгжсөн. Олон улсын шинж чанартай тэмцээнд хоёр хөршийн тамирчид өндөр амжилт үзүүлдэг нь үүний нотолгоо юм.

Тиймээс тамирчдынхаа амжилтыг тогтворжуулах зорилгын хүрээнд Монголын Үндэсний Олимпын хороо генетик, биомеханикийн салбарт онцгой анхааран ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд Орос болон Хятад улсаас мэргэжилтэн урьж сургалт зохион байгуулахаас гадна хоёр хөршдөө мэргэжилтэн бэлтгэхийг зорьж байна. Үүнээс гадна биомеханикийн тусламжтайгаар тамирчин бүрийн биеийн онцлогт тохирсон бэлтгэлийн системийг нутагшуулж шигшээ багийн тамирчдын олон улсын тавцанд үзүүлэх амжилтыг богино хугацаанд ахиулах зорилтыг дэвшүүлжээ. Энэ талаар Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнээс тодруулахад “Биомеханик, генетик салбарууд олон улсад судлагдчихсан учраас Монголдоо хөгжих бүрэн боломжтой. Спорт өндөр хөгжсөн орнуудын мэргэжилтэнүүдийн дэмжлэгтэйгээр сургалт зохион байгуулж, боловсон хүчнээ туршлагажуулаад авахад бид эхний үр дүнгээ хүртээд эхлэх боломжтой. Үүний дараа тодорхой хэмжээний тоног төхөөрөмжийг шийдээд ажлаа эхлүүлж болно. ОХУ, БНХАУ, Украины Үндэсний олимпийн хороотой хамтран ажилласнаар спортын генетик, биомеханикийн хөгжлийн суурийг Монголдоо тавих юм” хэмээн ярилаа.

Дэлхийн жишгээс харахад, бүгд л дээрх хоёр салбарт хүчтэй анхаарч эхэлжээ. Спортод өндөр амжилт гаргахын үндэс нь спортын анагаах ухаан бол спортын анагаах ухааны тулгуур нь биомеханик, генетик аж. Генетикийн тусламжтайгаар хүүхдүүдийг тохирох спортоор нь хичээллүүлнэ, биохимийн дэмжлэгтэйгээр тамирчиддаа зохицох бэлтгэлийн ачааллыг өгнө. Энэ бүхний үр дүнд баг тамирчдын нь амжилт тогтворжиж байгааг спортын тэргүүлэх орнуудын жишээ харуулж байна.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
76 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 12 цэнгэлдэх хүрээлэнд явагдана МИX 2015.11.06 17917
75 Пёнчаны Паралимпийн тамирчдын хотхонд Монгол Улсын төрийн далбаа мандлаа file МИX 2018.03.07 10430
74 КИМ ЧЕН УНЫ ИХЭР ОЛИМПИЙН НААДМЫН СОЛОНГОСЫН ШИГШЭЭ БАГИЙН ТОГЛОЛТЫН ҮЕЭР ХӨӨГДӨВ [1] file МИX 2018.02.19 9998
73 “ПЁНЧАН-2018” ПАРАЛИМПИЙН ӨВЛИЙН XII НААДАМД ОРОЛЦОХ МОНГОЛЫН УЛСЫН БАГИЙН ТАНИЛЦУУЛГА file МИX 2018.03.05 9448
72 Е.МЕДВЕДЕВА: БИ ЧАДАХ БҮХНЭЭ ХИЙСЭН МИX 2018.02.23 9305
71 А.ЗАГИТОВА ЭХ ОРОНДОО АНХНЫ АЛТАН МЕДАЛИЙГ АВЧИРЛАА МИX 2018.02.23 8951
70 “Nike”-ын пүүз өмссөнөөс болоод “Аdidas”-ын амласан шагналыг авч чадсангүй МИX 2017.03.08 8151
69 Чөлөөт бөх: Б.Номин хүрэл медаль хүртлээ file МИX 2014.09.27 8132
68 Сагсан бөмбөг: Манай эрэгтэй баг Азийн наадмын ШИЛДЭГ 8-д шалгарлаа file МИX 2014.09.27 7619
67 ОРОСЫН БАГ ТАМИРЧИД ЭХ ОРОНДОО 3 ДАХЬ МЕДАЛИА АВЧИРЛАА МИX 2018.02.14 7341
66 МОНГОЛ ХҮН НЭГ САЯ ДОЛЛАРЫН БООЦООТ ТЭМЦЭЭНД ТУЛАЛДАХ ГЭЖ БАЙНА. file МИX 2017.03.08 7169
65 "ИНЧОН 2014" АЗИЙН НААДАМД ОРОЛЦОЖ БАЙГАА МОНГОЛ ТАМИРЧИДАА ДЭМЖИЦГЭЭЕ! МИX 2014.09.19 6729
64 К.Роналду дөрөв дэх удаагаа "Алтан бөмбөг"-ийн эзнээр тодорлоо file МИX 2016.12.13 6727
63 "Монгол Наадам Пусанд - 2016" анхдугаар баяр наадaм file МИX 2016.07.18 6405
62 БНСУ-ын Пёнчан хотноо 2018 Өвлийн олимпод зориулсан дурсгалын мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэхээр болжээ file МИX 2017.02.09 6336
61 Пенчан хотод болох өвлийн Олимпын наадамд Солонгосын шигшээ багийн бэлтгэлд30 сая доллар зарцуулна file МИX 2017.02.02 5935
60 Инчеон 2014 Азийн Наадам: Манай улс медалийн чанараараа 5-рт бичигдэж байна file МИX 2014.09.27 5161
59 2020 оны Олимп Японы эдийн засагт 283 тэрбумын өгөөж авчирна file МИX 2017.03.08 5033
58 С.Цэрэнчимэд дэлхийн аварга боллоо МИX 2014.09.11 4986
57 Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцхоор өнөөдөр Инчёныг зорилоо. file МИX 2014.09.17 4860