메뉴 건너뛰기


Канадын уран гулгалтын тамирчин Эрик Рэдфорд өвлийн олимпоос алтан медаль хүртсэн анхны ижил хүйстэн тамирчин болжээ. Тэрээр хамтрагч Меган Дюамельтэй дуучин Аделийн "Hometown glory" нэртэй дуун дээр үзүүлбэрээ үзүүлжээ.
canada.jpg

Мөн АНУ-ын олимпийн шигшээ багт орсон хамгийн анхны гей тамирчин болох Адам Риппон хүрэл медалийн эзэн болсон байна. 

Багийн уран гулгалтын төрөлд эрэгтэй, эмэгтэй, хосын зэрэг ангиллын уран гулгалтын үзүүлбэрүүд багтдаг бөгөөд хамгийн их оноо авсан улс нь энэ төрлийн аварга болдог байна.

33 настай Рэдфорд аварга болсныхоо дараа твиттертээ “Oнэхээр гайхалтай байлаа, өөрөөрөө маш их бахархаж байна” хэмээн бичжээ. Тэрээр “Эцэст нь 2018 оны олимпод гей хүн медалийн тавцанд зогслоо. ЛГБТ хүмүүсийн спортоор хичээллэх эрхийг хааж болохгүй” хэмээн хэлжээ. 

1976 оны өвлийн олимпод Британийн тамирчин Жон Карри алтан медаль хүртсэн анхны гей уран гулгалч болж байсан юм. Гэвч тэрээр олон нийтэд өөрийгөө ижил хүйстэн гэдгийг зарлаагүй байсан бөгөөд Германы сонин түүний бэлгийн чиг хандлагыг нийтэд ил болгож байсан юм.

Хүмүүс түүний энэ амжилтыг гей гэдгээсээ болж ажлаа алдах, бэлгийн дарамтанд өртөхөөс айдаг хүмүүст урам зориг өгөх болно хэмээн үзэж байгаа юм.

Эх сурвалж:BBC
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
16 ФРАНЦЫН БИАТЛОНЫ ТАМИРЧИН 3 ДАХЬ УДААГАА ОЛИМПИЙН АВАРГА БОЛЛОО МИX 2018.02.14 1001
» Ижил хүйстэн тамирчин өвлийн олимпоос алтан медаль хүртлээ file МИX 2018.02.14 1212
14 МЕДАЛИЙН ТООГООР НОРВЕГИ УЛС ТЭРГҮҮЛЖ БАЙНА file МИX 2018.02.19 1120
13 ӨВЛИЙН ОЛИМПИЙН НААДМЫН 1000 ДАХЬ АЛТАН МЕДАЛИЙН ЭЗЭН ТОДОРЧЭЭ file МИX 2018.02.19 1213
12 Өвлийн ЧАРГАНЫ ТЭМЦЭЭНД ӨМНӨД СОЛОНГОСЫН ТАМИРЧИН ТҮРҮҮЛЛЭЭ МИX 2018.02.19 1227
11 ОУХМ Ч.Отгонцэцэг 84 дүгээр байрт, Б.Ачбадрах 97 дугаар байрт орлоо МИX 2018.02.19 985
10 КИМ ЧЕН УНЫ ИХЭР ОЛИМПИЙН НААДМЫН СОЛОНГОСЫН ШИГШЭЭ БАГИЙН ТОГЛОЛТЫН ҮЕЭР ХӨӨГДӨВ [1] file МИX 2018.02.19 9998
9 А.ЗАГИТОВА ЭХ ОРОНДОО АНХНЫ АЛТАН МЕДАЛИЙГ АВЧИРЛАА МИX 2018.02.23 8951
8 Е.МЕДВЕДЕВА: БИ ЧАДАХ БҮХНЭЭ ХИЙСЭН МИX 2018.02.23 9305
7 “ПЁНЧАН-2018” ПАРАЛИМПИЙН ӨВЛИЙН XII НААДАМД ОРОЛЦОХ МОНГОЛЫН УЛСЫН БАГИЙН ТАНИЛЦУУЛГА file МИX 2018.03.05 9448
6 Пёнчаны Паралимпийн тамирчдын хотхонд Монгол Улсын төрийн далбаа мандлаа file МИX 2018.03.07 10430
5 ОРОСЫН ТАМИРЧИН 2 ДАХЬ УДААГАА ПАРАЛИМПИЙН АВАРГА БОЛЛОО МИX 2018.03.13 1871
4 ЖҮДО БӨХИЙН ЗҮҮН АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ХОЁР СОЛОНГОС НЭГДСЭН БАГ ИЛГЭЭНЭ file МИX 2018.06.06 853
3 Хойд Солонгос хөл бөмбөгийн ДАШТ-нд зориулж шуудангийн марк гаргажээ file МИX 2018.06.25 717
2 Солонгосчууд хөл бөмбөгийн ДАШТ-нд амжилтгүй оролцож байгаа хөл бөмбөгчдийг цэргийн албанд явуулна. file МИX 2018.06.25 977
1 Виктор Ан зодог тайлж, БНСУ-д амьдрахаар болжээ МИX 2018.09.10 604